
Амьд бие бодгалийн хэдэн сая жилийн турш оршин амьдарч ирсэн байгаль дэлхий ер бусын сонин хачин нууцууд, үй олон гайхамшгуудаа хүн төрөлхтөнд гайхуулсаар ирсэн. Энгийн нэгэн нуур цөөрөм, гол мөрөн хүртэл та биднийг гайхашруулах гайхамшиг болж чадна. Тухайн гол мөрөн, ус нууранд амьдарч байгаа бодгалиуд болоод усны бүтэц, найрлагаараа бус зүгээр л хэлбэр дүрсээрээ ч хүний гайхширлыг төрүүлж чаддаг. Энд бид дэлхийн хамгийн ер бусын хэлбэртэй 10 нуурын тухай фото мэдээллийг хүргэж байна.Гэхдээ энд зөвхөн байгаль эхийн бүтээлүүд багтаагүй гэдгийг, хүний гараар бүтээгдсэн зарим нэг нуур багтсан байгаа гэдгийг энд сануулах нь зүй бизээ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_01.jpg)
Аварга том буу хэлбэрт ус: Хүн ба байгалийн хамтын бүтээл болох 2.5 км урттай Schulensmeer нуур нь яг л галт зэвсгийн хэлбэртэй. Гэхдээ энэ бол санаатайгаар бүтээгдсэн хиймэл нуур биш юм. 1970-аад оны үед нуурын ойролцоо хурдны зам барихаар газрын хэсгийг өөрчилсөн нь нуурын усны хэлбэрийг гар буу хэлбэртэй болгожээ. Гар буу хэлбэрт энэ нууранд усан спортын төрлүүд ихээхэн хөгжсөн байна.
Латин цагаан толгойн эхний үсэгтэй адил хэлбэртэй нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_02.jpg)
Охайогоос Солонгос хүртэлх газар нутгаас зүрхэн хэлбэрт нуур хэд хэд олдоно. Гэхдээ латин цагаан толгойн эхний үсэг болох “A” үсэг хэлбэртэй нуур тийм ч элбэг биш байхаа.
Баасан гаригийн нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_03.jpg)
Киевийн усан цахилгаан станцын усан сан.
Москва дахь Катеринагийн цэцэрлэгийн лонх хэлбэрт нуур.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_04.jpg)
Загас хэлбэрт нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_05.jpg)
Умард Америкийн хамгийн өндөр оргил, 6,194 өндөртэй Аляскийн Mt. McKinley оргил дээрээс авсан загас хэлбэрт нуурын хөлдсөн байдал.
Хүн дүрст нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_06.jpg)
Хүний зориудын үйлдлийн үр дүнд байгаль эхийн хөрсөн дээр бий болсон энэхүү хүн дүрст нуур Бразилийн Сан Пауло орчимд байрладаг.
Lady Luck-ын нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_07.jpg)
Канадын Тах нуур хэмээх маш оновчтой нэртэй энэ нуурыг морины тахыг аз авчирдаг гэж итгэдэг барууныхан зарим нэгний хувьд аз авчирдаг гэлцдэг. Гэхдээ газарзүйн байрлалын хувьд тийм ч түгээмэл бус хэлбэр юм. Энэхүү дугуйрсан “U” хэлбэрт нуур голын дугуйрсан тохой голынхоо үндсэн системээс тасарснаар бий болжээ. Энэ нуур нь Канадын Манитоба мужийн нутаг дахь Улаан голын нэг хэсэг юм.
Азын нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_08.jpg)
Аризонагийн Морины тахан тохой гэгдэх энэ газар бол Колорадо голын үзэсгэлэнт тохой юм. Энэхүү тохойрсон зөөлөн урсгалт голын дунд 305 метр өндөрт цоройн тогтсон эгц хадан цохио байрладаг нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхамшигтай тогтоц болгожээ.
Канадын Маникуаган нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_09.jpg)
Сүйн бөгж: Канадын долоон гайхамшгийн нэг, бөгж хэлбэрт энэхүү нуур Квебекийн төвд байх Маникуаган галт уулын тогооны төвд байрладаг ба усан цахилгаан станцын нөөц нуур юм. Энэхүү гайхамшигтай хэлбэрт нуурын диаметр 70 км-т хүрдэг байна.
‘How do you do?’ гэж хэлж байгаа нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_10.jpg)
Бүрх малгай өмсөж, гартаа таяг барин алхаж яваа эрэгтэй хүний дүрст энэ нуур Англи улсын нутаг дэвсгэрт байрладаг аж.
Солонгосын зүрхэн хэлбэрт нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_12.jpg)
Энэтхэгийн Eros нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_13.jpg)
Энэтхэгийн Chembra нэрт оргил дээр орших энэхүү нуур дэлхий дахинаа хайрын билэг тэмдэг хэмээн алдаршжээ. Далайн түвшнээс дээш 1,398 метрийн өндөрт 1,827 метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших энэ нуурын ус зэгсэн халуун гэнэ.
Хүний нэрийг дүрсэлсэн хиймэл нуур
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/strange-lakes/Strangely_Shaped_Lakes_11.jpg)
Арабын шейх, тэрбумтан өөрийн нэрээ дэлхий дахинд маш өвөрмөц маягаар дуурсгахыг хүсчээ. Тэрбээр өөрийн нэрийг маш томоор дэлхийн гадарга дээр бичиж, түүний нэрийг дүрслэн харуулсан сувгаар ус гүйлгэсэн нь нилээд өндрөөс маш тод харагдах үгийг бүтээсэн байна. Hamad гэсэн энэ үгний урт 4 км-т хүрдэг ажээ.








ice_cool
2011/11/03 at 14:52
sonin yum bna javascript:justReturn() first
Зочин
2011/11/03 at 15:08
enetgegiii zuhen nuur goy yum A ESGEN NUUR GARCH IREHGUI BNA
InprezA
2011/11/03 at 16:00
HAMAD mair shaajee
pilguun
2011/11/03 at 16:03
sonin yumaa
erxem_0505
2011/11/03 at 16:51
sodon bn????
Зочин
2011/11/03 at 18:12
HAMAD chadsan bna.oor iim yum bdgiimuuu
badrah94
2011/11/03 at 18:14
goy2
DaredeviliN
2011/11/03 at 18:39
goy medee bn, hotiin tolovlolttei zurguud taviad ogooch? hicheeldeer heregtei bn :)
Зочин
2011/11/03 at 19:10
ihenhiin zassan bna
Зочин
2011/11/03 at 19:14
bayaka_0407
2011/11/03 at 19:37
goe goe
happy13
2011/11/03 at 19:40
goy sonin l ym bn
tulga_b13
2011/11/03 at 21:17
sonin iin
Зочин
2011/11/04 at 16:07
Donjman
2011/11/04 at 17:07
zarim ni hiimel nuur bnaa gej
SoL0
2011/11/04 at 20:16
xaxa t1 iin
BeCk2112
2011/11/05 at 02:43
ter hun ntr arai hudlaa yumaa
Зочин
2011/11/05 at 17:52
paa lag lag
Hell_Ider
2011/11/06 at 11:48
nice
[ Зассан: Hell_Ider , өдөр 2011/11/6 11:49 ]
Holodream
2011/11/07 at 16:01
Hachin2 nuurnuud bnaa
po_pon
2011/11/15 at 13:51
surte il ym bna
zayushkaa
2011/11/26 at 22:46
gaihaltai haragdaj bna shuu. ter arabiin shiex.d bur ataarhchlaa kkkkkkkkkkkkkk
Зочин
2012/01/19 at 16:25
SHAL hiimel nuur bnaa gej JISHEE NI Хүний нэрийг дүрсэлсэн хиймэл нуур HAMAD GEED YAG TEGSHIHEN BGAA BIZ DEEE
O_o
2014/10/17 at 11:42
Ene humuus ineedtei yumaa hunii gar orson hiimel nuuruud bgaa geed bhad huuramch bn zassan bn shaal hudlaa edr geed DEBIILTEED baih yumaa haha. Bichig useg tailagdaagyi esvel unshsan yumniihaa utgiig oilogodoggyi boltciin bhdaa hehe