Анх удаа тариа хийх гэж байгаа бол хэрхэн зөв хийх вэ?

5

Өөртөө эсвэл хэн нэгэнд тариа хийх зайлшгүй шаардлага гарсан бол яах вэ? Харамсалтай нь та гартаа ганц ч удаа болов тариур барьж үзээгүй байдаг.

Та бүхэнд онцгой нөхцөл байдлын үед туслах зорилгоор тариа хэрхэн зөв хийх тухай танилцуулга бэлдлээ. Зөвхөн онцгой байдалд гэдгийг анхаарна уу. Маш энгийн буюу булчинд тариа хийх арга.

Бэлтгэл

  • Таны хийх гэж байгаа зүйл үнэхээр зайлшгүй шаардлагатай эсэхэд та итгэлтэй байна уу?
  • Таны тарих гэж байгаа тариаг эмчийн бичиж өгсөн тариа мөн эсэхийг баталгаажуулна. Мөн тариур, зүүг шалгана.
  • Гараа сайтар угаагаад нэг удаагийн алчуураар арчина.
  • Тариатай холбоотой бүх зүйлээ нэг газар тавих зүйл (таваг, суурь) бэлдээрэй. Гадаргууг нь ариутгасан байна.
  • Гэрэлтүүлэг сайтай газар сонгоно. “Өвчтөнөө” хэвтүүлнэ: хэвтээ байдалд булчин бүрэн сулардаг.
  • Эмнэлгийн бээлий өмсөөд спиртээр ариутга.
  • Хөвөн тампоноо бэлдээд спиртээр норгоно эсвэл спирттэй бэлэн хөвөн ашиглана.

 

Тариаг хэрхэн хийх вэ?

  • Тарианы шингэн хүйтэн бол алгандаа барьж бүлээсгэнэ
  • Тариурын боодлыг задлана
  • Гар, шингэнтэй савыг ариутгаад шингэнтэй саваа онгойлгож шингэнийг соруулна. Шингэнтэй ампул резинэн бөглөөтэй бол зүүгээр хатгаж соруулна. Хатгаж хэрэглэсэн зүүгээ шинээр солино –зүү мохсон байж болох талтай.
  • Зүүнд санаандгүй хүрсэн бол мөн солино.
  • Зүүгээ дээш харуулан илүү агаарыг гаргана.
  • Тариа хийлгэх гэж байгаа хүний өгзөг дээр та хэрээс зурж төсөөлөөрэй. Хэрээсийн дээд баруун өнцөгт зүүгээ хатгавал мэдрэл таарахгүй.

  • Зүүгээ хатгах гэж байгаа биеийн хэсгийг спиртээр арчиж ариутгана.
  • Зүүг 90 хэмд байрлуулна (анхаарна уу: зөвхөн булчин тарианд)
  • Хурдан, хүчтэй түлхэлтээр зүүгээ зоож оруулна. Зүүний 1/3 хэсэг гадна нь үлдсэн байх ёстой.
  • Шингэнийг зөөлөн шахна, өвчтөнд таагүй мэдрэмж төрөхөөргүй шахна.
  • Тариур хөдөлгөөнтэй байж болохгүй. Нэг гараараа тариураа барьж, нөгөө гараараа шахна.
  • Тариурын ойролцоо спирттэй хөвөнгөө байлгах бөгөөд шингэнээ шахаж дуусгаад зүүгээ сугалж авангуут спирттэй хөвөнгөө тавина.
  • Зүүг таглаад ашигласан бусад хэрэгслийн хамт шууд хаяна.
  • Гараа сайтар угаагаад л боллоо. Та мундаг байлаа.

 

Өөрөө өөртөө тариа хийх хэрэг гарвал яах вэ?

  • Энэ тохиолдолд өгзөгтөө тариа хийх хэцүү, тиймээс гуяны гадна хэсгийг сонгоно.
  • Сандал дээр суугаад хөлөө сулла. Гуяны гадна хэсгийн гуравны нэг хэсэг л хэрэгтэй.
  • Бэлтгэл байдал болон тариа шахах үйл явц өгзөгт тариа хийхтэй адил. Гэхдээ арьсыг хажуугаас нь хатгана.
  • Хэрвээ та хэт туранхай эсвэл тарих ёстой газраа хүрэхэд хэцүү бол гараараа базаж хатгах газраа бэлдэнэ. Атгасан хэсэгт зөвхөн өөхний хэсэг байгаа эсэхийг анхаарна уу. Булчин орох ёсгүй.

  • Тариур, зүүг давтан дахиж хэзээ ч хэрэглэхгүй.
  • Спиртээр арчихаас төвөгшөөх хэрэггүй – баталгаатай байсан нь дээр.

Дахин сануулахад, зөвхөн онцгой үед л энэ аргыг ашиглан тарина. Бусад тохиолдолд мэргэжлийн хүнээр тариулах ёстойг бүү мартаарай.

100
БахархмаарБахархмаар
28
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
16
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuul Tula

    Tuul Tula

    2017/09/21 at 18:25

    Тогоруу Хан, Номуун Ананд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *