Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт

0

Хаан мэт тухалж, хатан мэт жарга…

Үйлчилгээний байгууллагын ая тух, соёл, орчин, тохижилт зэрэг олон үзүүлэлтийг харгалзан зэрэглэл тогтоодог билээ. Зочид буудал, хотхон, амралтын газрын хувьд ОДоор зэрэглэлээ үнэлүүлдэг.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад бүтээн байгуулалт ид өрнөж, олон улсын жишигт нийцсэн барилгууд сүндэрлэж, үйлчилгээний түвшингээрээ ч дэвшилтэнд хүрч байгаа тул ТАВАН ОДТОЙ, салбарынхаа хамгийн гайхалтай бүтээн байгуулалтыг онцолж байна. Гадаадынхан л ингэж амьдардаг гэсэн ядуухан бодлоосоо салж Монголд ч гэсэн Манхэттан байдаг гэдгийг сонирхоорой.

Хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал Шангри-Ла Улаанбаатар

Азийн хамгийн том сүлжээ Шангри-Ла зочид буудлын салбар Шангри-Ла Улаанбаатар зочид буудал Улаанбаатар нь 2015 онд ашиглалтанд орсон. Бурханы амар амгалангийн орны нэрээр нэрлэгдсэн энэхүү зочид буудал нь 42м2 болон түүнээс дээш хэмжээ бүхий өндөр зэрэглэлийн нийт 290 цэлгэр саруулхан өрөөтэй бөгөөд орчин үеийн болон уламжлалт загвар, дизайны хэв шинжийг хослуулсан зохион байгуулалттай.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 8

Улаанбаатар хотын үзэмжинд өнгө нэмж, гадаадын зочдын шаардлаганд бүрэн нийцсэн.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 10

Шангри-Лагийн өрөөнөөс хотыг тольдохуй

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 11

Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр бэлтгэдэг. Бүтэн өдрийн турш таны хүссэн амтыг санал болгох тусгай цэсийг мөн танд санал болгох болно.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 12

Шангри-Ла Их хүлээн авалтын танхимд (Shangri-La Ballroom, 1,300 м2 талбайтай) Монгол улсын хамгийн том арга хэмжээнүүд энэ л танхимд болж байна.

Хамгийн дээд зэрэглэлийн орон сууцны хотхон Жардин Резиденс

5 одтой зочид буудал гэхээс хотхонуудад ч гэсэн од өгдөг гэдгийг мэдэх үү. Зайсанд байрлалтай “Жардин Резиденс” хотхон дэлхийгээр үнэлүүлж, “Монгол улсын шилдэг орон сууц – 5 од”, “Монгол улсын хамгийн таашаагдсан орон сууц”-аар шалгарсан байна.

Түүний дараахан мөн л амжилтаа ахиулж Европ, Ази Номхон Далай, Америк, Африк, Араб, Английн бүсийн Үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг тодруулдаг авардсаас “Ази Номхон далайн бүсийн шилдэг орон сууц” шагналыг хүртжээ.

Газрын диваажин “Амьдрахуйн урлаг” болсон бүтээн байгуулалттай танилцъя.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 1

Францаар “Jardin” нь Цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс ногоон байгууламж, спортын талбай, усан оргилуур нь гадаадын тансаг хотхонд байгаа мэт ажээ. Хотхон дотроо бассейн, фитнесс, спа, ресторан гээд бүхий л хэрэгцээт зүйл нь хотхон дотроо.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 2

Итали архитектор нь Италийн Сэргэн Мандалтын үеийн урлагийг судалж Жардины засал, загварт тусгасан төдийгүй Барок (Хэт гоёмсог хэв маяг), эрх чөлөөт болон рационалист урлагийг тусгажээ.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 3

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 4

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 5

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 6

Танай гэр бүлийн онцлогт тохируулсан Классик, Газрын дундад тэнгис, Нью-Йорк гэсэн өөр хэв маягийг санал болгодог. Хэв маяг бүр нь өөр өөрийн онцлог, давуу талтай.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 7

Борлуулалтын дараах үйлчилгээ буюу таныг хаан, хатан мэт халамжлах үйлчилгээ юм. Таны өмнөөс дэлгүүрээс хүнс авчирч, ресторанд захиалга өгч, хувцсыг тань угаах гэх мэт олон үйлчилгээг үзүүлнэ. Гэртээ амар тайван амармаар байвал Жардинд байртай бол, бусдыг нь тэд зохицуулна гэж амлаж байна лээ.

Хамгийн дээд зэрэглэлийн амралтын газар Тэрэлж

Таван одтой Тэрэлж зочид буудал нь 2008 оны 6 сард албан ёсоор нээлтээ хийсэн. Улаанбаатар хотоос 70 километрийн зайд Монголын үзэсгэлэнт газрын нэг болох Тэрэлж Горхи Байгалийн Дархан Цаазат цогцолбор газарт байрладаг.

Тэрэлж зочид буудал нь Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбоо, Америкийн Зочид Буудлуудын Холбоо болон Ази Номхон Далайн Аялал Жуулчлалын гишүүн. Мөн Японы Аялал Жуулчлалын Холбооны гишүүн болсон юм.

2015 онд Тэрэлж зочид буудал нь Дэлхийн тансаг буудлуудын  шалгаруулалтаас “Тансаг буудал” гэсэн шагнал хүртжээ.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 13

Гадна талын гайхалтай үзэмж.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 14

Яг л гадаадад байгаа мэт тансаг орчин Монголд минь бий. Уул усаа тольдоод л өглөөний цайгаа ууна.

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн 3 бүтээн байгуулалт 15

Орчин үеийн дээд зэрэглэлийн тавилгатай, тав тухтай орчин.

Эцэст нь дүгнэж хэлэхэд аз жаргал, сайхан амьдрал гэдэг бол Жардинд гэртэй, гадуур гарахдаа Шангри-Лад үдэлж, хотоос гарахдаа Тэрэлжид амрах юм.

14
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *