
Хүмүүс нойроо хүргэх гэж элдвээр л оролддог – нойрны эм, бэлтгэл сургууль хийх, тайвшруулах цай уух, орныхоо байрлалыг фэншуйгээр байрлуулах … Эдгээрээс гадна биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй өөр бусад аргаар нойроо хүргэж болно. Та бүхэнд санал болгох гэж буй эдгээр хоол хүнс нь триптофан, серотонин болон мелатонин зэрэг бодисоор баялаг бөгөөд эдгээр нь биеийн унтах цагийг тааруулж таныг нойронд бэлдэх болно. Унтуулах ид шид бүхий 10 хүнсийг та бүхэнд танилцуулах гэж байна.
Интоор
Энэ жимс нь хүний биоритмийг тогтворжуулдаг гормон болох мелатониныг агуулдаг. Саяханы нэгэн судалгаагаар интоорын шүүс нь хүнийг нойрсуулах үйлчилгээтэй гэдгийг олж тогтоожээ. Энэ баримтыг шалгах нэг л арга бий – өөр дээрээ туршаад үзээрэй.
Мармелад
Нэг талаараа нойр хүргэх үйлчилгээтэй ч нөгөө талаараа сахарын өндөр агууламжтай. Гликемик индексийн тоо нь их тул нойр хүргэхэд нөлөөлнө. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлэн идвэл бүр сэргэж ч мэднэ шүү.
Хушга
Хушганд агуулагдах мелатониноос гадна триптофан, аминохүчил нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Гэхдээ та идэх хушганыхаа тоог хэтрүүлж болохгүй, эс бөгөөс илүүдэл жингээсээ салах гэж бас нэг ажилтай болно.
Миндаль самар
Энэ самрыг идсэнээр таны зүрхний цохилт тогтворжиж, булчин суларч та амрах болно. Маш цөөхөн самар идэхэд л хангалттай, ердөө л 2-3 ширхэг.
Тарвас
Таныг бага байхад унтахаасаа өмнө тарвас бүү идэж бай гэж сургасан байх, харин орчин үед унтахаасаа өмнө тарвас идэх нь сайнаар нөлөөлнө гэдгийг анагаах ухааны судалгаагаар тогтоогоод байна. Улаан шүүслэг тарвас идсэнээр та тайван унтах бөгөөд өглөө сэргэлэн цовоо босох болно. Гэхдээ бас л идэх хэмжээгээ хязгаарлахгүй бол шөнө хэд хэдэн удаа босож давсгаа суллах хэрэг гарна.
Туна загас
Хэрвээ та оройн цагаар спорт зааланд бэлтгэл сургууль хийдэг бол танд туна загаснаас илүү дээр сонголт байхгүй дээ. Уураг ихтэй тул булчингийн масс нэмэгдүүлнэ, В6 амин дэмээр баялаг тул мелатонин, серотонин ихээр ялгарна.
Цагаан будаа
Энэ хувилбарыг оройн хоолондоо л ашиглаарай, яг унтахаасаа өмнө идэх хэрэггүй. Жишээ нь туна загасаа цагаан будааны хачиртай идэхэд таны тархи маш сайхан амарч маргааш өглөө нь сэргэлэн босно.
Талх
Унтахаасаа өмнө зузаахан шиг маслотой талх идэх дуртай юу? Та зөв зам руугаа явж байна гэж хэлж болно оо. Нүүрс-усаар баялаг талх таны нойрыг хүргэнэ, харин маслоны оронд бяслаг зэргээр сольсон нь дээр шүү.
Йогурт, тараг
Кальциар баялаг йогурт эсвэл таргийг өөрийн дуртай жимс, жимсгэнээр баяжуулж эсвэл мюслигээр амтлаад идэхэд таны нойронд сайнаар нөлөөлнө.
Овьёосны каш
Энэ хүнс зөвхөн өглөөний цайнд төдийгүй оройн хоолонд ч тохирох ажээ, нүүрс-ус, кальциар баялаг тул таныг дөнгөж төрсөн хүүхэд шиг л нойрсуулах болно. Кали, магнигаар баялаг өөр бусад жимс, самар нэмээд идэж болно.







