Тэрбумтан эрхмүүдийн ялгаа

7
0
10,842

Тэрбумтан эрхмүүдийн ялгаа


Эрхэм үзэгч та бүхэнд хөрөнгө чинээгээрээ Дэлхий дахиныг гайхуулсан тэрбумтан эрхмүүдийн жижигхэн харьцуулалтыг сонирхуулж байна. Хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн идэж ууж, өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа бүхэн эгэл жирийн хүмүүсийн хувьд дээд зэрэглэлийн, тансаг, хэмжээ хязгааргүй мэт санагдах бизээ. Гэхдээ тэрбумтан бүхэн үнэтэй цайтай, чамин тансаг зүйлсэд гар таталгүй мөнгө цацаж явдаг гэж үү? Мэдээллийн маань дэлгэрэнгүйд байх харьцуулалтаас та Дэлхийн хоёр алдартай тэрбумтан ямар ялгаатай аж төрж байгааг үзээрэй.Энэхүү харьцуулалтын эзэн хоёр тэрбумтны нэг нь Оросын бизнесмэн, хувийн хөрөнгө оруулалтын Миллхаус компаний эзэн, Английн хөл бөмбөгийн Челси багийн эзэмшигч Роман Абрамович бол нөгөө нь Шведийн бизнесийн магнат, гэр ахуйн бүтээгдэхүүний Икеа /Ikea/ компанийг үндэслэн байгуулагч Ингвар Кампрад /Ingvar Kamprad/ юм. Янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллээр Кампрад 20-40 тэрбум долларын хөрөнгөтэй гэсэн байдаг. Харин Абрамовичийн хувьд 14 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөний эзэн гэнэ.

Энэ чинээлэг эрхмүүдийн унадаг хөлгийн талаар өгүүлвээс, Ингвар Кампрад 1993 оны Volvo 240 загварын гэр бүлийн машин унадаг бөгөөд энэ машин нь 1500 доллараас хэтрэхгүй үнэтэй аж.

Харин Абрамовичийн хамгийн даруухан хөлөг нь Mercedes-Benz 600 Pullman загварын бүрэн хэмжээний лимузин машин юм.

Bentley Brooklands бүрэн хэмжээний тансаг зэрэглэлийн машин

Porsche Carrera GT дундаж хөдөлгүүртэй спорт машин

Aston Martin DB7 өндөр гүйцэтгэл бүхий тансаг зэрэглэлийн автомашин нь 2,2 сая долларын үнэтэй.

Ferrari FXX өндөр гүйцэтгэл бүхий уралдааны машин

Түүнчлэн 1 сая еврогийн үнэтэй давхар хуяглал бүхий Maybach 62, Bugatti Veyron, Maserati MC12 Corsa, Ferrari 360, Ducati мотоцикл, Porsche 911 GT1, Mercedes-Benz CLK GTR, Rolls-Royce Corniche гэх мэт олон төмөр хөлгүүдийг хувцас шигээ л сольж унах нь Абрамовичийн зан.

Дэлхийн хамгийн том хувийн аялалын хөлөг онгоц болох Луна нэртэй дарвуулт завинаас гадна дахиад хоёр ч дарвуулт завьтай Абрамовичийг хөлөг онгоц, дарвуулт завины бяцхан парктай гэж хэлэхэд нэг их буруутахгүй болов уу.

Дэлхийн хамгийн урт хувийн дарвуулт завь болох Эклипс ч бас Абрамовичийнх бөгөөд янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү тансаг хөлөг 1-3 тэрбум евроны үнэтэй гэнэ.

Хуурай газрын болон усан замын хөлгүүдээс гадна хөх тэнгэрээр дүүлэх хэд хэдэн унаатай Абрамовичийн тэнгэрийн хөлгүүдээс дурдвал, Орос дахь хамгийн үнэтэй хувийн тийрэлтэт онгоцноос гадна бараг 100 сая долларын үнэтэй Boeing 767-33A/ER нисэх онгоцыг хувьдаа эзэмшдэг байна. Түүнчлэн A340-313X нисэх онгоц, гурван нисдэг тэрэг гээд тэнгэрийн хөлгүүд нь Абрамовичийг хаана ч газардуулдаггүй бизээ.

Роман Абрамовичийн зоогийн газарт ороод төлдөг дундаж мөнгөний дүнг харуулсан баримтыг сонирхоно уу.

Абрамовичоос дор хаяж бараг нэг дахин илүү хөрөнгө зоорьтой хэдий ч туйлын даруухан амьдралын хэв маягийг эрхэмлэдэг Ингвар Кампрад үргэлж экономи ангиллаар нисдэг бөгөөд үнэ харьцангуй хямдарсан байдаг оройн цагаар жимс, хүнсний ногоогоо худалдаж авдаг байна.

Жаахан хөвгүүн байхдаа дугуй унаад хөршүүддээ чүдэнз худалдахаас ирээдүйн бизнесийнхээ гарааг эхэлсэн Кампрад чүдэнзнээс загас, зул сарын модны чимэглэл, шувууны тэжээлийн худалдаа руу шилжиж, дараа нь үзэг бал худалдаалах болжээ. Түүнийг 17 настайд аав нь зорилгодоо хүрэхэд нь тусалж, мөнгөн шагнал өгснөөр өнөөгийн алдарт Икеа брэндийн үүсэл тавигдсан байна. Дэлхийн хамгийн том тавилга хэрэгслийн худалдааны тус компани 2011 оны 10-р сарын байдлаар Дэлхийн 38 оронд 332 дэлгүүртэй, 70,000 гаруй ажилтнуудтай болжээ.

Роман Абрамовичийн хэдэн тэрбум доллараар яригддаг бизнесийн эхлэл түүнийг цэргийн алба хааж байх үед тавигдсан ба тэрээр тухайн үед өөрийн ангийн офицеруудад хулгайн бензин зардаг байжээ. Цэргээс халагдаад удалгүй анхны эхнэр Ольгатайгаа гэрлэхдээ гудамжны худалдаачин, нутгийн үйлдвэрт механик хийдэг байсан Абрамович резин нугас импортлон оруулж ирж зардаг байв. Гэвч резин нугас импортлохыг хууль бус гэж зарим эх сурвалж үзсэн учир түүний энэ бизнес зогссон байна. Эхнэрийнхээ эцэг эхээс 2000 рубль хуримын бэлгэнд авсан Абрамович бэлэгний мөнгөөрөө контрабандын наймаанд хөрөнгө оруулалт хийж, гурав дахин эргүүлсний дараа пластик тоглоом, автомашины сэлбэг, тос, нефтийн бүтээгдэхүүн худалдаалж байсан Ольга, Абрамович нар хүүхэлдэй үйлдвэрлэх ажил эхлүүлсэн нь маш их ашиг авчирчээ. Гүйлгээ ухаан сайтай учир хөрөнгө чинээ нь хурдан өсөж, тосны бизнесээс гахайн аж ахуй болон бусад бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсэн Абрамович 1995 онд Оросын олигарх Борис Березовский болон Оросын ерөнхийлөгч Борис Ельцинтэй хамтран газрын тосны том компани Сибнефтийг удирдах эрхийг олж авсан ба компаний хагасыг олж авахын тулд тус бүр 100 сая доллар төлсөн тэд тун удалгүй хэдэн тэрбумаар яригдах ашгийг олж эхэлсэн юм. 1996 он буюу 30 настайдаа маш баян болсон Абрамович улс төрийн хувьд ч маш ойр харилцаа холбоотой болсны дотор ерөнхийлөгч Ельцинтэй маш ойр болж, Ельциний гэр бүлийн урилгаар Кремль дэх орон сууцанд нүүж орсон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. VkiNzZz

    2013/02/28 at 18:40

    гайхалтай

  2. McTavish

    2013/02/28 at 21:29

    абромович үнэхээр их хөдөлмөрлөж байж ингэж баяжижээ….

  3. 88556640

    2013/02/28 at 21:38

    их яалгаатай байна шүү та нар баян болвол алин шиг нь амьдараа вэ

  4. Зочин

    2013/02/28 at 23:16

    edelj hereglehgui baisan yum bol ter ih horongiig yunii tuld tsugluulsan yum be?

  5. Alexandro

    2013/03/01 at 01:42

    zoz

  6. Зочин

    2013/03/14 at 13:23

    goy yum vnxeer bayn bolson bol yg vnniig xelxed zowol uxaantai baixgvi bol malnaas dor bolchix talch biishvvv mongo xeregteil deee gexdee xvnii setgeliig xezeech orloj chadaxgvieeeeeeeeee

  7. jerry-man

    2013/03/19 at 17:23

    yoyo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.