Хараагаа хамгаалах болон нүдний тухай маш чухал 10 баримт

3

Нүд – сэтгэлийн толь төдийгүй нүд судлаачдын хувьд маш олон төрлийн нууцыг агуулдаг. Эдгээр нүдний тухай жижигхэн баримтууд бидний хараа болон эрүүл мэндийн талаас маш олон мэдээллийг танд өгөх болно. Бид та бүхэнд хүн бүрийн мэдэх хэрэгтэй нүдний тухай 10 баримтыг нэгтгэн хүргэж байна.

1. Компьютер нүдэнд сөрөг нөлөөгүй

Кливленд дахь University Hospitals-ийн эрүүл мэндийн төвийн нүд судлалын тасгийн дарга Дуглас Ри “компьютер нь нүдэнд физик гэмтэл болон өөр ямар нэг хор учруулдаггүй” гэж хэлсэн юм. Гэсэн хэдий ч удаан хугацаагаар компьютерийн ард сууснаар нүдэнд хэт их ачаалал ирж амархан ядардаг, тиймээс үе үе завсарлага авч байх нь зүйтэй гэж тэрээр нэмж хэлжээ. 20 минут тутамд компьютерээсээ холдож холыг ширтэн 2-5 минут нүдээ аньж амрааж байгаарай.

2. Нүдний шил хараа муутгадаггүй

Нью-Йорк дахь Lenox Hill эмнэлгийн нүд судлаач Марк Фромер хэлэхдээ: “Надаас нүдний шил нүдэнд муу юу гэж байнга асуудаг. Нүдний шилний хийдэг ганц үүрэг бол таныг илүү сайн харахад туслах юм” гэжээ. Гэвч нүдний шилээ хичнээн удаа шинэчлэх ёстой вэ? Энгийн дүрэм бий: өсвөр насныхан болон залуучууд жилд нэг удаа линзээ солиулах хэрэгтэй, харин ахимаг насны хүмүүс бол жилд хоёр удаа. Ном унших болон замын хөдөлгөөний тэмдгийг танихад хүндрэл гарах, мөн толгой өвдөлтийн шалтгаанаар хүмүүс шинэ линз хийлгэдэг.

Хараагаа хамгаалах болон нүдний тухай маш чухал 10 баримт 1

3. Бүх л нүд адил өнгөтэй

Солонгон бүрхүүлийн арын хана хүн бүрт бор өнгөтэй байдаг гэж доктор Ри тайлбарлаж байна. Нүдний өнгө цэнхэр, ногоон, бор өнгөтэй байх нь солонгон бүрхүүлийн зузаанаас шалтгаална. Тиймээс нас ахихад нүдний өнгө өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл юм. Хэрэв нэг талын нүдний өнгө өөрчлөгдвөл өөр хэрэг. Энэ нь өөр эрхтэн өвчилсний шинж юм. Испани, Африкийн бор нүдтэй иргэд нүдний даралт ихсэх өвчин тусах магадлал өндөртэй байдаг. Харин тод өнгийн нүдтэй хүмүүс, ялангуяа Европчууд шар толбоны сөнөрөл хэмээх аюултай эмгэгээр өвчлөх нь элбэг. Энэ үед хараа муудаж нүдний торлог бүрхүүл гэмтдэг байна.

4. Нарны гэрэл ойрын хараа муудах эрсдэлээс хамгаална

“Хэдий ном унших нь хүүхдийн ойрын харааг муутгах гол шалтгаан болдог ч судалгаагаар цэвэр агаарт гарах үед ойрын хараа муудах эрсдэлийг багасгадаг гэж гарчээ. Тиймээс номоо уншаад гадаа гарахаа мартав аа!” – гэж доктор Ри зөвлөж байна. Эдгээр нь хоорондоо ямар хамааралтай гэдгийг эрдэмтэд одоохондоо мэдээгүй байгаа ч энэ нь нарны гэрлийн үйлчлэлээр торлог бүрхүүлд нэвтрэх дофамины хэмжээтэй холбоотой байж болох юм. Үүнээс гадна нүдний хараанд D амин дэм нь сайнаар нөлөөлдөг, тиймээс нарны гэрэл бол ойрын хараа муудахаас сэргийлэх гол эх үүсвэр юм.

5. Өвөл нүд яг арьс шиг хуурайшдаг

Хэрэв нүд чинь улайж, хурдан үрэвсэж танд таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол шалтгаан нь бага температурын хуурай агаар байж болох юм. “Нүдний гадаргуу дахь чийгийн хэмжээ ялгарах болон уурших буюу урсах хэмжээнээс шууд хамааралтай. Агаар хэр хуурай байна тэр тусмаа хурдан ууршдаг” гэж доктор Ри тайлбарлаж байна. Тиймээс хүйтний улиралд унтлагын өрөөндөө агаар чийгшүүлэгч ажиллуулж, шингэн зүйл их ууж, нүдний дусаалга хэрэглэж хэвшээрэй.

Хараагаа хамгаалах болон нүдний тухай маш чухал 10 баримт 2

6. Линзтэй унтаж болдоггүй

Хэдий контакт линзний хайрцган дээрх зааварт болно гэж зөвлөсөн байгаа ч хэзээ ч линзтэй унтаж болохгүй гэж доктор Ри анхааруулж байна. “Энэ нь хараа муутгах хүндрэл болон халдвар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг”. Үүн дээр доктор Фромер “контакт линз зүүж байхад ариун цэврийн байдлыг чанд сахих хэрэгтэй, удаан хугацаагаар зүүдэг линзийг тусгай уусмалд угааж зориулалтын саванд хийж хадгалж байх хэрэгтэй” гэж нэмжээ.

7. Будаг нүдийг гэмтээх боломжтой

Дараагийн удаа сормуусаа будахдаа болгоомжтой байгаарай! “Над дээр сормуусны будагны багснаас гэмтэл авсан өвчтөнүүд их орж ирдэг, тэд эвэрлэг бүрхүүлээ урчихдаг юм. Заримдаа бүр нүдний алимны гадна давхаргад гоо сайхны бүтээгдэхүүнээ оруулчихсан гэх зовиуртай хүмүүс ч орж ирдэг” гэж доктор Фромер хэлжээ. Будагны жаахан хэсэг нүдэнд орж гадна давхаргын эсүүдтэй хамт “ургавал” ийм хүндрэл учирч болзошгүй. Яах хэрэгтэй вэ? Энэ тохиолдолд антибиотиктой дусаалга туслах болно (ховор тохиолдолд гэдгийг анхаараарай).

8. Тамхи татах нь нүдэнд маш хортой

Доктор Ри хэлэхдээ: “Тамхи татсанаар шар толбоны сөнөрөл үүсэх эрсдэл эрс нэмэгддэг” гэжээ. Тамхи татах нь хараанд хэр их хор хөнөөлтэй вэ? “Тамхи татсанаар харааны мэдрэл болон эвэрлэг бүрхүүлийн бичил судасны мэдрэлүүд гэмтэж цаашлаад хараагүй болоход хүргэдэг” гэж доктор Фромер нэмж хэлэв.

Хараагаа хамгаалах болон нүдний тухай маш чухал 10 баримт 3

9. Нүд бусад өвчний шинж тэмдгийг зааж болно

Нүд судлаач-эмч хараа шалгах үедээ нүдний өвчнөөс гадна зүрхний дутагдал (хэвийн бус хэлбэртэй эсвэл нүдний цусны судас бүдүүрсэн байна), хортой болон хоргүй хавдар (өөр өөр хэмжээтэй хүүхэн хараа болон зовхи унжих шинж тэмдэгтэй), бүр ДОХ болон бусад автоиммун өвчнийг (торлог бүрхүүл хавагнах эсвэл цус гарах нь ХДХВ / ДОХ болон бусад дархлал тогтолцооны өвчний нийтлэг шинж юм) олж илрүүлэх боломжтой.

10. Болор цайх өвчнөөс зайлсхийх боломжгүй

“Болор нь өнгөгүй тунгалаг байдаг ч нас ахих тусам шарлаж эсвэл цайдаг, үүнийг л катаракт гэж байгаа юм шүү дээ” гэж Фромер тайлбарлав. Хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил нь энэ үйл явцыг удаашруулдаг. Тиймээс үүнийг зүүхийг зөвлөж байна. Хараа муудахаас хүн бүр сэргийлэх хэрэгтэй ч удамшил үүнд том нөлөө үзүүлдэг.

Хөгширсөн ч хараагаа муутгахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Цагийг гадаа их өнгөрөө. Хүүхдүүд ч мөн адил, цэвэр агаарт хэр их байна төдий чинээ хараа сайн байх болно. Мөн төдий чинээ шил, контакт линз зүүх, хагалгаанд орох шаардлага багасна.

52
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Narangerel Erdenebaatar

    Narangerel Erdenebaatar

    2016/03/23 at 23:47

    Гантуяа Б.

  2. Пүрэвдорж Пүүжээ

    Пүрэвдорж Пүүжээ

    2016/03/24 at 23:55

    Saraa Indra

  3. tatar

    2016/03/30 at 16:07

    Nudnii shil zuuh ni haraa muutgadag bi eniig batlay.

  4. wtf

    2016/04/04 at 22:17

    tatartai sanal 1 bna. haraanii shil het ygaan tuyani hamgalaltai shil zvvsen ch gsn haraa chn muudna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *