Манай гаригийн хамгийн хөгшин моддын нэг сүйдэж үгүй болжээ [19 зураг]

17
0
9,007

Манай гаригийн хамгийн хөгшин моддын нэг сүйдэж үгүй болжээ [19 зураг]


Дэлхий дээр сонин содон зүй тогтоц, хэлбэр галбираараа хүний анхаарал, сонирхлыг татдаг маш олон зүйл байдаг. Тэдний нэг болох АНУ-ын Флорида мужийн Big Tree Park-д ургаж байсан Senator хэмээх алдарт мод шатаж үгүй болсон байна. АНУ-ын хамгийн өндөр настай моддын нэг болох 5.3 метрийн өргөнтэй энэ мод шатах үедээ 38 метрийн өндөртэй байжээ. 3400-3600 жилийн настай энэ мод дэлхийн хамгийн хөгшин моддын тавд бичигддэг аж. Энэхүү хөгшин майлс модыг Флоридагийн төв хэсэгт амьдарч асан унаган америк индианууд газрын баримжаа өгөх тэмдэг болгон ашигладаг байсан түүхтэй.19-р зууны сүүлээр эргэн тойрондоо шавар намгаар хүрээлэгдсэн таатай бус газарт байршилдаг хэдий ч энэ модыг үзэж сонирхох гэсэн жуулчдын тоо маш олон болсон ба дэлхийн хамгийн хөгшин модыг үзэх гэсэн хүмүүс намган дээгүүр тавьсан дүнзэн моддыг дамжин үсэрч модонд ойртдог байжээ. 1925 онд хар салхи модны оройг сүйтгэснээр анх 50 метрийн өндөртэй байсан мод 36 метрийн өндөртэй болсон байна. 2012 оны 1-р сарын 16-нд мод яг л зуух шиг дотроосоо шатсан бөгөөд гал унтраагчид галыг унтраахыг оролдсон ч мод нурж унажээ. Галын шалтгааныг эхэндээ санаатайгаар тавьсан байж болзошгүй гэж үзэж байсан ч дараа нь хөндий мод дотроосоо шатсан болох нь тогтоогдсон гэнэ. Senator модноос одоо ердөө 6.1-7.6 метрийн өндөртэй үлдэгдэл үлдсэн байна.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

17 Сэтгэгдэл

  1. nickhun

    2012/01/19 at 17:49

    Ooo ugna goe bsan yum daan ch gal garaad

  2. jerry-man

    2012/01/19 at 18:18

    аймар шатсан байна даа

  3. nickhun

    2012/01/19 at 18:31

    [quote]аймар шатсан байна даа[/quote]
    Harin thh

  4. Зочин

    2012/01/19 at 19:41

    galiin dol oodoo

  5. Suiton

    2012/01/19 at 20:39

    ee xorxii

  6. Зочин

    2012/01/19 at 22:15

    dotroosoo shaltna gdg sonin l bnda

  7. Rudy212

    2012/01/19 at 23:41

    Ayanga tsohitsiimuu.?

  8. Зочин

    2012/01/20 at 08:57

    ee hoorhii

  9. enkule_fires

    2012/01/20 at 10:06

    yatsiiin bol?

  10. Biligt_94

    2012/01/20 at 11:51

    Ene neg l muuu yumnii dohio shuu!!

  11. Зочин

    2012/01/20 at 15:14

    [quote]Ene neg l muuu yumnii dohio shuu!![/quote]
    haha ug zurag 2 ni yamar chihuudes toruulem yum be

  12. Jett_Smith

    2012/01/20 at 19:27

    ymar neg ymnii dohio l baih da. tiimees bish mod ingej dotroosoo ter bolgon shataad baihgui, yer ni hovor uzegdel bna da. bi lav urid umnu sonsoj baigaagui ym bna.

  13. samzai

    2012/01/20 at 21:12

    gantsaaarhnaa shatsan bna shd

  14. Зочин

    2012/01/22 at 15:31

    mongolchuud ochij teel neg iimerhuuu

  15. BEK_KKK

    2012/01/23 at 16:00

    hairan yum

  16. sekv

    2012/01/24 at 03:40

    sainiii dohio law bishee
    te

  17. TheLibertines

    2012/01/24 at 19:53

    ЛАЙК

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.