Тамхинаас гармаар байна уу? Никотины донтолтоос салгах 7 аргыг мэдээд аваарай!

0

Тамхидалт – маш хортой зуршил бөгөөд уушгины хорт хавдар үүсгэх магадлал 90%. Дэлхийн 1,1 тэрбум хүн тамхи татаж байна, тэдгээрийн 50% нь тамхинаас болж нас бардаг.

Үхлийн аюул дагуулж байгаа шалтгаан нь тамхины хортой орц, жишээ нь хүнцэл, нүүрстөрөгчийн исэл (уг бодис нь цусны улаан эсэд нөлөөлж цусыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг), бутан (илүү хөнгөн шингэн), жижиг шилэн эсүүд (никотиныг илүү хүргэхийн тулд уушгийг зүснэ).

Эдгээр химийн бодисыг амьсгалснаар уушгины өвчлөлүүд үүсэхээс гадна шүд шарлах, зүрхний өвчлөл, үүнд зүрхний дутагмагшил, зүрхний шигдээс зэрэг орно. Мөн судасны эрүүл мэндэд бүхэлдээ муугаар нөлөөлнө.

Никотин нь кортизолын (стрессийн гормон) хэмжээг нэмэгдүүлдэг. Уг гормон ихэссэнээр дархлааны системийг сулруулна.

Эдгээрээс гадна дараах байдлаар муугаар нөлөөлнө:

  • Нойргүйдэх
  • Үргүйдэх
  • Гормоны тэнцвэрт байдал алдагдах
  • Гэдэс, ходоодны хямрал
  • Цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгдөх
  • Остеопороз

Никотонд хүн хурдан дасдаг учраас хүн тамхиа татаж дуусангуут дахин тамхи татах хүсэл төрнө. Никотин үнэхээр гематоэнцефалийн барьерийг давж хүний сэтгэлийг сэргээх шиг болдог байна.

Тамхи ийм байдлаар уруу татдаг учраас тамхинаас гарах нь кокаин эсвэл героиноос гарахаас хүнд гэж зарим нэг нь үздэг.

Тамхины хор нөлөө нь С болон Е амин дэм, бета-каротин, глутатион, убихинол болон нэмэлт чөлөөт радикалыг цуглуулдаг альфа-липийн хүчлийн дутагдалд хүргэдэг.

Үүнээс гадна, тамхины энэ хор хөнөөлийг нэмэлт амин дэмээр нөхөж чадахгүй. Зөвхөн шим тэжээлтэй эрүүл хоолны дэглэм барьсны үр дүнд биеийг зохих шим тэжээлээр нөхөж чадна.

Энэ удаад тамхинаас гарахад туслах, энэ хүнд үед илрэх шинж тэмдгийг тайвшруулах зэрэгт туслах зарим нэг аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Магни

Магний нь никотинд донтох шинж тэмдгийг багасгана. Өөрөөр хэлбэл допаминийг чөлөөлөхөд нөлөөлж NMDA рецепторуудыг идэвхжүүлдэг байна.

Уг эрдэс бодис нь никотины NMDA рецепторт нөлөөлөх нөлөөллийг ГАМК синтезийг сайжруулах замаар багасгана. Товчхондоо, магни нь тамхинаас авах таашаалыг багасгахад нөлөөлнө.

 

Гипно эмчилгээ

Гипноз – хүний бодит зүйлийг хүлээн авах мэдрэмжийг санаатайгаар өөрчлөх арга.

Тийм учраас тамхийг таагүй нөхцөл байдалтай уялдуулж оюун санаанд нь суулгаж өгнө. Энэ нь тамхинаас хурдан гарахад тусална.

 

Зүү тавих

Тамхинаас гарахаар шийдсэн хүмүүст зүү тавих нь үр дүнтэй байгааг нэгэнт баталсан. Биеийн тодорхой цэгт зүү тавьснаар тамхи татах дур хүслийг бууруулдаг байна.

 

Дасгал

5 минутын идэвхтэй дасгал нь богино хугацаанд тамхи татах дур хүслийг дарж байгааг  судалгаагаар баталжээ.

 

Никотины наалт

Олон хүн уг наалтыг ашиглаж үзсэн бөгөөд үнэхээр үр дүнтэй болохыг батлаад байгаа. Никотины наалтыг варениклин болон бупропион бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэвэл илүү үр дүн гарч байгааг сүүлийн үеийн судалгаа тогтоожээ.

 

Лайм

Тамхи татах хүсэл төрвөл лаймын хальс зажлаарай. Лаймын хальс нь С амин дэм болон антиоксидантаар баялаг.

 

Ольфактор тренинг/үнэртэх эрхтнээр дамжуулан

Тамхичдыг унтаж байхад муудсан загас, өндөг, тамхины үнэр үнэртүүлж туршилт хийжээ. Эдгээр үнэрийг үнэртсэн долоо хоногт тэд хамаагүй бага тамхи татаж байгааг судалгаагаар тогтоосон юм.

 

Ухамсарлах

Урьдчилан бэлдсэн сценарийг чандлан баримтлах нь тамхичдыг муу зуршлаасаа салахад үнэхээр тусалж байв. Тэд ухамсарлаж чаджээ.

30
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Gvndee Spart

    Gvndee Spart

    2017/06/30 at 12:42

    Бат Оргил

  2. Gvndee Spart

    Gvndee Spart

    2017/06/30 at 12:42

    Цогоо Цогбадрах

  3. Gvndee Spart

    Gvndee Spart

    2017/06/30 at 12:42

    Bakunaa Tsogbayr

  4. Zaya Zaya

    Zaya Zaya

    2017/06/30 at 13:32

    Davaa Batjaa

  5. Badmaa Amirlan

    Badmaa Amirlan

    2017/06/30 at 13:49

    Ц. Дашцэрэн

  6. Энжи Б.

    Энжи Б.

    2017/06/30 at 15:08

    .

  7. Bakunaa Tsogbayr

    Bakunaa Tsogbayr

    2017/06/30 at 17:07

    Xaxa

  8. Batzorig Dultsatsral

    Batzorig Dultsatsral

    2017/06/30 at 21:20

    Batnasan Aagi

  9. Oyuhai Oyuhai

    Oyuhai Oyuhai

    2017/06/30 at 22:18

    Manlai Manlai

  10. Deegii Tsagach

    Deegii Tsagach

    2017/06/30 at 22:52

    Amgalanbaatar Boldbaatar hairaa sn unshaad aw

  11. Х. Есүйгэн

    Х. Есүйгэн

    2017/06/30 at 23:33

    Bil Guun

  12. Batnasan Aagi

    Batnasan Aagi

    2017/07/01 at 00:04

    Huurhunshde

  13. Ariuntuya Ganbaatar

    Ariuntuya Ganbaatar

    2017/07/01 at 00:16

    Baagii Ganbaatar

  14. Tserendorj Badamhand

    Tserendorj Badamhand

    2017/07/01 at 01:23

    О.Очир

  15. Sumiya Amgalanbaatar

    Sumiya Amgalanbaatar

    2017/07/01 at 19:37

    яаж мэдэж авах вэ

  16. Бат Дэлгэр

    Бат Дэлгэр

    2017/07/01 at 21:28

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *