Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц

2

Нүдээ илүү том бас тод харагдуулахын тулд заавал мэргэжлийн нүүр будагч болох шаардлагагүй. Хэд хэдэн нууцыг мэддэг байхад л хангалттай – ингэснээр таны нүд хүн бүрийн анхаарлыг татах болно.

Авьяаслаг нүүр будагч Лилия Абдулаева нүдийг илүү хурц тод харагдуулах хэд хэдэн нууц аргыг та бүхэнтэй хуваалцахаар шийджээ.

Хөмсгөө тодотго

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 1

Хөмсгөө тодотгосноор та нүүрнийхээ олон хэсгийг тодруулах боломжтой: нүдээ томруулах, эсвэл нарийсгаж өргөсгөх. Хөмсөгний тень, харандааг ашиглаарай. Жишээ нь, хөмсөгний будаг илүү өтгөн харагдуулах бол гель нь үсний чиглэлийг нэгэн жигд болгоно.

Цагаан харандааг доод зовхиндоо хэрэглэх

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 2

Та харцаа илүү тод харагдуулахыг хүсвэл доод зовхины салстыг цагаан харандаагаар будаарай. Үүнд зааны ясны өнгө мөн сувдан өнгө тохиромжтой байдаг.

Хайлайтер ашиглах

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 3

Нүдээ илүү цоглог, тод харагдуулахыг хүсвэл сувдан тень эсвэл хайлайтер ашиглаарай. Будгаа хөмсөгнийхөө доор, нүдний дотор булан мөн дээд зовхиныхоо гол хэсэгт түрхэж өгөөрэй.

Сормуусаа уртасга

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 4

Хэрэв таны сормуус дэрвэгэр биш бол сормуус дэрвийлгэгчийг ашиглаарай. Сормуусаа будахын өмнө сормуусаа угаас нь үзүүр хүртэл дэрвийлгээрэй. Мөн хиймэл сормуус нүдийг мэдэгдэхүйц том харагдуулж чаддаг.

Шаргал өнгөтэй тень хэрэглэх

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 5

Бор-шаргал өнгөтэй тень бүх хүнд зохидог. Шаргал өнгийг дээд зовхин дээрээ түрхээд давхраанд ойртох тусам өнгийг нь бараан болгоно. Дараа нь буцаад хөмсгөнд ойртох тусам өнгийг шаргал болгох замаар өнгийг хослуулна. Энэ нь нүдний хэлбэрийг тодотгож өгдөг.

Сормуусны угийг тодруулах

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 6

Сормуусны угийг тодруулснаар нүд илүү хурц тод болж харагддаг. Нүдний будагтайгаа уусгаж будвал харцыг дардаг юм шүү.

Цэнхэр өнгө нүдийг илүү тод харагдуулдаг

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 7

Ногоон, цэнхэр, бор нүдтэй бараг ихэнхи бүсгүйчүүдэд цэнхэр өнгө зохидог. Яг энэ өнгө л таны харцыг илүү гүн, хурц тод харагдуулах болно.

Өнгө өнгийн тень хэрэглэхээс бүү ай

Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын 8 нууц 8

Өнгө өнгийн тенийг нүүр будалтаа тодотгохыг хүсвэл хэрэглэж болно. Мөн таны нүдний өнгөтэй адил төрлийн өнгөөр будвал хамгийн тохиромжтой байдаг.

4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *