Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино

1

Цаг хугацааны тухай ойлголттой болсноосоо хойш хүн төрөлхтөн өнгөрсөн ба ирээдүй рүү аялахыг мөрөөдөж иржээ. Өөр ертөнц, цаг хугацаагаар зорчих тухай эртний Энэтхэгийн Махабхарата туульд бичээстэй бий. Харин орчин цагийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд Херберт Уэлссийн “Цаг хугацааны машин”-аас эхэлсэн. Үнэхээр цаг хугацааг эргүүлж болно гэж үү? 21-р зуунд бид тийм боломжтой болохыг үгүйсгэхгүй ч одоохондоо кино ертөнцөөр л аялахаас өөр аргагүй.

15. “Donnie Darko”

Ричард Келлийн энэхүү киног ойлгоход бэрх. Жэйк Жилленхол, Патрик Суэйзи нар тун чадварлаг хамтарч тоглосон бөгөөд зөгнөлт, сэтгэл зүйн гэх мэт олон төрлийг багтаасан бүтээл. Туулайнууд таны хувьд ахин хэзээ ч туулай шиг харагдахаа болино!

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 2

14. “Terminator 2: Judgment Day”

“Терминатор” кино тухайн үедээ үнэхээр сор болсон бүтээл. Гэтэл үргэлжлэл нь бүр ч давж гарсан сайхан кино. Жэймс Камерон үзэгчдэд хүний ертөнцийг эзлэхээр дайрах машинуудын тухай гайхалтай бүтээл бэлэглэжээ. Энэ киног сэтгэл догдлуулсан найруулга, савхин хувцас өмсөж мотоцикл унасан Арнольд Шварценеггер төдийгүй, үзэсгэлэнт Линда Хэмилтон /Сара Коннор/ чимж өгчээ.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 1

13. “About Time”

Цаг хугацаагаар аялах сэдэв ихэнхдээ хүн төрөлхтнийг гариг эрхсийн мөхлөөс аврах тухай байдаг. Гэхдээ хувь хүнд хэрэв ирээдүй ба өнгөрснийг харах боломж олдвол ямар үйлдэл гарах бол? Донал Глисонд яг ийм явдал тохиолдох бөгөөд эцгийнхээ нууцыг мэдэх цаг болоход амьдралаа өөрчлөх алтан боломж ирснийг ухаарна. Эгэл жирийн хүмүүс цаг хугацаагаар аялбал дэлгэцэнд илүү бодитой харагддагийг үзүүлсэн кино юм.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 3

12. “Bill & Ted’s Excellent Adventure”

Хэрэв танд Наполеон, Жанна д’Арк, Билл Кид, Сократ нартай уулзах боломж олдвол яах вэ? Рок хамтлаг байгуулах байсан биз. Гол дүрүүд болох Билли, Тед хоёр ч яг ингэжээ. Зарим нь энэ киног Холливудын ээлжит жижигхэн бүтээл гэж үзэх байх. Харин зарим хүмүүст түгээмэл соёл, түүхийн хичээл болно.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 4

11. “Midnight in Paris”

Америкийн орчин үеийн амьдралаас залхан найз бүсгүйн хамт сэтгэлээ сэргээхээр Францыг зорих зохиолч Гил Пендерийн дүрийг Оуэн Уилсон бүтээжээ. Тэрээр хайсан зүйлээ олоод зогссонгүй, 1920-иод оны Парисийг өөрийн нүдээр харах боломжтой болно. Хэмингуэй, Фицжеральд нартай хүртэл танилцаж амжсан Гилд та атаархаж таарна даа.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 5

10. “Time Bandit’s”

Хэрэв цаг хугацаагаар аялж болдог гэдэг нь хэзээ нэгэн цагт тогтоогдвол үүнд Терри Гиллиам гар бие оролцсон байна гэдэгт бүү эргэлзээрэй. “Bill & Ted’s Excellent Adventure”-ыг санагдуулам энэ кинонд 11 настай Кевин буян нүглийн хооронд аялах болно. Хүүхэд насандаа очмоор байна уу? Робин Гүүдийн тухай кинонд дуртай биз дээ? Тэгвэл энэ яг танд зориулсан кино!

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 15

9. “Looper”

Саяхан хийгдсэн, цаг хугацаагаар аялах тухай энэхүү кино нь жинхэнэ шуугиан тариад байгаа юм. Эрин зуунаар аялах эрхийг хар зах дээр зардаг, энэ нь зөвхөн гэмт хэрэгтнүүдэд олддог гээд төсөөлөөд үзээрэй. Сонирхолтой байна уу? Тэгвэл энэ кинонд Жозеф Гордон-Левитт, Брюс Уиллис нар нэг хүний дүрд тоглодог гэдгийг нэмж хэлье. Ойлгоход амаргүй, ээдрээтэй мөртлөө тун сонирхолтой бүтээл.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 6

8. “Groundhog Day”

Цаг хугацааны аяллын тухай бидний төсөөллийг зөрүүд ихэмсэг Фил Коннорсын дүрээр Билл Мюррей эвдэж чадсан. Ганцхан өдөрт ахин дахин эргэж очих шаардлагатай болох бөгөөд хамгийн алдартай инээдмийн кино юм.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 7

7. “Time After Time”

“Шинжлэх ухааны зөгнөлийн Библь”-ээр хийгдсэн, Херберт Уэллсийн “Цаг хугацааны машин” романаас сэдэвлэсэн бүтээл. Цаг хугацааны машин бүтээсэн зохиолч Уэллс ирээдүйд аялах замыг Лондонгийн аймшигт цуврал аллага үйлдэгч алуурчинд нээж өгснөө ойлгоно. Энэхүү домог болсон яргачны араас ангуучлах үйл явдлаар кино үргэлжилдэг.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 8

6. “Orlando”

Виржиния Вулфын сонгодог зохиолоор бүтээсэн кино. Гол баатар нь эрин цагуудын хооронд аялж, хүйсээ ч сольж үзнэ. I Элизавета хатан хааны үеэс өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд Орландо янз бүрийн нийгмийн давхарга, ангийн ялгааг олж харна.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 9

5. “Interstellar”

Олон сая үзэгчдийн ухаан бодлыг ээдрээтүүлсэн Кристофер Ноланы “Интерстеллар” бол жинхэнэ туульс. Мэтью МакКонахи сансрын хар нүхийг судлахаар, “шинэ Дэлхий” болгож ашиглах гариг олох зорилготой сансарт гарах бөгөөд аялал нь түүний тооцоолсноос амар хялбар зүйл биш байв. Киноны төгсгөлийн талаар хэдэн долоо хоног эргэцүүлэх шаардлагатай болно. Үнэхээр сайхан бүтээл.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 10

4. “Planet of The Apes”

Энэ кинонд сансар судлалын баг нэгэн хачирхалтай гариг дээр газардах бөгөөд ирээдүй цагийн “сармагчны гариг” байж таарна. Энд сармагчнууд хүний үүрэг гүйцэтгэж, бид харь гаригийнханд яаж хандах байсан шиг мөнөөх багийнханд хандана. Кино урлагийн түүхэнд сонирхолтой эргэлт хийсэн бүтээл юм.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 11

3. “The Time Machine”

Уэллсийн романаас сэдэвлэн бүтээсэн бас нэгэн шинжлэх ухааны зөгнөлт кино. Холливудад цаг хугацааны машины тухай санааг ашиглахаар хэд хэдэн удаа оролдсоны эцэст 1960 онд энэхүү сонгодог бүтээлийг дэлгэцнээ амилуулжээ.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 12

2. “Twelve Monkeys”

Ахиад л сармагчин, ахиад л Терри Гиллиам. Энэ удаад аймшигт вирусын тархалтын улмаас мөхсөн дэлхийг 2025 онд аврах Брюс Уиллис гол дүрд нь тоглосон байна. Гиллиамын шилдэг бүтээлүүдийн нэг мөн.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 13

1. “Back to The Future”

Сонгодог гурвалыг яахан дурьдалгүй орхиж болох билээ? Бидний хувьд Майкл Жэй Фокс, Кристофер Ллойд нар өөр ямар ч кинонд тоглосон бай, үргэлж Марти МакФлай, Док нэрээрээ дурсагдан үлдсэн билээ. Бүхий л цаг үеийн сонгодог бүтээл, сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй агшнууд, 80-аад оныхны далд реклам. Мөн ховерборд, нисдэг “ДеЛориан”! Дурлахгүй байхын аргагүй.

Цаг хугацаагаар аялдаг онц сонирхолтой 15 кино 14

5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. xD

    2016/05/14 at 18:25

    project almanic, dr who ntr

  2. Хастөр Батболд

    2016/05/14 at 22:24

    Doctor Who, Almanic Project, Deja Vu

  3. Зочин

    2016/05/15 at 06:44

    Elektron jaal

  4. neg martaj bolohgui kino baigaa

    2016/05/17 at 16:24

    The Butterfly Effect – ene kinog endees hasah yum bol nre busad ni kino bish boloh biz

  5. sdf

    2016/05/17 at 17:39

    run lola run

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *