Энэ намар заавал үзэх 10 шинэ кино

0

Намар – зөөлөн ороолт хүзүүгээрээ ороогоод навчис унасан замаар зугаалах сайхан, зефиртэй халуун какао ууж кино үзэх болзоо тавиарай. Энэ намар шинэ шинэ кинонууд ар араасаа цуварна, үзэж амжилгүй өнгөрөөчих вий дээ.

«Jason Bourne»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 2

Хэзээ: 9-р сарын 1

Жүжигчид: Мэтт Деймон, Алисия Викандер, Томми Ли Жонс, Венсан Кассель

Энэ намрын шинэ киноны нээлтийг Жейсон Борн нээж байна. Тэрээр нас ахисан ч хүч чадал нь хэвээр. Энэ удаа түүний дайсан нь Томми Ли Жонс, Венсана Касселя нар. Талууд бүгд хүч чадалтай, өөртөө итгэлтэй. Зодоон, мөрдөж мөшгих гээд үйл явдлаар дүүрэн.

«Bridget Jones’s Baby»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 3

Хэзээ: 9-р сарын 15

Жүжигчид: Рене Зеллвегер, Патрик Демпси, Колин Фёрт, Эмма Томпсон

Хоёрдугаар ангиас хойш багагүй хугацаа өнгөрчээ, Брижит хүссэн амжилтандаа хүрч ажил төрөл нь өөдрөг, Марк Дарсигаас салсан… Гэсэн хэдий ч Брижитийн хөгжилтэй түүх дуусаагүй, энэ удаад тэр жирэмсэн болжээ. Хүүхдийн эцэг хэн бэ, олж мэдэх л ёстой.

«Miss Peregrine’s Home for Peculiar Children»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 4

Хэзээ: 10-р сарын 6

Жүжигчид: Ева Грин, Сэмюэл Л. Жексон, Эйса Баттерфилд

Олныг шуугиулсан зохиолоор бүтээсэн. Бага байхдаа өвөөгийнхөө сонирхолтой түүхийг сонсож өссөн хүүгийн түүхийг өгүүлнэ. Өвөө нь бусдаас онцгой өнчин хүүхдүүдийн түүхийг ярьж өгдөг байжээ. Өвөөгөө нас барснаас хойш хүү нэгэн нууцлаг захидал хүлээн авч аялалдаа гарна.

«The Light Between Oceans»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 5

Хэзээ: 9-р сарын 8

Жүжигчид: Майкл Фассбендер, Алисия Викандер, Рэйчел Вайс

Том дайнаас гэртээ иргэн ирж үзэсгэлэнтэй Изабельтай учирна. Тэд цугтаа амьдралыг хайрлах бөгөөд жижигхэн арал дээр өөрсдийн амьдралыг зохиож эхлэх ажээ. Нэгэн удаа дөнгөж төрсөн охинтой нэгэн завь эрэг дээр зогсох бөгөөд хосууд охиныг өөрийн мэт өсгөхөөр шийджээ. Энэ шийдвэр нь тэднийг хааш нь эргүүлэх бол?

«Fantastic Beasts and Where to Find Them»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 6

Хэзээ: 10-р сарын 17

Жүжигчид: Эзра Миллер, Эдди Редмэйн, Колин Фаррелл, Зои Кравиц

Харри Поттер Хогвартсын тухай уншихаас 70 жилийн өмнөх түүх гарна. Ньют Скамандер зохиолчид юу тохиолдсоныг эндээс олж мэднэ. Ид шидийн ертөнцөд санамсаргүй очсон хүү хэрхэн амьд гарах бол?

«The Girl on the Train»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 7

Хэзээ: 10-р сарын 27

Жүжигчид: Эмили Блант, Ребекка Фергюсон, Хейли Беннетт

Бидэнд ихийг амлаж буй дэлгэцийн бүтээл. Рэйчел өдөр болгон аз жаргалтай харагдах хосууд амьдардаг нэгэн коттежийн хажуугаар явна. Рейчэл явах тоолондоо тэднийг сонирхон ажина, гэтэл нэгэн өдөр түүний харж заншсан сайхан зүйл алга болж, “гал тэргээр өнгөрөх охин” учир битүүлэг үйл явдалд өөрийн эрхгүй оролцоно.

«Doctor Strange»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 8

Хэзээ: 10-р сарын 3

Жүжигчид: Бенедикт Камбербэтч, Тильда Суинтон, Мадс Миккельсен, Рэйчел Макадамс

Өөртөө хэтэрхий итгэлтэй бөгөөд ажилдаа үнэхээр дуртай нэгэн мэс засалчийн тухай түүх. Нэгэн аймшигтай осол түүний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ: гар нь өмнөх шигээ ажиллахаа больжээ. Өөртөө итгэх итгэлээ гээж, амьдрал нь утга учиргүй мэт санагдах болсон эмч дэлхийгээр хэрэн тэнэх болсоор удаж байна. Гэхдээ тэр өөр нэгэн ид шидийг олж авна.

«Inferno»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 9

Хэзээ: 10- р сарын 13

Жүжигчид: Том Хэнкс, Фелисити Жонс

“The Da Vinci Code” болон “Angels & Demons” киноны үргэлжлэл. Энэ удаад профессор Лэнгдон дэлхий дахинд заналхийлсэн аюултай тулгарна – үл мэдэгдэх нэгэн нууц байгууллага аюултай вирус тараахаар бэлджээ. Хүн төрөлхтнийг аврахын тулд нууц илгээмжийг тайлах ёстой.

«L’odyssée»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 10

Хэзээ: 10-р сарын 27

Жүжигчид: Ламбер Вильсон, Одри Тоту, Пьер Нине

Францын киноны хамгийн адал явдалтай төсөлд тооцож байна. Кинонд домогт далайчин Жак-Ив-Кустогийн түүхийг өгүүлнэ, түүний аялал, нээлт, нууц… Хүн төрөлхтөнд “хоёр дахь огторгуй”-г нээсэн хүний түүх.

«The Magnificent Seven»

Энэ намар заавал үзэх 10 шинэ кино 11

Хэзээ: 9-р сарын 22

Жүжигчид: Дензел Вашингтон, Крис Прэтт, Итан Хоук, Хейли Беннетт

Буудалцаан, зодоон гээд вестернийг бүрэн утгаар нь харуулах кино. 7 “сайн эр” нийлж жижигхэн хотын оршин суугчдын дээрэмчдээс хамгаална.

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Neptune

    2016/09/05 at 19:34

    Inferno ene jiliin Hamgiin goy kino

  2. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/06 at 19:10

    ЯМАР ТВ КИНО ТЕТАРААР ГАРАХ ВЭ?

  3. Зочин

    2016/09/11 at 16:10

    where is assassin’s creed

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *