“Шар шувуутай кафе”-д кофе уух нь Япончуудын шинэ тренд болжээ

0

Аливаа үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд үргэлж шинэ содон, онцгой зүйлийг санаачлан үйл ажиллагаандаа зөв зохистойгоор нэвтрүүлж байхын зэрэгцээ ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх нь хэрэглэгчид үйлчлүүлэгчдээ татаж, үр ашигтай, амжилттай явах, өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг үндэс нь болдог. Жишээ нь Японд мууранд маш их хайртай хүмүүсийн заавал очдог газар байдаг нь мууртай кафенууд юм. Энэхүү мууртай кафег зоригчид бараг л гэрийн сафарид байгаа мэт нөхцөлд аяга халуун кофе таатай нь аргагүй ууж суудаг. Гэтэл Японы Токио хотын Чуо дүүрэг дэх Цукишима хэмээх газарт олон янзын амьд шар шувуунууд бүхий кафе үүд хаалгаа нээсэн нь Япончуудын дунд шинэ чиг хандлагыг бий болгоод байна. Мэдээж хэрэг уг кафены орчин, дотоод засал чимэглэл, эд хэрэглэлүүд, хөнгөн зууш, хоол зоогнууд бүгд шар шувууны дүрслэлтэй бөгөөд хамгийн онцгой нь таныг чимээгүйхэн кофегоо оочилж байгааг тань шөнийн амьдралтай, том нүдтэй өдөт амьтан цоо ширтэж байгаа дүр зураг юм. Ямартай ч “Шар шувуутай кафе”-д амьд шар шувуунуудын дунд аяга кофе уух гэсэн Япончууд уг кафег зорьж, урт дараалал үүсгэдэг болжээ.

/>
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *