Эпплийн шинэ таблет айПад Эйр

0

Эпплийн шинэ таблет айПад ЭйрТехнологийн ертөнцийн тэргүүлэгчдийн нэг Эппл /Apple/ корпораци Сан- Франциско хотноо нэгэн шинэ төхөөрөмжөө танилцуулсан нь шинэ айПад Эйр /iPad Air/ байлаа. Өмнөх хувилбараас 20 хувиар нимгэн буюу 7,5 мм-ийн зузаантай болсон шинэ төхөөрөмж ердөө 454 грамм бөгөөд фреймний зузаан 43 хувиар буурчээ. 9,7 инчийн Ретина /Retina/ дэлгэц бүхий уг төхөөрөмжийн 64 битийн процессор, А7 чип хосолсон шинэ график процессор нь 3 жилийн өмнө гарч байсан айПадын анхны GPU-ээс 72 дахин бүтээмж өндөртэй болсон байна. Хоёр камераар тоноглогдсон айПад Эйрийн 5 мегапикселийн үндсэн айСайт /iSight/ камер нь FullHD бичлэг хийх ба урд талын ФейсТайм /FaceTime/ камерын хувьд шинэ мэдрэгчтэй болсон учир илүү чанартай зураг авах болжээ. 20 хувиар нимгэрч, хурд нь 2 дахин нэмэгдсэн ч батерейны хүчин чадал 10 цагийн нөөцтэй. Түүнчлэн MIMO буюу Multiple-Input Multiple-Output технологи бүхий анхны айОс /iOS/ төхөөрөмж гэдгээрээ онцлог болжээ. Ирэх 11-р сарын 1-нээс эхлэн 499 доллараар худалдаалагдаж эхлэх айПад Эйр мөнгөлөг, цагаан, саарал, хар гэртэйгээр худалдаанд гарах юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/26 at 15:58

    Mongold Apple iin store neegdchesee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *