Сочийн Олимпийн хаалтын ажиллагаан дээр тав дахь цагираг дахин нээгдэхгүй байхыг шахав

0

Сочийн Олимпийн хаалтын ажиллагаан дээр тав дахь цагираг дахин нээгдэхгүй байхыг шахавЭнэ сарын 7-ны өдрөөс 23-ныг хүртэл үргэлжилсэн Сочийн цагаан Олимпийн хаалтын ажиллагаа өнгөрсөн шөнө болсон. 22 дахь удаагийн өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаан дээр Олимпийн таван цагирагны сүүлийн цагираг нээгдээгүй нь нилээн шуугиан тарьсан. Гэтэл хаалтын ажиллагаан дээр Америк тивийг илэрхийлсэн тав дахь цагираг дахин нээгдэхгүй байх шахлаа. Гэхдээ мэдээж энэ нь Сочийн өвлийн Олимпийн нээлтийн ёслолын хамгийн их мартагдашгүй бүтэлгүйтлийг хошин, хөгжилтэй хэлбэрээр давтсан давталт байсан бололтой. Хаалтын ажиллагаан дээрх таван цагирагийг дүрсэлсэн хүмүүсийн тав дахь цагирагийг бүрдүүлэгчид хэдэн секундын хугацаанд бөөгнөрсөн байдалтай байснаа задарч, тав дахь цагираг бүрэн утгаараа дүрслэгдсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/24 at 22:13

    ugiin ene albaar ingesen shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *