Бохир суултуураас ч илүү бохир 20 эд зүйлс

1

Ариун цэврийн өрөөний суултуур бол хамгийн бохир зүйлсийн нэг гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр ч тийм. Гайхалтай цэвэрхэн, үнэр танаргүй байсан ч тэнд хүний биеэс гадагшилсан бүх төрлийн нян вирус асар их хэмжээгээр байж байдаг. Гэхдээ хүний нүдэнд үзэгдэж харагддаггүй нян бактери, элдэв төрлийн шимэгчдийн өндөгнүүд маш ихээр цугларсан байдгаараа суултуураас илүү аюултай атлаа бидний хувьд цэвэрхэн гэж үздэг өөр бусад эд зүйлсийг бид хэрэглэдэг. Хамгийн бохир суултуураас ч илүү бохир эдгээр ‘цэвэрхэн’ зүйлс юу юм бол?

1. Мөс
Усанд бохир агуулагддагтай адил мөсөнд ч бас агуулагддаг. Судалгаагаар АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газруудын 70% нь суултуурын ус нөөцлүүр дэхээс ч илүү их бактери агуулсан мөсөөр үйлчилж байгаа нь тогтоогдсон.
2. Нийтийн байгууллагуудын ширээ
 
Ердийн оффисын ширээний гадаргуу дээр суултуураас бараг 400 дахин их бактер байдаг.
3. Компьютерын гар
 
Компьютерын гарны товчлуурууд дээр 00-ын суултуураас бараг 200 дахин олон тооны бактериуд байнга байж байдаг.
4. Гар утас
 
Суултуур дээрхээс 10 дахин их тооны бактерийг агуулж байдаг гар утасны гадаргуу дээрх энэ бактерийн тоо зөвхөн нэг хүн эзэмшдэг гар утсанд хамаатай. Хэрвээ таны гар утсыг өөр хэн нэгэн барьж, чихэндээ хүргэн ярихад энэ тоо өснө.
5. Зоогийн газрын хоолны цэс
 
Гараас гар дамжиж байдаг энэ зүйлийг угаадаг хүн гэж үгүй. Нян бактери дамжих хамгийн хурдан зам болох хоолны цэсэн дээр суултуураас 100 дахин их нян хуримтлагдсан байдаг.
6. Гамбанз мод
 
Хүнсний ногоо, мах тэргүүтнийг хэрчихэд зориулсан хавтгай модон дээр үй олон нян бактери хадгалагдаж байдаг. Материалаасаа хамааран цэвэрлэх боломж харилцан адилгүй байдаг энэ зүйлийн ариун цэврийг сахих цорын ганц зам бол тогтмол солих юм.
7. Хивс
 
Бүх төрлийн бактери, тоосны хачиг, гуужсан арьс хуримтлагдаж, үржих хамгийн тохиромжтой газар бол хивс юм. Ердийн хивсний 1 см талбай болгонд суултуур дээрхээс 4000 дахин олон тооны бактери агуулагддаг.
8. Ахин ашиглахад зориулагдсан уут, тор
 
Хэрвээ микроскопоор хэд дахин томруулж харвал энэ зүйл зэгсэн бохир болохыг олж мэдэх боломжтой.
9. Алсын удирдлага
 
Гар утаснаас ч илүү бохир байх нь олонтаа.
10. Хаалганы бариул
 
Хүн хүний гар хүрч байдаг энэ зүйл нян бактерийн цугларах халуун цэг.
11. Унтраалга
 
Хаалганы бариултай л адилхан эд.
12. Гал тогооны өрөөний тосгуур
 
Нян бактери өсөж үржих таатай орчин.
13. Ванн
 
Угаалгын өрөөний хамгийн бохир хэсэг болох энэ хэсгийн ус зайлуулах хоолой нүх орчимд бактерийн бөөгнөрөл жинхэнэ утгаараа бий.
14. Дэр
 
Хүний хөлс, гуужсан арьсаар дүүрэн энэ зүйл нь зөвхөн нян бактериар зогсохгүй арьсны хачиг тэргүүтнээр баялаг.
15. Матрасс
 
Таны байнгын сууж, хэвтэж, унтаж амардаг энэ газарт гуужсан арьсаар хооллож амьдардаг хачиг, элдэв төрлийн нян бактери дэндүү их хэмжээгээр хуримтлагддаг. Наад зах нь найтаах, цаашлаад астма, харшлын шалтгаан бол энэ юм.
16. Хуванцар аяга
 
Хэдхэн сарын хэрэглээний дараагаас хуванцар аяганы амсар дээр суултуурын таган дээрхээс хэд дахин илүү бактери цуглардаг.
17. Мөнгө
 
Хүн хүний гар дамждаг болохоор үүнийг цэвэрхэн гэж хэлэх аргагүй.
18. Шүршүүрийн толгой
 
Угаалгын өрөөний хамгийн цэвэр хэсэг баймаар мэт санагдаж байвч үнэндээ үгүй юм. Шүршүүрийн толгойн дотор тал маш хурдан хугацаанд микро организмуудын үүр болдог.
19. Цүнх
 
Гар утас, хэтэвч, түлхүүр, үзэг бал, тэмдэглэлийн дэвтэр гээд үргэлж гарт өртөж байдаг зүйлсийг агуулдаг цүнх нь үй түмэн бактерийг ч мөн агуулдаг.
20. Гал тогооны угаагч хөөсөнцөр
 
Хэдийгээр өөрөө ариун цэврийг сахиулах үүрэгтэй ажилладаг ч гал тогооны сав суулга угаагч хөвсгөр резин нь суултуураас ч хурдан бохирддог.
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *