Хуванцраар хийсэн хуурамч будааг жинхэнэ будаанаас яаж ялгах вэ?

7

Хятад улс будаа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус улс жилдээ 200 гаруй тонн будаа хурааж авдаг бөгөөд үүнийхээ ихэнхийг нь олон улсын зах зээлд нийлүүлдэг. Гэвч импортоор орж ирж буй будаанд сэрэмжтэй хандах хэрэгтэй болоод байна. Учир нь Хятадын тариаланчид хортон шавьж устгах бодис их хэмжээгээр хэрэглэдгээс гадна өдгөө хуурамч будаа үйлдвэрлэх болсон тухай нийтлэл Korea Times сонинд бичигджээ.

Эхлээд төмсний цардуулыг хуванцар (нийлэг резин гэх мэт)-тай холино. Дараа нь будаа хэлбэртэй болгоно. Эцэст нь түүнийгээ буцалгаж, будааны үнэр, амт оруулдаг аж. Мэргэжилтнүүд хуурамч будаа хэрэглэхээс зайлсхийхийг сануулсаар байгаа юм. Гурван удаа хуурамч будаа хоолондоо хэрэглэвэл нэг бүтэн гялгар уут идсэнээс ялгаагүй гэнэ. Эдүгээ түгшүүрийн харанга дэлдэхээс өөр аргагүй нөхцөл үүсээд байна.

Жинхэнэ будааг хуурамч будаанаас ялгахад тань дараах хялбар аргууд тус болох буй за.

Усаар шалгаж үзэх

Нэг цайны халбага түүхий будааг хүйтэн устай аяганд хийж тавь. Хэрвээ будаа аяганы ёроолд тунаж байвал айх зүйлгүй. Харин усан дээр хөвж гарч ирвэл хуурамч гэсэн үг.

Галаар шалгаж үзэх

Чүдэнз юм уу тамхины асаагуурын дөлөнд бага зэрэг будаа бариад үз. Хэрвээ тэр дороо гал авалцаж, хуванцар үнэртээд эхэлбэл та юу хийхээ мэдэж байгаа! (Будааг идэж болохгүй)

Уур, нүдүүрээр шалгах

Ууранд бага зэрэг будаа хийгээд нүдэж үзэхэд цагаан өнгөтэй нунтаг болж хувирах ёстой. Харин хуурамч будааны өнгө хувирч, цайвар шаргал болдог.

Хөгцрүүлж шалгах

Хүнсэндээ хэрэглэж байгаа будаа тань биед хоргүй эсэхийг баттай шалгая гэвэл битүү саванд бага зэрэг болсон будаа хийгээд дулаан газар тавиарай. Хэд хоногийн дараа хөгцөрсөн байх болно. Харин хуурамч будаа хөгцөрдөггүй.

Эрүүл хүнс хэрэглэхэд тань эдгээр арга ач тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн та будаа иддэг найзууддаа эдгээр аргыг туршиж үзэхийг зөвлөөрэй. Тэгвэл хэн ч оройн хоолондоо хуванцар идэх шаардлагагүй болно.

127
ГайхмаарГайхмаар
44
БурууБуруу
23
ХарамсалтайХарамсалтай
23
БахархмаарБахархмаар
20
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Baatar Alungoo Alungoo

    Baatar Alungoo Alungoo

    2016/12/03 at 12:34

    Shalgaj uzlee usand yroold ni tunaj bn. Ailtgui budaagaa ideh ni ?

  2. Бат-Эрдэнэ Дамба

    Бат-Эрдэнэ Дамба

    2016/12/03 at 12:47

    SCREEN SHOT

  3. Anu Anna

    Anu Anna

    2016/12/03 at 12:56

    Ss

  4. Anu Anna

    Anu Anna

    2016/12/03 at 12:56

    Ss

  5. Toogii Toogii

    Toogii Toogii

    2016/12/03 at 13:00

    yu

  6. Uya

    Uya

    2016/12/03 at 13:20

    Дамба Ганпүрэв

  7. У. Пүрэвжав

    У. Пүрэвжав

    2016/12/03 at 13:20

    Сэрэмж хэзээ ч илүү гарна гэж байхгүй юм даа

  8. Khajidsuren Choijil

    Khajidsuren Choijil

    2016/12/03 at 13:57

    Aimshigtai yumaa !!!

  9. Ouyntuya Baatar

    Ouyntuya Baatar

    2016/12/03 at 13:58

    Budaa idehees sejig hursen.ooriinkhoo tarisan tarianii gurilig idii l gj bodjin

  10. Bayanmunkh Damba Mongol

    Bayanmunkh Damba Mongol

    2016/12/03 at 14:04

    Худлаа мэдээлэл тараахаа больцгоо,гялгр уутны будааг хуурамч гэж түгээснээс үүдсэн бичлэг зураг

  11. Bayaraa Bayaraa

    Bayaraa Bayaraa

    2016/12/03 at 14:22

    Xopom pub 2 turesleh ymu?

  12. haha зулу

    2016/12/03 at 14:54

    bayrlalaa

  13. ДОЛЖИН ЭМЭЭ

    2016/12/03 at 15:07

    ИЙМ ЭЛИЙРСЭН ЮМАНД ИТГЭЭД ОЛНЫ СОНОРТ ХҮРГЭХЭЭ БОЛИОЧ !!!

  14. Д. Буянжаргал

    Д. Буянжаргал

    2016/12/03 at 15:34

    Будаа аваад угаалгүйгээр шууд хэрэглэдэг хүмүүс угааж идэж баймаар юм даа

  15. Sodko Sodko

    Sodko Sodko

    2016/12/03 at 16:02

    arai2

  16. Khargana Damdindorj Dolgorsüren

    Khargana Damdindorj Dolgorsüren

    2016/12/03 at 17:15

    Хуванцар будаа агшаахад хайлаад алга болно штээ хөө шатаасан шатаагүй

  17. Ankhnybayar Battulga

    Ankhnybayar Battulga

    2016/12/03 at 17:32

    Хэрхэн ялгах вээээээээээээээ гэж байна

  18. Uyanga Khurelbaatar

    Uyanga Khurelbaatar

    2016/12/03 at 21:09

    гурвалжин будаа идэж бай дөө

  19. Жага

    2016/12/03 at 21:10

    Жилдээ 200 хан тонн гэнээ ???? 10 хан контейнер гэсэн үгүү хэ хэ

  20. Буянаа Д.

    Буянаа Д.

    2016/12/03 at 22:44

    Ер нь угааж хэрэглэх нь зуйн хэрэг шдээ

  21. Muugii Muugii Muugii Muugii

    Muugii Muugii Muugii Muugii

    2016/12/04 at 10:16

    Uu udahgvi hvmvvsen vheh yum bndu

  22. Зочин

    2017/12/17 at 22:21

    Хүүхэд байхад гэрт амьдардаг байсан бөгөөд одооных шиг крантны усаар бус будаагаа саванд хийж угаадаг байсан болохоор будаа угаахад дээгүүр нь будаа хөвдөг гэдгийг бүр багаасаа мэднэ. Тэр үед будаа кг нь 2төгрөг 20 мөнгө байлаа. Тэр үед будааг хуурамчаар хийж бсн гэж бодохгүй бна. Худлаа битгий их мэдэгч царайлж хуцаж бай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *