Майли Сайрусын ээлжит этгээд авирлалт

0

Майли Сайрусын ээлжит этгээд авирлалтДиснейн Ханна Монтана /Hannah Montana/ телевизийн цувралд Майли Стьюарт /Miley Stewart/-ын дүрийг бүтээснээр Диснейгээс тодорсон хамгийн амжилттай уран бүтээлч гэгдэх болсон дуучин, жүжигчин Майли Сайрус /Miley Cyrus/ маргааш худалдаанд гаргах дөрөв дэх студийн цомгийнхоо хоёр синглийнхээ клипэн дээр өсвөр насны охины даруухан дүр төрхөө эрс өөрчилж, маш өдөөсөн байдалтай болж хувирсан байсан. Түүнчлэн түүний 2013 оны MTV Video Music Awards дээр гүйцэтгэсэн үзүүлбэрийн үеэрх биеэ авч явах хэв маяг урьдны Майлиг мэддэг хүмүүсийг үнэхээр ангайлгасан. Wrecking Ball дууныхаа клипэн дээр гуталнаас өөр хувцасгүйгээр гардаг нь маш их дуулиан тарьсан. 20 настай залуу дуучин бүсгүй дахин ээлжит шинэ дуулианаа тарихаар шийджээ. Майли гэрэл зурагчин Терри Ричардсон /Terry Richardson/-ы гэрэл зургийн аппаратны дурангийн өмнө бүжигчдийн өмсдөг бариу трикотойгоор этгээд авирлан зургаа авахуулсан байна. Залуу бүсгүйн зургуудыг Терри Ричардсон өөрийн вэбсайт дээрээ байрлуулсан байсан ба энэ нь Майлиг өөрийг нь огтхон ч гайхашруулаагүй аж. Түүгээр ч барахгүй өөрийн хоёр зурган дээрээ “жиргэсэн” байв. Мэдээж хэрэг уншигчид, үзэгчдийн зүгээс янз бүрийн сэтгэгдлүүд бичигдсээр байгаагийн дотор өнөө өглөөхөн Ирландын дуучин, ая зохиогч Шинед О Коннор /Sinead O’Connor/ залуу бүсгүйг хөгжмийн ертөнцөд биеэ үнэлэгч шиг авирлахгүй байхыг сануулсан байжээ. Гэвч Сайрус түүний шулуухан сануулгыг элэгсэгээр хүлээн авахын оронд Твиттер дээр О Коннорыг жүжигчин Аманда Байнс /Amanda Bynes/-тай харьцуулж, Коннорын жиргээний зарим хэсгийг дахин нийтэлсэн байв. Нүцгэлээд зогсохгүй маш этгээд байдлаар биеэ авч явах болсон Майли Сайрус ийнхүү ээлжит этгээд аашлалтаа гайхуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *