Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид

0

Жеймс Бондын шинэ ангийг бүтээхэд багагүй хүндрэлтэй тулгараад байгаа юм. Учир юунд вэ гэвэл сүүлийн 4 ангид Бондын дүрийг бүтээсэн Дэниел Крейг “үнэд орж” продюссерийг мухардалд оруулаад байна. Крейгийг ямар ч хамаагүй үнээр тоглуулах уу, эсвэл шинэ 007-г хайх уу гэдгээ шийдэж чадахгүй байгаа энэ үед барууны хэвлэлийнхэн Жеймс Бондын хүйсийг соливол таарна гэж бичих болжээ. Тэгэхээр гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийн хэн нь Крейгийн дүрд хувирах илүү боломжтой вэ? 007-ийн дүрийг эрчүүдээс дутахааргүй бүтээх шилдэг эмэгтэй жүжигчдээс танилцуулж байна.

Рэйчел Вайс

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 2

Британийн од Рейчел Вайс уянгын кинонд илүү тоглодог. Гэхдээ бид түүнийг “Mummy”-гийн эхний хоёр ч ангиар нь сайн таних болсон. Тэрээр авьяаслаг. Тиймээс ухаантай, шийдэмгий тагнуулч эмэгтэйн дүрийг бүтээж чадна. Сонирхуулж хэлэхэд, тэр еврей гаралтай бөгөөд 2-р дайны үед түүний өвөг дээдэс нь  Германийн нацистуудаас зугтааж Их Британд цагаачилжээ.

Арчи Панжаби

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 3

Өнөө цагт британийн тагнуулчийн дүрийг 100% англосаксон цустай хүн бүтээнэ гэдэг бүтэхгүй. Тэгэхээр, энэтгэх гаралтай английн жүжигчин Арчи Панжабийг нэр дэвшүүлж болох юм. Тэрээр дэлхий дахинд сүрхий алдаршиж амжаагүй байгаа ч телевизийн олон ангит кинонуудад хэд хэдэн амжилттай дүр бүтээгээд байгаа. Жишээ нь, “The Good Wife” кинонд эмэгтэй-мөрдөгчийн дүрийг гайхамшигтай гаргаж чадсан. Одоо тэрээр “Blindspot” кинонд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтны дүрийг бүтээж байна. Түүний англи дуудлагын хувьд бол ярих юмгүй, нэгэнт агентын дүрийг бүтээх туршлагатай учраас 007-гийн дүрд нэр дэвших магадлалтай ажээ.

Жиллиан Андерсон

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 4

Жеймс Бондын дүрд “нас тогтсон” туршлагатай нэгэн тоглох болсон гэвэл Жиллиан Андерсон шууд ажилдаа ороход бэлэн. “The X-Files”-ийн од АНУ-д төрсөн ч багадаа Мичиган, Лондон хоёрын дунд өсжээ. Лондонд амьдарч байхдаа англи аялгууг эзэмшсэн, америк дунд сургуульд сурч байхад нь ангийн хүүхдүүд түүнийг “British”  гэж дооглодог байв. Одоо Лондонд амьдардаг бөгөөд өөрийгөө америк гэхээсээ илүү англи хүн гэж үздэг нэгэн. Тэрээр улсын тусгай албаныхны дүрийг бүтээх туршлагатайг та хэлүүлэлтгүй мэднэ.

Лена Хиди

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 5

“Game of Thrones” –ийн од Эмилия Кларк саяхан Жеймс Бондын дүрийг бүтэхэд бэлэн байгаагаа зарласан. Харин, бидний хувьд Лена Хиди уг дүрд өрсөлдвөл илүү тохиромжтой мэт санагдах юм. Тэрээр “Terminator: The Sarah Connor Chronicles” киноны Сара Коннорын дүрийг бүтээж байсан учраас экшэн-киноны туршлагатай гэж үзэж болно.

Кира Найтли

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 6

Манай жагсаалтад багтсан хамгийн залуу жүжигчин. “Pirates of the Caribbean” –ны од бүсгүйг зөвхөн артхаусынхан л сонирхдог гэж бүү эндүүрээрэй. Зарим нэг нь 31 настай Найтли яаж тагнуулчийн дүрийг бүтээж чадах вэ дээ гэж голж магадгүй, гэхдээ эмэгтэй Бондын шинэ үеийг эхлүүлэх ч юм билүү, хэн мэдлээ. Англи бүсгүйг харахад зодоон цохио хийж чадах уу гэж эргэлзэх хэрэггүй ээ. Түүний “King Arthur” болон “Domino” кинонд хэрхэн тулалдахыг харсан биз дээ.

Хэйли Этвелл

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 7

Бид түүнийг “Captain America: The First Avenger” кинонд тоглосон дүрээр нь таньдаг болсон. Marvel түүний авьяасыг үнэлсэн учраас “Agent Carter” киноны гол дүрийг түүнд өгчээ. Тэрээр супербаатрын дүр бүтээх сонирхолтой, тэр дундаа Жеймс Бондын дүрийг бүтээх санал ирвэл дуртайяа хүлээж авна гэдгээ бүр 2012 онд мэдэгдсэн юм.

Кейт Бекинсейл

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 8

Оксфордын их сургуулийг дүүргэсэн, орос, франц, герман хэлээр ус цас. Жүжигчин бүсгүй  “Underworld” кинотой киногүй өөрийн боловсрол, гоо үзэсгэлэн, загварын биеэрээ Жеймсийн дүрд нэр дэвшиж чадах л байсан. “Underworld” киноны тулаантай хэсэгт чадварлаг тоглож чадсан бүсгүй Бондын тулааны урлагийг төвөггүй гаргаж чадна.

Анжелина Жоли

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 9

“Casino Royale” –ын зураг авалтын үеэр Анжелина Жолид Бондын найз бүсгүйн дүрийг санал болгожээ. “Lara Croft: Tomb Raider” киноны од бүсгүй Бондын найз бүсгүйн оронд Бондын дүрд тоглохыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Түүний агентын дүрд тоглох хүслийг нь өөр киногоор биелүүлжээ. “Salt” киноны гол дүрийн баатрыг анхлан эрэгтэй жүжигчинд зориулж бичсэн байсныг өөрчилж эмэгтэй тагнуулч болгосон бөгөөд Жоли гайхалтай тоглосон. Жоли одоогоороо алдартай жүжигчин хэвээр учраас түүнийг 007 дүрийг бүтээхэд үзэгч олон гайхаад байхгүй биз. Ганц “но” нь тэр англи биш америк хүн юм даа. Киноны дуу бичлэгийн технологийн өндөр хөгжилтэй өнөө үед түүний америк дуудлагыг амархаан гэг чинь англи болгож дөнгөх байлгүй.

Шарлиз Терон

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 10

Тероны урьд өмнө нь Бондын дүрийг бүтээнэ гэж төсөөлөхөд бууж өгөхгүй байсан биз. Харин “Mad Max: Fury Road” киноны Фуриосын дүрийг гарамгай бүтээж чадсан нь ямар ч эргэлзээгүй болгож өгсөн юм. Мөн, “Snow White and the Huntsman” киноны дүрээрээ ширүүн,хүйтэн, хүчтэй эмэгтэйг гаргаж чадсан. Тэгэхээр түүний авьяас, хуримтлуулсан туршлага киног амжилттай болгох бүрэн боломжтой.

Эмили Блант

Жеймс Бондын дүрийг бүтээж чадах 10 эмэгтэй жүжигчид 11

“Iron Man2”-ийг хийх гэж байхдаа Жон Фавро Хар Бэлэвсний дүрд британи гаралтай Эмили Блантыг тоглуулахыг хүсэж байжээ. Блант тэр үед өөр кинонд тоглох болсон учраас л дүрийг Скарлетт Йоханссон бүтээсэн юм. “Edge of Tomorrow”, “Snow White and the Huntsman 2”, “Sicario” гээд түүний бүтээсэн дүр маш их – уянгын, комикийн, баатрын дүрүүд. Төрөлхийн англи дуудлагатай авьяаслаг бүсгүй Жеймс Бондын дүрийг бүтээхэд ямар ч хүндрэл алга.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Getttt

    2016/09/24 at 21:12

    Анжелина Жоли bol yoonk geeel xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *