40-өөс дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ?

0

Олон эмэгтэйчүүд нас ахиад ирэхээрээ хооллолтондоо анхаарал хандуулахаа больдог. Энэ насан дээр хүүхдүүд нь нас биед хүрэн, зарим нь ач зээтэй болж, ажил амьдрал нь тогворжиж, нэг үгээр хэлбэл амьдрал нь жигдэрсэн байдаг. Харин яг энэ үед маш олон төрлийн хууч өвчнүүд сэдэрч, дааврын өөрчлөлтүүд явагдаж эхлэнэ, бодисын солилцоо удааширч, хамгийн туранхай байсан бүсгүйчүүд хүртэл жин нэмж эхэлдэг.

40 нас хүрэхэд арьсны бүтэц өөрчлөгдөж, чийглэгээ алдаж, гүн үрчлээс тогтож, гэдэс болон хоол боловсруулах эрхтний асуудлууд гарч эхэлдэг.

Тиймээс зөв хооллолтыг хэвшүүлэхгүй бол эрүүл мэнд болон илүүдэл жингийн асуудлууд ар араасаа хөврөх нь дамжиггүй юм.

40-өөс дээш насны эмэгтэйчүүд юугаар хооллох хэрэгтэй вэ?

Сүү болон ургамлын гаралтай уурагт анхаарал хандуулна уу. Нас ахих тусам махан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй бөгөөд эдгээр бүтээгдэхүүний шингэц удаан юм. Тиймээс хоол хүнсэндээ тараг, бяслаг болон мөөгний хэрэглээг нэмж оруулаарай. Хэрвээ махнаас татгалзахад хэцүү байвал зөөлөн, тослог багатайг нь, жишээлбэл туулай, тахианы махыг сонгоорой.

40-өөс дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ? 1

Өглөө босонгуутаа болон өдрийн турш ус ууж заншаарай. Кофе ууж болох ч өдөрт нэг аягаас хэтрүүлэлгүй хэрэглээрэй.

Чихэрлэг ундаа, түргэн хоол болон гурилан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Чихэрлэг нарийн боов болон элсэн чихэр нь хурдан боловсруулагддаг нүүрс ус бөгөөд хүний бие махбодь маш хурдан хугацаанд боловсруулж өөх болгон хувиргадаг.

40-өөс дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ? 3

Хортой хүнснээс шууд татгалзахад хүндрэлтэй байвал долоо хоног бүр нэг төрлийн хортой хүнсний бүтээгдэхүүнийг хасаад үзээрэй. Хоол судлаачид дараах аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ үнэхээр их идэхийг хүсч байвал хортой хоол хүнсийг өдрийн эхэн хагаст хэрэглээрэй. Тэгэхдээ ислэг ихтэй бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх ёстой юм. Жишээлбэл карамельтэй алим эсвэл жимсний чанамалтай бүхэл үрийн талх идэж болно.

Гүнжидийн үр нь фитоэстроген буюу эмэгтэй хүний даавартай төстэй ургамлын гаралтай бодисыг агуулдаг. Энэ үр нь бодисын солилцоог зохицуулж муу холестерины түвшинг бууруулдаг. Энэ үрнээс 3 цайны халбагаас хэтрүүлэлгүй хэрэглээрэй.

Гуалиг хэвээрээ байж гэдэсний үйл ажиллагаагаа хэвийн байлгахыг хүсвэл согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна. Харин баяр ёслалын үеэр нэг хундага хуурай улаан дарс уухыг өөртөө зөвшөөрч болно.

40-өөс дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ? 2

Далайн тослог ихтэй загас нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд хамгийн сайн бүтээгдэхүүний нэг юм. Поли ханаагүй тос нь судсыг хамгаалж, ой тогтоолтыг сайжруулж, үс болон арьсыг гялалзуулдаг.

Ойр ойрхон буюу 2-3 цагийн зайтай бага хэмжээгээр идэх нь өлсөхөөс сэргийлж, бодисын солилцоо түргэсгэнэ. Хэрвээ та өдөржин хоосон байгаад орой ихээр иддэг хэвшилтэй бол энэ арга нь эхэндээ эвгүй байж болох юм. Гэхдээ тун удахгүй та шинэ хэвшилдээ дассан байх болно.

Төгсгөлд нь та хэдэн ч настай байсан эдгээр энгийн дүрмүүдийг дагавал залуу, эрүүл болсон юм шиг мэдрэмж төрөх болно. Туршаад үзээрэй, та гэдэс хүнд оргих мэдрэмж, илүүдэл жингийн талаар мартах болно.

91
ГайхмаарГайхмаар
31
ХөөрхөнХөөрхөн
16
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/19 at 15:22

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2017/01/19 at 18:58

    Ymar ch nasnii xvn ymar negen sorog obchlolgvi bol xvssenee id.Gol ni ix bish songolttoi idej bai.

  3. Badarch Chimgee

    Badarch Chimgee

    2017/01/20 at 00:35

    Badamsuren Otgonsuren

  4. Dalai

    2017/01/20 at 02:27

    Bayarlalaa heregtei medeelel ilgeegeerei amjilt

  5. Bujlee Munkhuu

    Bujlee Munkhuu

    2017/01/20 at 09:11

    Chinbat Tungalag Badrakh Tungalag

  6. О. Болорцэцэг

    О. Болорцэцэг

    2017/01/20 at 17:26

    Oyunbat Dembee Demberelsuren Oyungerel

  7. Үзүүлээчъ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *