Москвагийн гудамжинд жиптэй залуу 16 машиныг мөргөж танхайрчээ

0

Москвагийн гудамжинд жиптэй залуу 16 машиныг мөргөж танхайрчээ

Москва хотын төвд орших Садовое кольцо хэмээх тойрогт мөнгөлөг өнгийн Hyundai Terracan машин унасан нэгэн эр томоохон үймээн дэгдээгээд авчээ. Тэрбээр Сухаревскийн талбайгаас эхлэн машинуудыг мөргөж эхлэн улмаар Садовийн тойрогт орон Toyota Camry, Kia, Ford, Toyota Corolla, Infiniti FX35 маркын нийт 16 автомашиныг мөргөж эвдэлсэн байна. Өөрийн ухаангүй мэт үйлдэл хийсэн балмад жолоочийг цагдаагийн ажилтнууд болон мөргүүлсэн машины эзэд хамтарч байж баривчилсан бөгөөд тэрээр нилээд эсэргүүцэл үзүүлсний эцэст гавлуулсан байна. 44 настай Олег Н. Перед гэгч энэ эр Москвагийн оршин суугч юм байна. Олег Н. Перед 12 настай хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр эхнэр Татьянагийнхаа гэрээр ороод гарсныхаа дараагаар энэ хэргийг үйлдсэн бөгөөд болсон явдлаас хоёр цагийн өмнө ээж рүүгээ ярин “Ийм юм байж болно гэж үү, би итгэж чадахгүй нь” гэж хэлсэн хэмээн Олегийн ээж Светлана Константиновна хэлжээ. Олег юуны учир ийм хэрэг мандуулсан нь хараахан тодорхойгүй байгаа ба ээжтэйгээ ярихдаа хоолойных нь өнгө хэвийн, эрүүл байдалтай байсан гэж ээж нь хэлж байгаа аж. Тэрээр архи тун ховор хэрэглэдгээс гадна архи уусан тохиолдолд ямар нэгэн хэл ам таталдаггүй нэгэн гэнэ. Найруулагчийн мэргэжлээр суралцаж, одоо зураглаачийн ажил эрхэлдэг Олегийн ээж “Хүү маань үнэхээр гэнэн, бас их бүтээлч сэтгэлгээтэй хүн. Түүнд сэтгэлд нь нөлөөлөх ямар нэгэн юм тохиолдсон байх гэж би бодож байна” гэсэн байна. Олегийг ямар нэгэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар үзлэгт оруулж байгаа ажээ.

[flv]http://ru.fishki.net/picsw/122010/16/post/dtp/1.flv[/flv]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. mamome

    2010/12/16 at 15:31

    soliotoi hog ve yadag erguu chini

  2. ambuuya

    2010/12/16 at 15:45

    saihan kino hiie gej bodsiin bailgui de :-o :-o

  3. Donjman

    2010/12/16 at 16:33

    uu eemer ain

  4. sanji

    2010/12/16 at 16:47

    [size=x-large]avgai ni yanhandjisim bailguide[/size] :-o :-o

  5. tuyga

    2010/12/16 at 17:03

    GTA togolj bgad soliorchij hahaha :-o

  6. jerry-man

    2010/12/16 at 19:09

    [size=xx-large]Erguu dagz ve[/size]

  7. Convirella

    2010/12/16 at 19:23

    [b]eee~ nilen orond orsom bhaa zolig gj[/b]

  8. temuujin751

    2010/12/16 at 20:19

    hertsgii aiin hairan saihan mashinuud hahah

  9. EMPORIOARMANI

    2010/12/16 at 21:27

    [color=0000BF][font=Comic Sans MS][size=large]surteem bishuu ain…[/size][/font][/color]

  10. Зочин

    2010/12/16 at 22:48

    ter porsche cayne murgudug ni best part blaa gj…

  11. sekv

    2010/12/17 at 05:03

    [color=008000][size=xx-large]hmnnnn[/size][/color]

  12. turgen

    2010/12/17 at 08:06

    kino uzsej togloom toglosoor bgad teneg bolchij haha

  13. doogii0118

    2010/12/17 at 09:06

    aimar aimar

  14. gamez

    2010/12/17 at 09:13

    hetsuu hetsuu

  15. 1-odin

    2010/12/17 at 16:32

    gah gah orosuud aa gej

  16. adilijil

    2010/12/19 at 21:09

    sain zaluu bn munguu vrdeg xaxaxa

  17. RUBY_gem

    2012/01/23 at 16:21

    setgel medreliin uvchtei amitan bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *