Жүжигчин Michael Clarke Duncan таалал төгсчээ

0

Жүжигчин Michael Clarke Duncan таалал төгсчээ


1999 онд дэлгэцнээ гарсан The Green Mile хэмээх драм кинонд бүтээсэн John Coffey-гийн дүрээрээ Академи болон Алтан Бөмбөрцөг шагналуудад нэр дэвшиж байсан, энэхүү дүрээрээ машид алдартай Америкийн жүжигчин Michael Clarke Duncan 2012 оны 9-р сарын 3-ны өглөө 54 насандаа хорвоог орхижээ. Armageddon, The Whole Nine Yards, Daredevil зэрэг кинонуудад тоглож, түүнчлэн Brother Bear, Delgo хүүхэлдэйн кинонуудад дуу оруулагч жүжигчнээр тоглож байсан тэрээр өнгөрөгч 7-р сард зүрхний шигдээс болж, эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байсан байна.Тухайн үед түүний сүйт бүсгүй, Америкийн реалити телевизийн шоуны оролцогч Omarosa Manigault-Stallworth яаралтай тусламж үзүүлж чадсанаар амьд үлдэж чаджээ. 8-р сард эрчимт эмчилгээний тасгаас гарсан ч зүрхний шигдээсний дараах эмчилгээг хийлгэсээр байсан тэрээр өнгөрөгч Мягмар гаригийн өглөө Лос Анжелест нас барсан байна. Michael Clarke Duncan-ы хувьд тэрээр Чикагод төрж, өссөн ба жүжигчин болохыг үргэлж хүсдэг байжээ. Will Smith, Martin Lawrence, Jamie Foxx, LL Cool J, Notorious B.I.G. нарын алдартнуудын бие хамгаалагчаар ажиллаж байсан Duncan 1998 онд Armageddon кинонд дүр бүтээхдээ жүжигчин Bruce Willis-тэй нөхөрлөлийн харьцаа тогтоосон нь The Green Mile киноны алдарт дүрээ бүтээхэд нь ихээхэн нөлөө болж өгсөн байна. Түүний дараагаар The Whole Nine Yards, Planet of the Apes, The Scorpion King, The Island, Daredevil зэрэг кинонуудад тоглож, Brother Bear, Brother Bear 2, The Land Before Time XI: Invasion of the Tinysauruses хүүхэлдэйн кино, олон сурталчилгаа мөн олон видео тоглоомонд дуу оруулснаас хамгийн сүүлд God of War II тоглоомонд дуу оруулжээ. Кино, хүүхэлдэйн кино, сурталчилгаа, видео тоглоомноос гадна Duncan олон арван телевизийн шоунуудад оролцож байсан байна.

2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Tigerman

    2012/09/05 at 19:55

    haramsaltai ih goe nuurnii baysgalantai hun shu.. bie haana ch gj lut er ingeed yvchih gj dee …

  2. tr_noah

    2012/09/05 at 20:10

    jackson чинь юу билээ бас энэ хавицаа төрлүү

  3. mUNECAKIKO

    2012/09/05 at 20:12

    goy jijigchin baisan ymsan :(

    [ Зассан: mUNECAKIKO , өдөр 2012/9/5 20:13 ]

  4. Зочин

    2012/09/05 at 20:45

    gaihaltai jujigchin bsn shuu, had chuluu shig biehaatai chgelee harts n hurtel tsaanaa l zuulun shn jujigchin bsn daa, tnx duncan

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/09/05 at 20:52

    um mani badmi hum

  6. jerry-man

    2012/09/05 at 21:09

    haramsaltai yum boljee

  7. ariunbold_gg

    2012/09/06 at 09:53

    гүнээ харамсаж байна.

  8. jesus_buya

    2012/09/06 at 10:31

    green mile

    [ Зассан: jesus_buya , өдөр 2012/9/6 23:26 ]

  9. Зочин

    2012/09/06 at 17:50

    haramsaltai bn gunee haralsaj bn

  10. jesus_buya

    2012/09/06 at 23:10

    green mile буюу ногоон бүс кино нь их сэтгэлд хонгогшсон кино болж чадсан харамсалтай л юм тэр кино дээр гардаг шигээ бас бурханы бүтээл нэгэн байсан гүн эмэгнэл илэрхийлье

  11. jesus_buya

    2012/09/06 at 23:10

    green mile буюу ногоон бүс кино нь их сэтгэлд хоногшсон кино болж чадсан харамсалтай л юм тэр кино дээр гардаг шигээ бас бурханы бүтээл нэгэн байсан гүн эмэгнэл илэрхийлье

  12. jesus_buya

    2012/09/06 at 23:12

    green mile буюу ногоон бүс кино нь их сэтгэлд хоногшсон гайхалтай бүтээл болж чадсан харамсалтай л юм тэр кино дээр гардаг шигээ бас бурханы бүтээл нэгэн байсан хүн юм шүү гүн эмэгнэл илэрхийлье

  13. Зочин

    2012/09/07 at 17:47

    haramsaltai yum

  14. MgStaRs

    2012/09/08 at 15:08

    the green mile kinog medehgui hun bhgui bzdee

  15. Зочин

    2012/12/16 at 20:00

    um chad pad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *