Амьтдын талаарх 19 сонирхолтой баримтыг уншихаасаа өмнө сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Үгүй бол шоконд ч орж мэднэ шүү!

0

Далавчин дээрээ “хадаастай” эвэрт шувуу, зэрлэг яст мэлхий болон ургамлын генийг xулгайлсан ялаа, энэ бүгд өөрийн мөрөөдлийн “Аватар” уран зөгнөлт киног хийхээр бэлдэж байгаа шинэхэн найруулагчийн санаа гэж бодож байна уу? Үнэндээ эдгээр амьтад бодитоор оршин байдаг юм. Байгаль эхэд хил хязгаар гэж байхгүй тул өргөн цар хүрээгээр бүтээлээ туурвих ажээ. Харин бид эдгээр бүтээлийг харж алмайрахаас өөр зүйлгүй.

Бид юу эстэй учрах вэ дээ, гэхдээ энэхүү нийтлэлд багтсан баримтууд танд үнэхээр сонирхолтой байх болно. Нийтлэлийн төгсгөлд таны цөөн хэдэн бонус хүлээж буй: хүйтэнд тэсвэртэй матар, мөн муур яагаад аяганы зөвхөн гол хэсгээс л хоолоо иддэгийн нууцыг дэлгэнэ.

1. Зарим нэг цэцэг халуунаас болж исдэг ажээ. Иссэн цэцгийн шүүс хүртсэн зөгий cогтож баримжаагаа алддаг: тэнгэрээс унаж мод мөргөнө. Тэднийг “эрүүл” болохоос нааш үүрэнд нь оруулдаггүй.

© Alvesgaspar / Wikipedia

 

2. Шар шувууны нэг чих нь нүдний түвшнөөсөө дээр байрладаг бол нөгөө нь доор байрлана

© BlueAppaloosaStudio / Etsy, © Peter Trimming / Wikipedia

 

3. Зарааны зулзага өргөсгүй төрдөг. Гэхдээ анхны цагаан зөөлөн өргөс нь төрснөөс хойш 20 минутын дараа гарч ирэх ажээ

© Ksusha561 / Pikabu

 

4. Яст мэлхийний хуяг доор жижигхэн хавч үүрлэсэн байдаг. Хоёр хавч л багтах зай бий, тиймээс хосоороо удаан, аз жаргалтай амьдардаг байна

© BMC Ecology image competition / Wikipedia

 

5. Тамандуа-гийн буюу шоргоолж идэштний хэл үнэхээр, үнэхээр… за үнэхээр урт

© Deni Williams / Wikipedia, © nooyork / Reddit

 

6. Харин аварга том шоргоолж идэштэн шүдгүй: ийм нарийхан гавлын ясанд нь багтдаггүй юм. Олзыг нь ходоодны хана бутална, харин энэ амьтны хэл нь цээжнээсээ эхэлдэг ажээ.

© DONIMAGEM / Wikipedia

 

7. Алхан толгойт акул олзоо далайн гүнд шидэж aлдаг. Түүний идэх дуртай амьтан – хавтгай загас. Алхан толгойт акул хавтгай загасны хортой тэмтрүүлээс огт айдаггүй.

© Marko Dimitrijevic / Wikipedia

 

8. Хурц хоншоортой мэлхийний нүд үржлийн улиралд цэнхэр болж өөрчлөгддөг

© Artur Homan / YouTube

 

9. Харин эрэгчин бах эмэгчин болж өөрчлөгдөж чадна

© Armin Kübelbeck / Wikipedia

 

10. Өрөв тас – махчин шувуу юм. Тэд хулгана, оготно, жирх, тэр ч бүү хэл туулай ч агнана

© Soloneying / Wikipedia

 

11. Кайманы яст мэлхий – хурдан бөгөөд маш аюултай араатан. Нуугдаж байгаад олз (могой, шувуу, жижигхэн амьтад) руугаа дaйрдаг. Харин өөрийг нь барихаар санаархсан амьтдыг хаздаг байна.

© Chitrapa / Wikipedia

 

12. Гренландын акул 500 жил насалж чаддаг, гэхдээ 150 наснаасаа хойш л үржих чадвартай болно. Түүний нүд нь харанхуйд гэрэлтэж байгаа нь махчин загасны эргэн тойронд амьдарч байдаг гэрэлт хавчнуудаас болдог.

© edwgb/ Flickr

 

13. Цагаан далавчит өөрийн генийн тусламжтайгаар ургамлын хорт бодисоос өөрийгөө хамгаалдаг. Уг генийг хэдэн сая жилийн тэртээ ургамлаас авсан гэж үздэг. Яаж гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна

© Scott Bauer / Wikipedia

 

14. Эквадорын цох өөрөөсөө цавуулаг бодис ялгаруулж өөрийгөө бусад амьтдаас хамгаалдаг

 

15. Гладиатор аалз дөрвөлжин тор нэхэж олз нь торонд орж иртэл сарвуундаа барьсаар байдаг. Олз торонд орж ирэнгүүт шууд л нэхэж дуусгадаг ажээ

© Louise Docker / Wikipedia

 

16. Асциди усны гүнд өөрт тохирох чулууг олонгуутаа очиж наалддаг бөгөөд өөрийнхөө тархинаас салдаг байна.

© Nhobgood / Wikipedia

 

17. Далайн одын хамаатанд тооцогдох далайн сараана ингэж сэлдэг

 

18. Азийн жоом хостойгоо учрангуутаа бие биенийхээ далавчийг мэрж дуусгадаг. Тэд үxэн үxтлээ цуг амьдрах болно

© Blattella asahinai / Wikipedia

 

19. Далавчит паламедея бүрэн зэвcэглэсэн шувуу: толгой дээрээ эвэртэй, далавчин дээрээ хурц “соёотой” – энэ бүгд түүнийг араатнаас хамгаалдаг

© fredygomez / Flickr

 

Бонус 1: “Цасанд хучигдсан гүмбараа матар! Манайх Колорадод матрын фермтэй. Энэ хоёр дулаахан нууранд байхыг хүсээгүй юм, тэгээд цасан шуургатай жинхэнэ тэмцсэн дээ”

© GatorWrestler303 / Reddit

 

Бонус 2: муур яагаад аяганы гол хэсгээс идэж эхэлдэг вэ?

© Pixabay

Өөрийнхөө хэт мэдрэг сахлын (вибрисс) ачаар тэд өчүүхэн зүйлийг ч мэдэрдэг. Энэ нь түүнд маш олон мэдээлэл өгнө: агаарын хэм, салхи, саад бэрхшээл байгаа эсэх талаарх. Хоол идэж байхад сахал нь хоолтой саванд байнга хүрээд байвал амьтны анхаарлыг байнга өөр зүйлд татаж бухимдуулдаг, энэ нь эцэстээ сахлыг ядрахад хүргэдэг ажээ. Энэ тохиолдолд муур хоолыг савнаас гаргаж асгах эсвэл бүр хооллохоо больдог. Тиймээс энэ үед хоолны савыг гүн биш, амсар томтой саваар солиорой.

Бусдад сонин хачин санагдах амьтдын тухай сонирхолтой баримт та мэдэх үү?

27
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *