
Шарсан төмс – хүн бүрийн идэх дуртай хоол. Түргэн хоолны газруудын урдаа барьдаг хоолны нэг бөгөөд төрөл бүрийн соус дагалдаж ирдэг.
Хүүхдүүдтэй түргэн хоолны газар орж байгаа бол шарсан төмснөөс авахгүй байна гэж байхгүй. Түргэн хоолны газар төмсийг маш их тосонд шардаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй – сахар, калори, тос …
Гэхдээ тосгүйгээр шарах арга бий. Шарах шүүгээнд дусал ч тосгүйгээр шарсан төмс нь түргэн хоолны тосонд шарсан төмснөөс юугаараа ч дутахгүй.
Орц:
- Төмс – 5-7 ш
- Өндөгний шар – 2 ш
- Нунтаг хар перец – амтлах хэмжээгээр
- Паприка – амтлах хэмжээгээр
- Давс – амтлах хэмжээгээр
Хийх арга:
1. Арилгаж угаасан төмсөө 1 см бүдүүн байхаар хэрчинэ.
2. Өндөгний шарыг хөөсөртөл нь сайтар хутгаад давс, перцээр амтална. Дээрээс нь мөн паприка хийж хутгаарай.
3. Төмсөө саванд хийж дээрээс нь өндөгний зуурмагаа хийнэ.
4. Шарах шүүгээгээ 200-220 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэлгэж төмсөө өрж тавиад шарах шүүгээнд 7-10 минут шарна. Болсны дараа цаасыг нь авч шаргал өнгөтэй болтол нь шараарай.
5. Шарсан төмс бэлэн боллоо.
Бага зэрэг хөргөөд идээрэй. Яншуйтай цөцгий, эсвэл гэрийн кетчуптэй идвэл улам л амттай болно.








MaMba Haymaker
2016/12/24 at 12:02
Sh Uyanga Sh
Hun Shuwuu
2016/12/24 at 12:14
Hiichiheer amarhan yum bn shuu hiineee
Рана А.
2016/12/24 at 12:19
Ундрам Уугий
Ulziijargll Mygmrdrj
2016/12/24 at 17:06
Ss
Kiara Kiara
2016/12/24 at 18:54
Ss
Enkhtuya Jamsran
2016/12/24 at 21:12
Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх явдал гж үнэхээр үнэн үг бн шүү!!!
Sun Rise
2016/12/24 at 22:21
Лайллайна
Зочин
2016/12/25 at 00:49
Шарах шүүгээнээс гаргасны дараа тэгээд тосонд шарах юмуу. Тосгүй гэсэн биздээ
Zochin
2016/12/29 at 19:00
Ondognii shar gecheed zurgan deree tsagaan l bndaa