Дорноговьчууд Скаймедиа үйлчилгээг талархан хүлээн авлаа

0

Энэ жил 5 насны ойтойгоо золгож буй интернет, утас, IPTV гуравласан СКАЙмедиа үйлчилгээ өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд болон Замын-Үүд хотын төв талбайд албан ёсны нээлтээ амжилттай зохион байгууллаа. Нээлтийн баярын арга хэмжээнд Монголын хип хопын домогт төлөөлөгчдийн нэг Люмино хамтлаг хүрэлцэн ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзан нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлсэн юм.

Энэ дашрамд Сайншанд, Замын-Үүд хотын иргэд СКАЙтел, СКАЙмедиа хосолсон онцгой урашуулалт нөхцөлөөр шинэ хэрэглэгч болсоор байгааг дуулгахад таатай байна. СКАЙмедиа танай гэр бүлийн гишүүн бүрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн, баялаг, шинэлэг, сонирхолтой агууламж бүхий контенттой багц бүтээгдэхүүнүүдээ өрсөлдөгчөөс ялгарах хамгийн хэмнэлттэй үнэ, урамшуулал, төрөл бүрийн бэлэгтэй нөхцөлөөр санал болгож байна. Түүнчлэн албан байгууллагуудын мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгцээг бүрэн хангах хамгийн найдвартай өндөр хурдны интернет, IP телевиз, IP76 утас, албан ёсны эрхтэй программ хангамж зэрэг дэлхийн дэвшилтэт технологийг мэргэжлийн түвшинд хүргэх болно. Мөн та СКАЙмедиа үйлчилгээнд нэгдсэнээр шинэ хэрэглэгчийн урамшууллаас гадна СКАЙтелийн хэрэглэгч бол давуу эрх эдэлж, дугаараа бүртгүүлээд илүү ихийг хожих юм.

Шинэ хэрэглэгчдэд онцгой урамшуулалтай

СКАЙтелийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй

Ийнхүү СКАЙмедиа үйлчилгээ Монгол орон даяар нэвтрэх ажлын эхлэл нийслэлээс зүүн өмнөд хязгаарт 450 км зайд алслагдан орших Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд хотын иргэд хамгийн хэмнэлттэй, бөөн бөөн урамшуулал, бэлэгтэй нөхцөлөөр дэлхийн технологийн гайхамшгийг гэртээ хэрэглэх боломжтой боллоо.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.