Хачирхалтай хэлбэртэй аварга том төмөр сууц

0

Хачирхалтай хэлбэртэй аварга том төмөр сууцЭнэхүү нийтлэлд маань өгүүлэх хачирхалтай хэлбэр загвар бүхий аварга том төмөр сууцны эзнийг Роберт Бруно /Robert Bruno/ гэдэг. Тэрээр Техасын зүрхэнд орших Лаббок хотын иргэн бөгөөд тус хотын ойролцоо орших үзэсгэлэнтэй голын өндөр эрэг дээр Дэлхийн хамгийн ер бусын байшингуудын нэгийг өөрийн гараар барьж босгосон юм. Цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн худалдаачин гэдгээсээ гадна мэргэжлийн бус уран барилгачин энэ эрхэм 39 жилийн өмнөөс буюу 1974 онд энэ төмөр байшингийнхаа барилгын ажлыг эхлүүлжээ. Төмөрт маш дуртай тэрээр хүмүүс яагаад энэ гайхамшигтай хүчтэй материалаар байшин барьдаггүйг гайхдаг байв. 110 тонн төмрөөр баригдсан аварга том гахайны дүрстэй энэ төмөр сууцны дотор талыг хүн амьдрахад маш тухтай байдлаар тохижуулсан ч амьдралынхаа 37 жилийг энэ байшинг бариулахад зарцуулсан няцашгүй хөдөлмөрч, тууштай Роберт Бруно хорвоог орхиод 4 жилийн хугацааг үдээд байгаа юм. Байшинг одоо Брунотой 25 жил хамт ажилласан түүний сайн найз Хенри Мартинез харж байгаа ба тэрээр байшин хэнд ч хэрэггүй зүйл болон хаягдах вий гэдгээс их айдаг гэнэ.

Төмөр байшингийн эзэн асан Роберт Бруногийн зураг
Роберт Бруногийн найз, түүнтэй хамт 25 жил ажилласан Хенри Мартинез
1974
1974
1976
1977
1978
1979
1983
1994
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *