Он цагийн уртад хаягдаж хоцорсон газар нутаг, суурингууд [15 зураг]

0

Он цагийн уртад хаягдаж хоцорсон газар нутаг, суурингууд [15 зураг]


Хүн төрөлхтний түүх нь туйлын арвин баялаг, санаанд оромгүй сонин хачин зүйлсээр дүүрэн. Хорвоо ертөнц дээр хүн гээч оюун ухаан төгс амьтан бий болсон цагаасаа хойш түүхийн олон мянган үе шат, эринийг даван туулсан бөгөөд нэг үе өөр хоорондоо тулалдан тэмцэлдэж, нэг үе эвлэлдэн найрамдаж, заримдаа эд баялаг, газар нутгийн их тэмцэл хийж янз бүрээр амьдарсаар ирсэн. Хүмүүс эх Дэлхийнхээ өнцөг булан бүрд тархан амьдарч, өөрийн ул мөрийг үлдээсээр ирсний дотроос цаг хугацаа урсан өнгөрөх явцад хүний нийгэмд хаягдаж хоцорсон газар нутаг, суурингууд олон.Тодорхой нэг цаг хугацаанд зуу зуун хүмүүс бужигналдаж байсан газар нутаг, хот суурин хэсэг хугацааны дараа хээрийн салхинаас өөр эзэнгүй болж хоцрох нь бий. Яг тийм газруудын нэгтэй дараах фото багцаар дамжуулан танилцацгаая.

Намибийн элсэн цөл дундах Колманскоп нэртэй жижигхэн хот нь 1908 оноос эхэлсэн алмааз эрдэнийн олборлолтын үед үүсгэн байгуулагдсан түүхтэй. Намибийн Волвис Бей хотоос 10 орчим километрийн алсад, элсэн цөлийн дунд орших энэ хотын оршин байгаа газарт 1908 онд ажиллаж байсан нэгэн хар арьст ажилчин алмааз эрдэнэ олж, түүнийгээ өөрийн эзэн, Германы төмөр замын хянагчид үзүүлснээр алмааз эрдэнийн их олборлолтын үе эхэлжээ. Тус газрыг алмааз эрдэний баялаг нөөцтэй болохыг мэдсэн Германы олон уурхайчид энд суурьшин асар их хөрөнгө мөнгийг хүүдийлж эхэлсэн байна. Энд Германы хотын хэв маягтай адил тав тухыг бүрдүүлсэн эмнэлэг, нийтийн бүжгийн танхим, цахилгаан станц, нийтийн эзэмшлийн зам талбай, театр, спорт заал, казино, мөсний үйлдвэр түүнчлэн Африк дахь анхны трамвай гэхчилэн бүхий л зүйлс байсан ч алмаазны нөөц дуусгавар болсноор хаягдаж эзгүйрсэн хоосон байшингуудаас өөр юу ч үлдээгүй юм. Өдгөө аялагч жуулчдын зорьж очдог газрын нэг болсон, сүнстэй хот гэгддэг Колманскоп хот руу орохын тулд жуулчид тусгай зөвшөөрөл авдаг болжээ.

[flv]http://ru.fishki.net/picsw/022012/24/post/zabrosheno/1.flv[/flv]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/02/25 at 22:20

    eyguil iin

  2. jerry-man

    2012/02/25 at 23:06

    аймар2

  3. sekv

    2012/02/26 at 09:59

    [color=008000][size=xx-large] ewgvi aai [/size][/color]

  4. enkule_fires

    2012/02/26 at 14:54

    chaawaasaaa

  5. TheLibertines

    2012/02/26 at 20:19

    Nuraagaad tvvhii ed bolgowol taarna

  6. BEK_KKK

    2012/02/27 at 12:11

    mmmmmmm

  7. CrEEeeZZZ

    2012/03/04 at 18:01

    :-)

  8. Зочин

    2015/04/10 at 12:39

    Сэтгэгдэл * манай Оюу толгой, гашуун сухайт гэх мэт стратекийн орд газрууд минь ийм болох вий дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *