Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд

3
0
13,609

Бид Федор Емельяненког сайн мэднэ, хүчтэй тулаанч, олон удаагийн аварга. Гэхдээ түүний хувийн амьдралыг төдийлөн сайн мэдэхгүй. Хэрвээ та түүнийг илүү сайн мэдэхийг хүсвэл зарим нэг баримтуудаас дэлгэж байна.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 1

Спортоор хичээллэж эхэлсэн нь

Федор 1976 онд Луганск мужийн Рубежнид төрсөн бөгөөд түүнийг 2 настай байхад нь гэр бүлээрээ Белгорск мужийн Старый Оскол руу шилжжээ. 11 наснаасаа эхлэн тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд анхны дасгалжуулагчаар Василий Иванович Гаврилов ажиллаж түүнд жудо, самбо заажээ. Бэлтгэлийн танхим нь бөмбөгнөөс хорогдох хуучин байр байсан, жилийн дараа Фёдор спортын тусгай анги руу шилжиж дасгалжуулагчаар Владимир Михайлович Воронов ажиллаж эхэлснээс хойш олон жилийн турш түүний дасгалжуулагчаар ажилласан юм. Фёдор Политехникийн их сургуульд суралцаж байхдаа ч спортоо орхилгүй хичээллэсээр, цаг хугацаа өнгөрөхөд тэрээр спортоор мэргэжлийн түвшинд хичээллэхээр шийдэв. Ирээдүйдээ зорилго тавьсан тэрээр армид алба хааж байхдаа хүртэл спортоор уйгагүй хичээллэсээр булчингийн жингээ 20 кг-аар нэмэгдүүлж чаджээ. 1997 онд армиас халагдаж ирээд самбо, жудогийн спортын мастер, жилийн дараа самбогоор олон улсын спортын мастер цол хүртэв.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 2

Ахан дүүс

Фёдор Емельяненко айлын хоёр дахь хүүхэд болон төржээ. Эгч Марина (хоёр насаар эгч), доороо хоёр дүүтэй – Александр ба Иван. Александр таван насаар дүү, ах Федор дүүгээ гэрт нь харах хүнгүй үед бэлтгэл хийдэг зааландаа авчирдаг байсан бөгөөд дүү Александр мөн тулааны урлагийг сонирхож эхэлсэн байна. Дүү нь мэргэжлийн түвшинд зодолддог, ProFC төрлөөр дэлхийн аварга. Самбо, жудогоор Орос болон Европын аварга, мөн самбогоор олон улсын спортын мастер цолтой. Архинд донтох болсноос хойш хэрэг төвөгт орооцолдож эхэлсэн, гэрийн үйлчлэгчээ хүчирхийлсэн хэргээр тэрээр 4,5 жилийн хорих ял эдэлж байгаа. Хамгийн бага дүү нь 12 насаар дүү – олонд дэлгээд байх мэдээлэл тун ховор. Тулааны спортын мастер, боксоор хичээллэдэг. Иван спортоор мэргэжлийн түвшинд хичээллэхийг эрмэлзээгүй бололтой.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 3

Шүтэн бишрэгчид

Фёдорын бага болон өсвөр насанд нь үлгэр дуурайлал болох шүтэн бишрэх алдартан тийм ч олон байсангүй. Гэхдээ бас огт байхгүй гэж хэлж болохгүй ээ – Зөвлөлт холбоот улсын үеийн хөнгөн атлетикийн тамирчин нарын амжилтыг харж тэднийг дуурайх хүсэл эрмэлзэл төрж байв. Юуны түрүүнд олимпийн аварга, хүнд атлетикийн дэлхийн олон удаагийн рекордын эзэн Юрий Власов, сонгомол бөхийн гурван удаагийн олимпийн аварга бөх Александр Карелин, чөлөөт бөхийн гурван удаагийн аварга Александр Медведь нарыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Залуу насандаа Фёдор Зөвлөлт холбоот улсын хоккейн шигшээ багийг дэмжиж тоглолтоор нь бахархаж байв.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 4

Хоч

Сүүлчийн эзэн хаан гэдэг хочийг Фёдор өөрөө ч биш, найз нар нь ч биш, багийн гишүүд нь өгсөн хоч юм. Наран мандах улсад холимог тулааны тэмцээнд оролцож байхад хөгжөөн дэмжигчид нь түүнийг тэгж дууджээ. Pride лигийн үеэр тэр нэр батжиж, тэгээд ч Фёдор оросын сүүлчийн хааныг Николай II гэдэг байсан гэж нэг удаа хэлж байв (гэхдээ тийм нэр зүүх утгаар хэлээгүй). Тэгээд ч хоч нь түүнд үнэхээр тохирч байгаа юм.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 5

UFC аварга шалгаруулах тэмцээнээр цуглуулсан оноо

Фёдорын нийт тулааны онооны харьцаа нь 7-1. Тэрээр Кевин Рэндлмен, Марк Коулмэн (хоёр удаа), Антониу Родригу Ногейро (хоёр удаа), Тим Сильвио болон Андрей Орловски нарыг ялж, харин бразилийн тамирчин Фабрисио Вердмудад ялагджээ.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 6

Түр завсарлахдаа юу хийж байв?

Бразилийн тамирчин Педро Риззог ялсны дараа 2012 оны 6-р сарын 21-ний өдөр мэргэжлийн спортоо орхих болсноо албан ёсоор мэдэгдсэн. Энэ шийдвэрийг гаргахад гэр бүлийнхэн нь нөлөөлсөн ажээ. “Охидууд маань надгүйгээр өсөцгөөж байна, би тэдэнтэй илүү цагийг өнгөрөөх ёстой. Энэ бол миний амьдралын утга учир тул би их спортоо орхиж байна” гэжээ. Гэсэн хэдий ч спортын бэлтгэл сургуулилтаа тэр хэзээ ч орхиж байсангүй. 2012 оны 5-р сарын 16-ны өдөр Оросын холимог тулааны холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэр жилийнхээ 8-р сард нь Биеийн тамир хөгжүүлэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тул Старый Осколоос Москва руу гэр бүлээрээ шилжив. Удалгүй Спортын сайдын зөвлөх болж “Самбо – ялан дийлэхийн шинжлэх ухаан” номын хамтарсан зохиолчоор ажиллажээ. 2015 оны 7-р сарын 14-нд их спортдоо эргэн ирж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэр жилийнхээ 12 сард анхныхаа тулааныг японы шинэ жилийн Rizin шоунд оролцож хийжээ.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 8

Мартагдашгүй тулаан, өрсөлдөгчид

Фёдор хоёр тулаанчийг онцлон ярих дуртай – Антониу Родригу Ногейру болон Мирко «Кро Коп» Филипович. Ногейрутай гурван ч удаа нүүр тулсан, 2000-аад оны үед Ногейру ид хүчтэй байсан үе гэж Фёдор ярьдаг ажээ. “Тэр маш сайн тулаанч, тиймээс ч бидний оноо бараг тэнцдэг байлаа. Харин Филиповичтэй ганц удаа л зодолдсон. Мирко бол цохилтоороо давамгайлдаг, тийм ч учраас бид голдуу зогсоо байрлалаас зодолдсон юм. ММА-ийн тамирчид зодолдохдоо ч, боксдохдоо ч сайн байх ёстой” гэж Фёдор хэлдэг байна.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 7

Хувийн амьдрал

Эхнэр Оксана Фёдорыг сургуулийн наснаасаа танина, тэд пионерын зусланд танилцжээ. Тэд бие биенээ хайрлаж, Оксана түүнийг армиас ирэхийг нь хүлээж байгаад 1999 онд гэр бүл болцгоожээ. Тэр жил охин Маша нь төрсөн. 7 жилийн дараа тэдний гэр бүл салцгаасан юм. Хэдэн жилийн дараа Маринатай гэрлэж 2007 онд Емельяненко дахин охинтой болжээ. Хоёр жилийн дараа хоёр дахь эхнэртэйгээ хууль ёсны гэр бүл болсон бөгөөд дахин охин гарч Елизавета нэр хайрлав. 2013 онд Фёдор Маринагаас салаад анхны эхнэр Оксана дээрээ буцаж очжээ, тэд 2014 онд хуримаа хийсэн юм.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 9

Шашин шүтлэг

Армид байхад шашин шүтэж эхэлсэн гэх хэдий ч 2006 оноос жинхэнэ утгаар нь шүтжээ. “Бүх зүйл Нижний Новгородод болсон юм. Нэг удаа намайг тэмцээнд урьж, ариун газруудаар аялахыг санал болгов. Тэр газраар явж байхад дотор байсан бүх зүйл өөрчлөгдөх шиг болсон. Тэгээд л би бурхан гэж байдаг юм байна гэж дотроо бодсон. Дараа нь сүмд эцэг Андрейтэй танилцаж, түүн дээр залбирах гэж ирдэг болов. Тулаан болгоны өмнө эцэг Андрей намайг адисладаг” гэжээ. Бурхан одоо түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг, хэд хэдэн ярилцлагадаа бурхныг дурьдсан байна. Ялангуяа “Бурхны ивээлээр л болно” гэж тэрээр их хэлдэг бөгөөд түүний амьдралын уриа болсон бололтой. Чухал баярын өдрүүдээр сүмд очиж мөргөл үйлдэж адис авна, амралтын өдөр болгон мөргөл үйлддэг байна. Хүмүүс надаас их асуух юм, амьдрал болон итгэл үнэмшлийг яаж хослуулж чадаад байна гэх юм. Миний бодлоор бол нэг зүйл тул хослуулаад байх ямар ч шаардлага байхгүй мэт. Итгэл үнэмшлээр зүгээр л амьдарч болно гэжээ.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 10

Хобби

Чөлөөт цагаа гэр бүлдээ зориулна. Дуу хөгжим сонсох, кино үзэх, зураг зурах, уншихдаа цаг гаргана. “Ийшээ тийшээ тэмцээнд явж байхад чөлөөт цаг гарвал ном уншина. Ихэнхдээ ариун шүтээний тухай зохиол, мөн түүхэн сэдэвтэй ном шимтэн уншина” гэжээ. Хуучны, шинэ бүх төрлийн кино үзэх дуртай. Тэнэг кино үзэх дургүй. Бараг өдөр болгон шатар тоглодог гэж хэлж болно доо гэжээ.

Федор Емельяненкогийн тухай сонирхолтой баримтууд 11

2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Зочинhg

    2016/06/26 at 16:21

    unheer fedor nogueira mirko cro cop 3 shildeg n bailaa

  2. Зочин

    2016/06/26 at 21:01

    Тэр даруухан , элдэв таттоо байхгүй

  3. socorrista madrid verano 2015

    2016/11/28 at 01:39

    La limpieza con ácido debe hacerse en casos
    muy puntuales, para eludir que las placas se desgasten. En el instante que pierdan su
    baño protector, se dañarán en poco tiempo, y no son nada asequibles. http://www.serviciosjackner.com/?option=com_k2&view=itemlist&task=user&id=891861

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.