Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд онгоцны осол болжээ

0

Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд онгоцны осол болжээ


Чехийн Пардубиц хотоос Оросын Москва хотыг зорин гарсан нисэх онгоц өнгөрөгч 29-ний өдөр Москва хотоос холгүй байрлах Внуково олон улсын нисэх буудалд газардах гэж байгаад хурдны замын хашлага мөргөж осолджээ. Хурдны зам дээр явж байсан машины сонирхогчийн камерт үлдсэн дүрснээс харахад нисэх онгоц цастай зам руу шууд шунган орж ирсэн ба мөргөлдөөнөөс үүссэн хагархай хэлтэрхийнүүд замаар явж байсан машинууд руу шидэгдэн орсон байна. Хэдийгээр зам дээр яваа хүмүүсээс гэмтэж бэртсэн хүн байхгүй ч онгоцонд явсан найман хүний дөрөв нь амь үрэгджээ.Associated Press агентлагт ирсэн мэдээллээр Red Wings Airlines-ын Tupolev Tu-204 онгоцны бүхээг их биеэсээ салсан энэхүү ослын үеэр онгоцны ахмад Gennady Shmelyov болон хамтран нисгэгч Yevgeny Astashenkov нараас гадна хөлгийн инженер, хөлгийн үйлчилгээний ажилтан хоёр хүн нийт дөрвөн хүний амь эрсэдсэн байна. Үлдсэн дөрвөн хөлгийн гишүүн хүнд шархадсан учир эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Онгоц газардах үедээ буух зурвасаас гажиж, Москва хотын Киевскийн хурдны зам руу орон осолдсон бөгөөд ослын шалтгааныг тодруулах ажил явагдаж байгаа юм байна. Внуково нисэх буудал орон нутгийн цагаар оройн 6 цаг хүртэл хаагдаж, тус нисэх буудалд ирэх ёстой байсан зарим нислэгийг цуцалж, заримыг нь Москвагийн Домодедово, Шереметьево нисэх буудлуудад хуваан буулгахаар болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/04 at 15:19

    toogui yum bolj dee

  2. McTavish

    2013/01/04 at 16:06

    eee

  3. MUNHJARGALTUGULDUR

    2013/01/04 at 18:22

    aimar ymaa

  4. Lighting_ghost

    2013/01/05 at 12:12

    iiiiii

  5. Зочин

    2013/01/05 at 14:28

    aimr2

  6. jerry-man

    2013/01/09 at 14:11

    delber ch lai boloogui uym bn she

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *