1000% хүртэлх нэгжтэй сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа

Comments Off on 1000% хүртэлх нэгжтэй сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа
0
12,727

СКАЙтел компани  XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийг угтан эрхэм хэрэглэгч та бүхэндээ сар шинийн өсөн, арвижих, өөдлөн дэвжихийн ерөөл шингэсэн 1000% хүртэлх бэлгийн нэгжтэй, ӨНДӨГЛӨДӨГ цэнэглэгч картуудаа өргөн барьж байна.

Тахиа жилийн бэлгэдэлт 1000₮, 2000₮, 3000₮ болон 5000₮-ийн сар шинийн бэлгийн КАРТ БҮР БЭЛЭГТЭЙ бөгөөд дансаа цэнэглээд нууцлалтай хэсгийг хусаж арилган 1-3 өндөг олж, цэнэглэсэн дүнгийн 10%, 100%, 1000%-тай тэнцэх нэгжийг бэлгэнд авах юм.

Жишээлбэл, та 5000₮-ийн картаар дансаа цэнэглээд картын нууцлалтай хэсгээс 1 өндөг олбол цэнэглэсэн дүнгийн 10% буюу 500 бэлгийн нэгж, 2 өндөгнөөс 100% буюу 5000 бэлгийн нэгж, 3 өндөг гарч ирвэл 1000% буюу 50,000 бэлгийн нэгжийг аван, бүх сүлжээнд яриа, мессеж, задгай дата үйлчилгээндээ ашиглаарай.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Та өндөг олж, бэлгэнд авсан нэгжээ 123 дугаарт BONUS гэж бичиж илгээн шалгах боломжтой.

Санамж:

  • Бэлгийн нэгжийг цэнэглэснээс хойш 7 хоногт ашиглана.
  • Давхар цэнэглэхэд бэлгийн нэгжийг ашиглах хугацаа нэмэгдэхгүй.
  • Үйлчилгээ хооронд шилжихэд бэлгийн нэгж устана.
  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч тус картаар цэнэглээд төлбөр төлөх боломжтой. Бэлгийн нэгж төлбөр төлөлтөнд тооцогдохгүй.
  • Тариф удирдах үйлчилгээний хэрэглэгчид дээрх картуудаар цэнэглэхэд ярианы тариф өөрчлөгдөхгүй.
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.