Лондон дахь шавьж хорхойгоор амт нэмсэн зоог

0

Лондон дахь шавьж хорхойгоор амт нэмсэн зоогЭнэ 8-р сарын 15-нд Лондон хотын төвд маш санаанд багтамгүй зүйлсээр амталсан зоог, зуушнуудаар үйлчилдэг түр зуурын нэгэн зоогийн газар бүтэн өдөржин үйлчилгээ үзүүлсэн байна. Британий бизнес үйлчилгээний томоохон компани болох Рентокил /Rentokil/ компани энэхүү түр зоогийн газар нь аалз, хилэнцэт хорхой зэрэг үет хөлтөн болон бусад төрлийн өт хорхой, зөгий, төөлүүр хорхой, хүрэлзгэнэ зэрэг хорхой шавьжаар бэлтгэсэн янз бүрийн нарийн идээ, зоогоор хүссэн хүн бүрт үйлчилсэн бөгөөд энд дэлгэгдсэн бүхий л зоог, зуушнууд үнэ төлбөргүй байснаараа онцлог аж. Рентокил компаний үйл ажиллагааны нэг нь хөдөө аж ахуйн хортон шавьжны хяналтын үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэхүү түр зоогийн газар нь тус компаний 85 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм байна. Мөн энэ арга хэмжээний үеэр Дэлхий нийтийн өлсгөлөн болон хүн төрөлхтний хоол хүнсний боломжит эх сурвалж болох хорхой шавьжны үнэ цэнийн талаар хэлэлцжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *