Сураггүй алга болсон Willow муур таван жилийн дараа эзэдтэйгээ уулзжээ

0

Сураггүй алга болсон Willow муур таван жилийн дараа эзэдтэйгээ уулзжээ


Дараах фото нийтлэлийн гол баатар болох энэ эрээн муурыг Willow гэдэг. Таван жилийн өмнө Америкийн Колорадо мужийн Rocky Mountains-ын ойролцоох гэрээсээ сураггүй алга болсон энэ муур энэ сарын 14-ний өдөр Нью Йоркын Манхэттэн дүүргээс олдсон байна. Willow муур хэрхэн 2500 километрийн алсад ирсэн болон өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрхэн амьдарч байсан нь нууц хэвээр байгаа юм. Муурны эзэд Willow-ыг бяцхан муужгай байхад микрочип суулгуулсан байсан нь алга болоод багагүй хугацаа өнгөрсөн ч хайртай муураа эргүүлэн олж авахад нь тус болсон байна.Муурны эзэн Jamie Squires хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд энд маш олон америк чононууд бас ууль шувууд байдаг. Тэр ердөө 2.5 кг жинтэй байсан. Бид муураа алдсан гэсэн бичиг хаа сайгүй нааж түүнийг хайж байсан ч түүнийг америк чононуудад идүүлчихсэн л байх гэж бодож байсан” гэсэн байна. Jamie Squires болон түүний нөхөр Chris нар Нью Йорк хотын амьтдыг аврах болон асран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Animal Care & Control байгууллагаас утасдахад маш их гайхсан гэнэ. Squires мөн “Нөхөр маань хүүхдүүддээ одоохондоо хэлээд хэрэггүй. Түүнийг үнэхээр мөн эсэхийг мэдэх хэрэгтэй гэсэн л дээ. Гэвч зургийг нь хараад бид муураа таньсан. Тэр маань маш том, урт болсон байсан” гэсэн байна. Гурван хүүхэдтэй тус гэр бүлийн 17 болон 10 настай хоёр том хүүхэд нь Willow-ыг санаж байсан бол 3 настай бага охин нь Willow-ын зургийг хараад “Тэр хөөрхөн юмаа” гэсэн гэнэ. Squires-ийн гэр бүл Willow-оос гадна хоёр нохойтой бөгөөд тэд ч мөн Willow-ыг санаж байжээ. Дашрамд дурдахад Squires-ийн бүх амьтад микрочиптэй юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. SoL0

    2011/09/28 at 15:40

    yaj amid yawsiim de :-X

  2. SeeKeSHDEEE

    2011/09/28 at 16:29

    aZTai ZoLiG We

  3. behat

    2011/09/28 at 17:19

    yasan huurhun ymbe

  4. ambuuya

    2011/09/28 at 17:21

    MyyP

  5. Suiton

    2011/09/28 at 18:35

    hehe

  6. Зочин

    2011/09/28 at 19:32

    ymar targan ym be?

  7. tulga_b13

    2011/09/28 at 20:51

    hehe

  8. tuulaixan

    2011/09/28 at 22:15

    айн ????

  9. BeCk2112

    2011/09/29 at 16:47

    [quote]yaj amid yawsiim de :-X[/quote] mongold muur yaaj amid yavdag bilee terentei l adil shd

  10. exo

    2011/09/29 at 17:10

    Hehe yamar huurhiin bee

  11. capaa7g

    2011/09/29 at 21:21

    aztai yen

  12. Sfile

    2011/10/04 at 01:27

    Hnnnn Shakderzaw!!!!!

  13. BA3

    2011/10/05 at 17:34

    yostoi muuhai muur bn

  14. zayushkaa

    2011/10/08 at 20:08

    bi muurand durtai bish ch uulhkun yumaa kkkkkkkkkkkkk

  15. Зочин

    2011/10/09 at 17:50

    HAHA YAMAR HOORHON YUM

  16. michel_bayaraa_hi2

    2011/10/30 at 20:08

    ystoi aztai muur bna
    javascript:justReturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *