Бамбу Жила буюу Индонезийн Галзуу хулс

0

Бамбу Жила буюу Индонезийн Галзуу хулсИндонезийн Малуку арал дээр Бамбу Жила /Bambu Gila/ хэмээх өвөрмөц зан үйл болдог. Энэхүү зан үйлийг хэсэг эрчүүд гүйцэтгэдэг бөгөөд тэдний хэлж, итгэдгээр үл үзэгдэх хүчний нөлөөгөөр галзуу юм шиг эргэлдэн хөдлөх хулсыг удирдахыг оролдон тэмцэлддэг байна. Орчуулбал галзуу хулс гэсэн утгатай энэ эртний зан үйлийн үүсэл тодорхойгүй ч эрт цагт Индонез эрчүүд аян дайнд мордохын өмнө оюун санаагаа аймшиггүй зоригтой болгон хатуужуулах зорилгоор энэ зан үйлийг хийдэг байсан гэнэ. Малукуд амьдардаг тулаанч омгуудын нэг өдгөө энэ ер бусын уламжлалаа жуулчдыг татах үзүүлбэр болгож хувиргасан байна. Бамбу Жилад бэлтгэх үйл явц нутгийн бөө нар ойролцоох хулсан ойн савдгуудаас зөвшөөрөл авч, хулс огтлон авахаар эхлэх ба хамгийн догшин савдагтай гэгдэх Гамалама галт уулаас авчирсан хулсыг Галзуу хулсны бүжигт хэрэглэдэг аж. Тогтсон хэмжээгээр огтолж авсан хулсыг цэвэрлэж, кокосын тосоор зүлгэж бэлтгээд сонгогдсон долоон хүчирхэг эр цагаан гаа зажилсан бөөг хачирхалтай шившлэг уншиж, хүжээр утлага хийсний дараа хулсыг улам бүр хүнд болж, удирдахад хэцүү болсон хулсыг удирдан залахыг оролддог. Хэдийгээр үүнд байгалийн нууцлаг хүч үйлчилж байгаа гэдэгт итгэхэд бэрх ч Индонез эрчүүдийн эл өвөрмөц зан үйл жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг байна. Хэрчим хулсыг долоогийн долоон эр төвөггүйхэн дийлчихмээр санагдавч бөө шившлэг, утлагаа хийж, Жила хэмээн хашхирсны дараа улам бүр галзуу, хүнд болсоор байдаг гэнэ. Хулстай хүч үзсэн тулаанд цуцаж ядарсан эрс нэг нэгээр хулсыг орхисоор хамгийн сүүлд бөө илүү их хүж асааж, утлага хийн шившлэг уншсанаар галзуу хулс номхордог байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *