Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино

0

Тэрээр өдгөө 45 настай, гэхдээ хэн ч тэгж хэлэхээргүй … Хувийн сургуулийг дүүргэн Харвардын их сургуульд элсэн орсон ч гурван жилийн дараа өөрийгөө жүжигчин л болох ёстой гэдгээ ухаарчээ.

8 настайдаа хажуугийн хороололд амьдардаг Бэн Аффликтай найзалснаас хойш үй зайгүй найзууд болсон төдийгүй мэргэжлийн хамтран зүтгэгчид болжээ.

Изабелла охин нь 2006 оны 6-р сарын 11-ний өдөр Флоридад төрж, харин 2008 оны 8-р сарын 20-ны өдөр дахин ам бүл нэмж хоёр дахь охин Жиа Завал мэндэлжээ. 2010 онд дахин нэг охин төрж Стелла Завала нэр хайрласан байна.

True Grit, 2010

Энэ кинонд 14 настай охин, хөгширч буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Рустер Когбер болон бас нэг хууль сахиулагчийн тухай өгүүлнэ. Тэд цугтаа охины эцгийг хөнөөсөн алуурчны араас мөшгинө.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 1

Dogma, 1999

Газардсан сахиусан тэнгэр болох Локи болон Бартлби нар Висконсин мужид хадагдсан боловч диваажиндаа эргэн очих боломж байгаа гэдгийг мэднэ. Буцахын тулд католик шашны нэгэн сүмийн мухар сүсгийг ашиглана: Нью-Жерсигийн сүмийн аркаар гарсан хүн бүрийн нүглийг наминчилна. Тэр хоёр аркаар гарч нүглээ наминчилж жирийн хүмүүс болох бөгөөд үхсэнийхээ дараа л диваажинд очих эрхтэй. Гэхдээ нэг “но” бий. Энэхүү өөрчлөлтийн улмаас хүн төрөлхтөний зүй зохицол эвдэгдэх ажээ. Үүнд Есүс Христийн нагацын-нагацын-нагацын нагац болох Вифани туслахаас гадна дэлхий дээр амьдарч байгаа Муза ч зүгээр суухгүй…

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 10

The Adjustment Bureau, 2011

Конгрессийн гишүүн Дэвид Норрис санаандгүй байдлаар нэгэн нууцыг мэднэ: дэлхийг далдын хүчтэй хүмүүс урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу удирдаж байгааг. Төлөвлөгөөний дагуу балетчин Элизатай учирч дурлах ёсгүй байсан ч улс төрч хувийн аз жаргалынхаа төлөө төлөвлөгөөний эсрэг тэмцэх болно …

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 2

The Bourne Identity, 2002

Дундад тэнгисээс италийн загасчны усан онгоц нэгэн эрийг олох бөгөөд галт сумны шархтай, швейцарийн банкны дансны дугаарын шивээстэй байна. Золгүй эр сэргэсэн боловч өөрийгөө хэн гэдгээ санахгүй, маш олон хэлээр ярьдаг, бас өөр онцгой чадваруудыг эзэмшсэн нэгэн байв. Цюрихийн банкнаас шивээс дээрх данснаас мөнгө авахдаа өөрийгөө Жейсон Борн гэдгийг мэдэж авна. Гэхдээ энэ түүний жинхэнэ нэр мөн үү? Өнгөрснөө олж мэдэхийн тулд ямартай ч Парис дахь өөрийн хаягийг мэдэхээс гадна өөрийг нь алуурчин мөшгиж байгааг олж мэднэ. Тэрээр германы оюутан бүсгүй Мэриг өөртөө туслахыг хүссэнээр адал явдал өрнөнө…

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 3

Ocean’s Eleven, 2001

Дэнни Оушен шоронгоос гараад 24 цаг ч болоогүй байж дараагийн гэмт хэрэг буюу түүхэнд тэмдэглэгдэх казиногийн дээрэм хийхээр төлөвлөнө: Лас-Вегасын томоохон 3 казиногоос нийт 160 сая доллар дээрэмдэнэ. Дээрэмдүүлэх гэж буй казиногийн эзэн Терри Бенедикт нь Дэнни Оушений салсан эхнэр Тэсстэй учрахын мөрөөдөл болсон нэгэн. Тохиолдлоор уу эсвэл учир шалтгаантай юу?

Дэнни нэг шөнийн дотор 11 “мэргэжилтэн”-үүдийн  багийг бүрдүүлж чадна: хөзрийн мэргэжилтэн, залуу халаасны хулгайч, төгс сүйтгэгч гээд …

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 4

The Talented Mr. Ripley, 1999

Том Рипли өөрийгөө хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэдгээ мэдэж байсан. Нэгэн санаандгүй тохиолдлоор Америкийн хамгийн баян хүнтэй танилцах бөгөөд Томыг Италиас хүүгээ олж ирэхийг хүсдэг… Том ч удалгүй Дик Гринлиф болон Маржтай танилцах бөгөөд тэдний тансаг амьдрал Томыг алмайруулж орхино. Томын бодол хувирч Дикийн оронд очихыг санаархах ажээ.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 5

Green Zone, 2009

Иракт АНУ-ын армийн хянаж буй газар нутагт ТТГазар олон нийтээр хоморголон устгах зэвсэг байгаа эсэхийг хайж эхэлнэ. Энэхүү даалгаврыг офицер Рой Миллер гүйцэтгэх явцад хүндрэл маш их гарч генералууд нөхцөл байдал тогтворгүй байгаа бүсийн хэргийг өөрийн хүссэнээр хааш нь ч эргүүлж чадах болохыг та энэ киноноос үзээрэй.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 6

Elysium, 2013

2154 онд хоёр анги бүхий хүмүүс бий болно: маш баян – хүний гараар сансарт бүтсэн маш цэвэрхэн Элизиум гэх газар амьдардаг, бусад нь сөнөсөн Дэлхий дээр амьдарна. Өрөвдөх сэтгэлгүй, амбицтай батлан хамгаалахын сайд Делакур цагаачлалын эсрэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд буюу Элизиумын тансаг амьдралыг эвдэхгүйн тулд бүхнийг хийнэ. Бүтэлгүй Макс ацан шалаанд орж нэгэн бүтэшгүй даалгавар биелүүлнэ – амжилттай болвол зөвхөн өөрийнхөө амийг авраад зогсохгүй тэс өөр хоёр амьдралын ялгааг арилгаж чадна.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 8

Good Will Hunting, 1997

Уилл Хантиг – Бостоны 20 настай вундеркинд энэ тэнд дандаа хэрэг тарьж явдаг нэгэн. Ээлжит зодоон хийснийх нь төлөө цагдаад баривчлагдахад математикийн профессор түүнийг нэгэн нөхцөлтэйгөөр батлан даалтанд авна: Уилл сэтгэлзүйн курс эмчилгээнд явах. Найдвар багатайхан эхэлсэн “сурган хүмүүжүүлэх” эмчилгээ аажимдаа үр дүнгээ өгч эхэлнэ.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 7

The Departed, 2006

Цагдаагийн дээд сургуулийн нэг төгсөгчид хоёр өөр сонголтоор явна: нэг нь – хууль сахиулах байгууллагад ажиллах мафийн агент, нөгөө нь – мафийн гүнд орж ажиллах “тагнуулч”. Хоёулаа дайснаа олж устгах даалгавартай ч амьдралын эрхэнд баатруудын дотоод сэтгэл өөрчлөгдөх болно.

Жүжигчин Мэтт Дэймоны тоглосон шилдэг 10 кино 9

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odgerel Enkhbaatar

    Odgerel Enkhbaatar

    2016/02/15 at 16:49

    amerikchuudiig gamgui shataadag nuhurduu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *