Pattaya-гийн модон гайхамшиг: Sanctuary of Truth

0

Pattaya-гийн модон гайхамшиг: Sanctuary of Truth

Тэнгэр өөд 105 метрийн өндөрт сүндэрлэн орших Sanctuary of Truth бол “Дэлхийн эртний зөн билэг”, “Эртний мэдлэг”, “Дорнын философи” гэсэн хүндэтгэлийг хүлээдэг агуу гайхамшигт байгууламж юм. “Yнэн мөний ариун газар” хэмээгдэх энэ газар нь Тайландын сүм хийд эсвэл ордонтой төстэй харагддаг бөгөөд дотор болон гадна талд нь орших бүх баримлууд болон байгууламж өөрєє бүхэлдээ халуун бүсийн хатуу модлогтой мод болох тээг модоор хийгдсэн нь будда, хиндү утга санаан дээр суурилсан хийц загвартай ажээ. Далайн ус харагдах хадархаг толгодын орой дээр, 32 акр газрыг эзлэн орших Sanctuary of Truth нь Тайландын аялал жуулчлалын гол бүс нутаг болох Pattaya хотын хамгийн чухал үзмэрүүдийн нэг юм. Тайланд дахь хятад, тай, кхмер, хиндү гэсэн дөрвөн гол урлаг болон философийн нөлөөллийг харуулах туйлын сүрлэг, биширмээр үзэсгэлэнт “Yнэн мөний ариун газар”-ын бүхий л байгууламж, баримлуудыг маш нягт нямбай, уран нарийнаар сийлбэрлэн хийсэн ба ариун газрын гадна болон дотор талыг чимэн орших мянга мянган модон баримлууд нь шашин болон философийн сэдэвтэйгээр бүтээгдсэн байна.

[ XopoM.com ] фото

Sanctuary of Truth-ыг барих ажил 1981 онд Тайландын уран барилга болон соёлын баялаг өвийг дэлхийн хүн ардад үзүүлэхийг хүссэн тай бизнесмэн Lek Viriyaphant-ын санаачлагаар эхэлсэн бөгөөд 2025 онд бүрэн хэмжээгээр дуусгавар болохоор төлөвлөгджээ. Тэрээр олон жил тайландын үндэсний архитектурыг судалсны эцэст энэ ажлаа эхлүүлж, энэхүү байгууламжаа Sanctuary of Truth хэмээн нэрийдсэн төдийгүй байгууламжийг бүхэлд нь тээг модоор хийхийг тушаасан байна.

[ XopoM.com ] фото

Санаачлан эхлүүлсэн ажлаа дуусгаж амжилгүй 2000 онд Lek Viriyaphant насан өөд болсон ч түүний үлдээсэн тодорхой зааварчилгаа, чамбай төлөвлөгөөний дагуу байгууламж баригдсаар байгаа ба барилгын ажил ид үргэлжилж байгаа ч энэхүү гайхалтай гар бүтээлийг үзэх гэсэн жуулчдын цуваа тасардаггүй байна.

[ XopoM.com ] фото

Sanctuary of Truth байгууламж нь тус бүрдээ дөрвөн өөр үзэл бодол, утга санааг илэрхийлэх дөрвөн жигүүртэй. Жигүүр бүрт өөр өөрийн онцлогийг шингээсэн ер бусын гоёмсог, уран гайхалтай баримал, үзмэрүүдийг үзэж харах боломжтой ажээ. Дөрвөн өөр үзэл бодлоо дамжуулан эрт үеийн амьдралын тухай ойлголт, орчлон ертөнцтэй холбогдсон харилцаа, үл гүйцэлдэх рүү зүтгэх амьдралын нийтлэг зорилго гэхчилэн философилог үзэл санааг үзсэн хүмүүст дэвшүүлэх энэ газарт бүхнийг ойлгож чадахгүй ч бай хамаагүй ер бусын үзэсгэлэн төгөлдөр, сүрлэг ихэмсэг байдлыг нь бишрэн бахдахаас өөр аргагүй юм.

[ XopoM.com ] фото

Цаг хугацааны сүүдэрт элэгдэж муудсан хэсэг нэг бүрийг нь гар урлаач, сийлбэрч нар хугацаа алдалгүй засаж янзалж, арчилж тордож байдаг байна.

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2011/02/19 at 21:13

    nice

  2. Batsetseg

    2011/02/19 at 21:20

    goy xaragdjiin

  3. love666

    2011/02/19 at 21:29

    jinken gaihamshguud bnda

  4. tevtenger

    2011/02/19 at 22:03

    gaihaltai ;-)

  5. trojan08

    2011/02/19 at 22:37

    mmmmmmmmmmmmmmmmm goy goy

  6. gamez

    2011/02/20 at 06:09

    wow

  7. Donjman

    2011/02/20 at 18:01

    :-D

  8. ugedei_0106

    2011/02/20 at 19:00

    Vnheer gaihaltai ymaa

  9. ben_jr

    2011/02/21 at 12:07

    [b]Uu aisan aisan,[/b]

  10. barnerd

    2011/03/01 at 10:39

    Uls ornii shasin sutlegeer n barigdsan barilgaiig n harah yum bol mongol neleen door oroh bhaa

  11. shiji_batuka

    2011/04/24 at 21:17

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *