Таныг бөөрний чулуу шаналгаж байна уу? Бөөр цэвэрлэх энгийн арга

0

Бөөр хүний чухал эрхтнүүдийн нэг бөгөөд биеэс хорт бодис, илүүдэл давсыг гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд үе үе цэвэрлэж байх ёстой эрхтэн юм.

Цагийн эрхэнд бөөр өөртөө давс, хорыг шингээж авдгаас гадна элс, чулууг ч өөртөө хуримтлуулдаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хорт бодисын хуримтлалыг багасгахад туслах ёстой.

Гэрийн нөхцөлд байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрхэн бөөр цэвэрлэхийг танилцуулж байна.

Орц:

  • Боодол яншуй эсвэл кориандр
  • Ус

Бэлдэх арга:

Яншуй эсвэл кориандраа томоор нь хэрчээд саванд хийнэ. Ногоо далд ортол ус хийнэ. Саваа зөөлөн гал дээр тавьж 10 минут буцалгана. Галаас авч таглаатай чигээр нь хөргөөрэй.

Хөрөнгүүт нь шүүж аваад хөргөгчинд хадгална. Ундааг хүйтнээр нь өдөрт нэг удаа цайны аягаар ууна. Хэдэн өдөр дараалан уусны дараа шээсний өнгө өөрчлөгдөнө. Энэ нь бөөр хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулж байгааг хэрэг юм.

Хэрвээ гаж нөлөө мэдрэгдэхгүй бол дээрх орцоор бэлдсэн цай ууж болно. Ханд хөдөлгөөнгүй хагас цаг таглаатай байх ёстой.

Үүнээс гадна, хорт бодисыг тогтмол цэвэрлэхийг хүсвэл сард 2 удаа цайг ууж болно. Яншуйны нэгэн ид шид бол сарын тэмдгийн үеийн өвчнийг дардаг ажээ.

Хэрвээ бөөрний чулуутай гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол цайг болгоомжтой уух хэрэгтэй, яагаад гэвэл чулууг “задалж” болзошгүй. Өөрөөр хэлбэл эмчид үзүүлэх шаардлага гарна.

Яншуйны цайг ууж байх хугацаанд шингэн сайн ууж бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Цай хэдий гаж нөлөөгүй ч гэлээ жирэмсэн эмэгтэйчүүд болгоомжтой хандах буюу эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Зөвхөн яншуй ч биш алим, нимбэг, тарвас бүгд бөөр цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Чидун жимсний тос нь бөөрнөөс чулуу хөөх үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Oyuna Ragchaa

    Oyuna Ragchaa

    2017/07/10 at 16:31

    Munkhbat Gerlee unshda

  2. Л. Ариунзул

    Л. Ариунзул

    2017/07/10 at 17:33

    Dorjoo Ymf

  3. Minii Ani

    Minii Ani

    2017/07/10 at 17:56

    Vuu VM be

  4. Erdene Uurtsaih

    Erdene Uurtsaih

    2017/07/10 at 23:55

    Oyunchimeg Oyunchimeg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *