Америкийн хамгийн аюултай арван хот

0

Америкийн хамгийн аюултай арван хот


Сүүлийн тавин жилийн хугацаанд АНУ-ын хэмжээнд гэмт хэргийн гаралт багассан гэсэн мэдээллийг Холбооны мөрдөх товчооноос өгсөн. 2010 оны статистикаас харахад өнгөрсөн жилийн мэдээлэлд хүнд гэмт хэргийн гаралт 5.5%-аар буурсан гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч улсын зарим хэсэгт байдал муу хэвээрээ байсаар байгаа гэх ба энд бид АНУ-ын хэмжээнд хамгийн аюултайд тооцогдох арван хотын жагсаалтыг нийтэлсэн байгаа юм. Эдгээр хотуудыг аюул осолтой байдлаар нь жагсаахдаа 100,000 хүн тутамд оногдох аллага, дээрэм, уур хилэнгээс үүдсэн халдлага гэх мэт ноцтой гэмт хэргийн хэмжээгээр нь эрэмбэлсэн юм байна.Flint, Mich.
[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 22

2009-өөс 2010 оны хооронд Flint хотод гэмт хэргийн тоо дээр өгүүлсэн бүх ангилалд өссөн байгаа ажээ. Тэр дундаа аллага 36-53 болж өссөн байна. Аллагын тоо хэмжээний энэ өөрчлөлт тус хотыг аллагын тоогоор хотуудын дунд 7-д ордог байсныг 2-т болгож өөрчилжээ. Уур хилэнгээс үүдэлтэй халдлагын тоо 1529-1579 болж өссөн нь 1000 оршин суугч тутмын 14.6 нь энэ халдлагад өртөж байна гэсэн үг бөгөөд энэ тоо нь тус хотыг халдлагын хувьд тэргүүлж байгаа хот болгож байгаа ажээ. Өнгөрсөн жил Flint хотын цагдаагийн дарга Alvern Lock хотынх нь гэмт хэрэг хар тамхичид болон дээрэмчдээс үүдэлтэй гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илтгэсэн байна. Flint хотын өрх тутмын 27,000 орчим долларын орлогоос үзвэл харьцангуй бага дунд орлоготойд тооцогдож байгаа бөгөөд тус хотод ядуурал 36.2%-аар өссөн байгаа юм.

Detroit

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 18.9

Америкийн аж үйлдвэржүүлэлтийн дараах хамгийн их зэрэмдэглэгдсэн хот бол гарцаагүй Detroit хот юм. Автомашины аж үйлдвэрлэлийн төлөөлөл байсны учир Motor City хэмээн нэрлэгдэх болсон энэ хот ажилгүйдэл, орон гэргүй байдал болон гэмт хэрэгт маш ихээр өртсөн хот бөгөөд Холбооны мөрдөх товчооны тодорхойлсноор 3-4 төрлийн ноцтой гэмт хэргийн гаралтаар тэргүүлдэг арван хотын нэгд тооцогддог байна. Detroit хот аллагын гэмт хэргээр 6-д, дээрмийн гэмт хэргээр 5-д, уур хилэнгээс үүдэлтэй халдлагаар 2-т бичигддэг аж.

St. Louis

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 17.5

St. Louis дахь ноцтой гэмт хэргийн гаралт 2007 онтой харьцуулахад 2009-2010 оны хооронд эрс өссөн байна. үүнээс гадна гэмт хэргийн тоо хэмжээ бусад хотуудтай харьцуулахад харьцангуй өндөр байсаар байгаа ажээ. 2010 оны байдлаар хотын хэмжээнд гарсан аллагын тоо хэмжээ болон уур хилэнгээс үүдэлтэй халдлагын аль аль нь тус хотыг улсын хэмжээнд 3-т бичигдэх хэмжээнд аваачиж байгаа юм байна. Холбооны мөрдөх товчооноос 6 сарын өмнө гаргасан мэдээллээс харахад St. Louis дахь санаатай болон санамсаргүй гэмт хэргийн тоо хэмжээ тус хотыг хамгийн аюултай хотын тоонд аваачиж байна. 2010 оны 12-р сарын байдлаар 6.3 гэсэн тоо хэмжээний аллагын гэмт хэрэг тус хотод гарсан байгаа ба АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвөөс мэдэгдсэнээр тус хот АНУ-ын хэмжээнд 10-19 насны оршин суугчдын дунд гарч байгаа буу ашигласан аллагын тоо хэмжээгээр New Orleans-ын дараа буюу 2-т орж байгаа гэнэ.

New Haven, Conn.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 15.8

New Haven хот нь зүүн эрэг дээрх ноцтой гэмт хэргийн гаралт хамгийн ихтэй хот юм. Хоосролд автаж, гэмт хэрэг ноёлсон хотын энэ хэсэг баруун хэсгийн баян чинээлэг Fairfield муж болон түүний нутаг дэвсгэрт орших дээдсийн хүрээнийхний Yale University зэрэгтэй харьцуулахад даанч эрс тэс ялгаатай харагддаг. өнгөрсөн жил гарсан аллагын тоо хэмжээ урьд жилийнхээс хоёр дахин нэмэгдсэний дотор буу ашигласан аллага хамгийн их байжээ. New Haven хот АНУ-ын хэмжээнд хулгай дээрмийн хэргээр 8-д, халдлагын хэргээр 4-т жагсаж байгаа юм.

Memphis, Tenn.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 15.4

Memphis хот нь бүх төрлийн ноцтой гэмт хэргийн гаралт өндөртэй хот бөгөөд улсын хэмжээнд гэмт хэргийн тоо хэмжээгээрээ 6-д ордог аж. Ноцтой гэмт хэргийн тоо хэмжээ 2009-2010 оны хооронд 15%-аас үл ялиг буурсан байгаа юм. Memphis хотын захирагч Wharton энэхүү бууралтыг 2005 оноос хотын хэмжээнд хэрэгжүүлж ирсэн Олон нийтийн аюулгүй ажиллагаа хөтөлбөртэй холбоотой гэж үзэж байгаа гэнэ. Энэхүү хөтөлбөр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдлыг сайжруулах, гэмт хэрэгтнүүдэд оноох ял шийтгэлийг чангаруулах, хотын хуулийн системийн үр нөлөөг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрчлөх гэх мэт олон тооны стратегиудыг агуулсан байжээ.

Oakland, Calif.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 15.3

Oakland-ын ноцтой гэмт хэргийн гаралт 2009-2010 оны хооронд 5.5%-аар буурсан. Энэ нь ойролцоогоор 6,800-аас 6,260 болсон гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тус хот улсын хэмжээнд хүчингийн хэргээр 10-т, аллагын хэргээр 9-д, хулгай дээрмийн хэргээр 2-т тус тус бичигдэж байгаа юм. 2010 онд Oakland-ын 1000 хүн тутмын 7.12 нь хулгай дээрмийн хэрэгт өртсөн байна.

Little Rock, Ark.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 15.2

Little Rock хот нь улсын хэмжээнд халдлага болон хүчингийн хэргээр тэргүүлдэг. 2009 оноос хойш халдлагын тоо хэмжээ өсч, харин хүчингийн хэрэг багассан байна. Тус хотын цагдаагийн газрын дарга Terry Hastings-ын мэдэгдсэнээр 2010 онд нутгийн FOX16 зогсоолд гэхэд л гэмт хэргийн гаралт бараг 12 хувиар буурсан гэнэ. Энэхүү мэдэгдэл нь олон төрлийн гэмт хэргийн хувьд, түүнчлэн санамсаргүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд үнэн байж болох ч Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд өгүүлж байгаагаар бол 2009-2010 оны хооронд тус хотод ноцтой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байгаа ажээ.

Baltimore

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 14.6

Baltimore хот нь 100,000-аас дээш оршин суугчидтай хотуудын дунд ноцтой гэмт хэргийн гаралтаар 8-д бичигдэж байгаа ба Миссисипийн зүүн хэсэгт байх хотуудын дунд 2-т бичигдэж байгаа юм. Ноцтой гэмт хэргийн тоо хэмжээ өнгөрөгч онд үл ялиг буурсан нь 9600-9300 болсон байна. Гэвч улсын хэмжээнд хамгийн аюултай хэрэг зөрчилтэй хот хэвээр байсаар байгаа юм. Тус хот нь уур хилэнгээс үүдэлтэй халдлагын хэмжээгээр 10-т, аллагын хэмжээгээр улсын хэмжээнд 4-т бичигдэж байгаа юм.

Rockford, Ill.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 14.5

Rockford нь энэ хэмжээний хотын хувьд ноцтой гэмт хэргийн гаралт ер бусын өндөртэй хот. үүний дундаас хамгийн онцлууштай нь энэ хот уур хилэнгээс үүдэлтэй халдлагын хэмжээгээр улсын хэмжээнд 4-т бичигддэг бөгөөд 2010 оны байдлаар 1000 оршин суугч тутамд 10.5 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд 20 аллага бүртгэгдсэн нь 2000 оны байдалтай харьцуулахад бараг 2 дахин нэмэгдээд байгаа юм. Энэ хотод хар тамхины асуудал гэмт хэргийн гол нөхцөл шалтгаан болж байгаа юм байна.

Stockton, Calif.

[ XopoM.com ] фото

Ноцтой гэмт хэргийн гаралт 1000 хүн тутамд 13.8

Энэ хотод ажилгүйдлийн хэмжээ 18.4%-тай байгаа нь өмнөх онд 18.1% байсантай харьцуулахад бас л өссөн нь харагдаж байна. Stockton хот нь улсын хэмжээнд ажилгүйдэл хамгийн өндөртэй хот гэгддэг бөгөөд ажилгүй иргэдийн дийлэнх хувь нь тус хотын хэмжээнд гарч байгаа гэмт хэргүүдтэй холбоотой байдаг аж. Сан Франциско болон Oakland-аас зүүн тийш 40 милийн зайд орших Stockton хот нь 2010 оны 3-р сарын байдлаар Forbes сэтгүүлд мэдээлснээр амьдрахад хамгийн таагүй, ядуу тарчиг хотоор нэрлэгдсэн байна. 100,000 орчим хүн амтай 267 хотын дундаас ноцтой гэмт хэргийн гаралтаар тэргүүлдэг энэ хот 1000 хүн тутам дахь аллагын хэмжээгээр 27-д, 1000 хүн тутам дахь уур хилэнгээс үүдэлтэй халдлагын хэмжээгээр 12-т бичигддэг.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. tuulaixan

    2011/06/04 at 10:35

    хэхээ аймар юм аа

  2. tmra

    2011/06/04 at 10:35

    airm aimr

  3. SeeKeSHDEEE

    2011/06/04 at 11:14

    aaYaYa

  4. turuu_designer

    2011/06/04 at 11:38

    eeeeee

  5. ben_jr

    2011/06/04 at 11:42

    UB bol hun am bagatai hernee gemt hereg ih gazar. Hervee ene jagsaaltand oruulsan bol tun deeguur davhih bsan da.

  6. solarmxl

    2011/06/04 at 11:49

    ed nar ingej bhad hoorhi muu mgl mine sudalgaa garguul yah bldoo

  7. bold_urnukh

    2011/06/04 at 12:15

    ewgui bna

    [ Зассан: bold_urnukh , өдөр 2011/6/4 12:15 ]

  8. Crunch

    2011/06/04 at 12:21

    medeeguin bn

  9. SoL0

    2011/06/04 at 12:44

    xaxa super ochno

  10. Dx555

    2011/06/04 at 14:02

    Aimar ymaa :-) Mongol maani arai l gaigvi

  11. happy13

    2011/06/04 at 18:59

    aimar iin;-)

  12. baysaaaa4

    2011/06/04 at 20:41

    Hetsүү bdag bhda 1000 -hvnees 22 vheed bna geheer l ……………..

  13. pilguun

    2011/06/04 at 21:09

    bi dund n deerem shaanaa

  14. die_hotel

    2011/06/05 at 10:22

    Dund deerem hiineee

  15. shiji_batuka

    2011/06/06 at 02:04

    mmmmmmm

  16. Batsetseg

    2011/06/08 at 13:20

    gadnaas ni ogt tiimerxu zuil medegdexguimda

  17. exo

    2011/06/11 at 16:57

    zzzzzz

  18. Зочин

    2011/11/25 at 11:05

    yoh ashguidee minii bgaa gazar algoo alag haha

  19. RUBY_gem

    2012/01/23 at 15:57

    bid nar amar taivan gazar amidardag yum bish uu

  20. Зочин

    2013/11/08 at 10:31

    プラダ アウトレット バッグ [url=http://www.bagsinspire.com/]プラダ 財布[/url] プラダ 財布

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *