Хятадууд утааны улмаас мандаж, жаргаж байгаа нарыг том дэлгэцнээс л харах болжээ

0

Хятадууд утааны улмаас мандаж, жаргаж байгаа нарыг том дэлгэцнээс л харах болжээ2014 оны 1-р сарын 16-нд Хятадын нийслэл Бээжин хот тус бүс нутаг дахь асар их хэмжээний агаарын бохирдлын улмаас үүссэн утааны анхны долгионд цохиулсан. Тус тохиолдол нь 2013 оны 1-р сараас хойшхи хамгийн ихээр утаан мананд хучигдсан тохиолдол болон бүртгэгдсэн ба энэ үеэр хот бараг бүхэлдээ байгалийн гэрэлнээс утаан хөшгөөр тусгаарлагдсан байна. Энэ нөхцөл байдлын улмаас өглөөний 4 цагт хотын өнцөг булан бүрээс үйлдвэрийн баг зүүсэн хүмүүс голдуу аялал жуулчлалын зар сурталчилгааны зориулалтаар ашиглагддаг аварга том ЛЕД дэлгэцэн дээр нар мандаж байгааг харахаар ирдэг болжээ. Хотын удирдлагууд хөгшид хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаагийн дээр үйлдвэрийн баг байнга зүүж, болгоомжтой явахыг иргэдээсээ хүсэж байгаа аж. Агаарын чанар ихээхэн муу байгаа тохиолдол сүүлийн хэдэн жилд бүр ч муу болсон нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалж, нүүрс их хэмжээгээр түлэх болсонтой холбоотой гэнэ. Агаарын бохирдлын асуудал зөвхөн Бээжингээр тогтохгүй Хятадын бусад томоохон хотуудад ч ноцтой асуудал болон тавигдаад байгаа юм. Нүүрсний утаанаас гадна агаарын бохирдолд ихээр нөлөөлж байгаа нэг зүйл нь автомашины утаа учир Бээжин хот энэ жилээс хорт утаа ихээр ялгаруулдаг машин унах явдлыг хориглож, ‘ногоон’ тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихээр болжээ. Мөн ард иргэдийн уур бухимдлыг тайтгаруулж, агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн Хебей мужид гэхэд өнгөрсөн жил агаар ихээр бохирдуулж байсан 8347 компаний үйл ажиллагааг зогсоож, хаах арга хэмжээ авсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/05 at 14:59

    yutyutyttttyt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *