Хувцасны өнгөний зөв зохицол. Мэдээд авахад илүүдэхгүй!

7

Та хувцасныхаа өнгийг зохицуулж чаддаг уу? Хоорондоо зохицохгүй өнгийн хувцас хослуулж өмссөнөөр өөрийгөө баллаж орхих нь бий. Тийм учраас үндсэн өнгөний зохицолдлогоог мэдэж амьдралдаа ашиглаарай.

Универсал өнгө

Хар болон цагаан. Бүх өнгөтэй зохицно. Олон өнгийг зөв хослуулж өмсөх эсэх дээрээ эргэлзэж байгаа бол энэ хоёр өнгөтэй л өмсөөрэй.

 

Нейтрал буюу завсрын өнгө

Цайвар бор өнгө: хөх, бор, улаан, үнэт чулууны улаан өнгөтэй зохицно.

Саарал өнгийн хувцсыг тод өнгөтэй хослуулаарай. Жишээ нь, ягаан, улаан, цэнхэр, чернилэн ягаан гэх мэт.

 

Улаан болон улаан туяатай

Улаан өнгө нь: шар, ногоон, цэнхэр, бараан өнгөтэй гайхалтай  зохицно.

Улаан лоолийн улаан өнгийг цэнхэр, элсэн, гааны ногоон болон саарал өнгөтэй хослуулаарай.

Тоорын өнгийг саарал, элсэн, цайвар шаргал болон цайвар ягаан мөн цайвар бор өнгөтэй хослуулна.

Гүзээлзгэний улаан өнгийг универсал өнгөтэй хослуулна.

Сарнайн улаан өнгө нь бор, гааны ногоон, чидун, саарал, хусны цагаан эсвэл цайвар цэнхэр өнгөтэй зохицно.

Ялдам цэцгийн ягаан өнгө нь шаргал бор, бор, саарал, ногоон болон гааны өнгөтэй зохицно.

 

Бор болон бор туяатай

Бор өнгө нь цөцгийн шаргал, цайвар бор, ягаан, хөх болон ногоон өнгөтэй зохицно.

Хар бор өнгийг нимбэгийн шар, гааны ногоон, хөх болон зөөлөн ягаан өнгөтэй хослуулна.

Цайвар бор өнгө нь цайвар шаргал, цэнхэр, ногоон, үнсэн болон улаан өнгөтэй зохицно.

Шаргал бор өнгийг хар бор, үнсэн, ягаан, цэнхэр болон ногоон өнгөтэй хослуулна.

Оранж болон оранжан туяатай

Уг өнгө нь цэнхэр, хөх, чернилэн ягаан болон лили цэцгийн өнгөтэй хослоно.

Цайвар ягаан өнгө нь саарал, бор, чидун жимсний өнгөтэй.

Гүн ягаан өнгө нь цайвар шаргал, чидун жимсний, гүн улаан болон гүн хүрэн өнгөтэй зохицно.

 

Шар болон шар туяатай

Шар өнгө нь саарал, цэнхэр, лили цэцгийн, цайвар хөх болон ягаан өнгөтэй гайхалтай зохицно.

Нимбэгийн шар өнгө нь тоорын, бор, саарал, гүн хөх өнгөтэй зохицно.

Цайвар шаргал өнгийн хувцас нь улааны бүх туяатай, мөн саарал, цэнхэр, бор, шаргал бор өнгөтэй хослоно.

Алтан шар өнгө нь хүрэн, улаан, саарал болон гүн хөх өнгөтэй зохицно.

 

Ногоон болон ногоон туяатай

Ногоон өнгийн хувцас нь шаргал хүрэн, хүрэн, ягаан, салатны, шар болон саарал өнгийн хувцастай илүү зохицно. Мөн цөцгийн цайвар өнгө сайхан харагдана.

Салатан ногоон өнгө нь хүрэн, саарал, гүн хөх болон улаан өнгөтэй хослоно.

Чидун жимсний ногоон өнгө нь цайвар хүрэн, хүрэн, мөн оранж өнгөтэй зохицох ажээ.

 

Хөх болон хөх туяатай

Хөх өнгийн хувцсыг улаан, ягаан, оранж, гүн хүрэн, саарал, шаргал өнгийн хувцастай хослуулж өмсөөрэй.

Гүн цэнхэр өнгийн хувцас нь хөх, хүрэн, саарал, оранж, ногоон, улаан болон шаргал өнгөтэй хослоно.

Оюу цэнхэр өнгө нь тоорын улаан, ягаан, шар, хүрэн, цөцгийн болон гүн ягаан өнгөтэй зохицно.

Саарал туяатай цэнхэр өнгө нь алтан шар, саарал, мөнгөлөг, хүрэн туяатай сайхан зохицно.

 

Чернилэн ягаан болон ягаан туяатай

Гүн ягаан өнгө нь алтан хүрэн, цайвар шаргал, саарал, оюу цэнхэр, гааны болон цайвар оранж өнгөтэй зохицно.

Лили өнгийн ягаан өнгө нь оранж, шар, улаан, гүн ягаан, чидун жимсний болон саарал өнгөтэй хослох ажээ.

Дээр дурдсан өнгөний хослолоор зогсохгүй нь мэдээж. Хэрвээ та өнгөний зохицолдлогоог илүү гүн гүнзгий мэдэж хувцсаа өнгөөр нь зөв хослуулж өмсөхийг хүсэж байгаа бол Pantone өнгө судлалын олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжтэй танилцана уу. Мэдээллийг Pantone-ийн албан ёсны цахим хуудаснаас үзнэ үү.

Зарим тохиолдолд та өөрийнхөө зөн совинд найдаж өөрт илүү тохирох өнгөний хослолыг нээж болно. Таныг туршилт хийхийг хэн ч хориглоогүй шүү дээ.

51
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batchuluun Saintuya

    Batchuluun Saintuya

    2017/07/10 at 19:28

    Э. Эрдэнэсолонго ss higed og??

  2. Uka Uka

    Uka Uka

    2017/07/11 at 10:10

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *