Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа

0

Mortal Kombat тоглоомоос сэдэвлэн бүтээсэн алдарт “Мортал Комбат: Үхлийн тулаан” кино гарснаас хойш 20 жил өнгөрчээ. Тухайн үедээ ихэд алдаршсан энэ киноны баатрууд бидний дунд Терминатор, Рэмбогоос дутуугүй нэр хүндтэй байсан ба энэ киноны саундтрэкгүй диско гэж тухайн үед бараг л байхгүй байсан болов уу.

1. Робин Шу (Лю Канг)

Холливудын жүжигчин, Хятад гаралтай энэ эр одоо 55 настай. Лю Кангийн дүр түүний жүжигчний амьдрал дахь хамгийн алдартай дүр бөгөөд тэрээр кэмпо-каратэ, ушу-г мэргэжлийн хэмжээнд эзэмшсэн, дээд сургуулиа инженерийн мэргэжлээр төгссөн хүн юм. 2000 оны үед түүний жүжигчний “ханш” бага зэрэг өсөж түүнийг “DOA: Үхсэн амьд ялгаагүй”, “Стрийтфайтер” болон гурвалсан “Үхлийн уралдаан” зэрэг кинонд урьж тоглуулжээ. Гэвч түүнд урьдын амжилт нь эргэн ирсэнгүй.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 1

2. Линден Эшби (Жонни Кейж)

Мөн л 55 настай. Америкийн жүжигчин 80-аад оноос хойш кинонд ихээр тоглох болсон ба чухамхүү Жонни Кейжийн дүрээс хойш алдаршсан билээ. 2011 оноос эхлэн “Бэлтрэг” олон ангит кинонд тоглож байгаа ба чөлөөт цагаараа цана, сёрфинг сонирхож, хувийн онгоцоороо нисэх дуртай.

21 наснаасаа эхлэн тулааны урлаг сонирхох болсон энэ эр 2005 онд “Савангийн дуурийн шилдгүүд”-ийн “Шилдэг муу талын дүр”-ээр (Залуу халуун), 2013 онд World Music and Independent Film Festival-д богино хэмжээний киноны шилдэг жүжигчин дүрээр (Grape) шалгарч байжээ.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 2

3. Кристофер Ламберт (Лорд Рейден)

Дэлхий дахинд алдаршсан, Сезар шагналын эзэн, Францын жүжигчин маань одоо 58 настай. 35 жилийн жүжигчний амьдралдаа 70 гаруй кинонд тоглосон ба жинхэнэ алдар хүндийг зөгнөлт болон экшн киноны (Fortress, Mortal Kombat, Mean Guns болон Highlander киноны үхэшгүй мөнхийн баатар Коннор Маклауд ) гол баатруудын дүрээр олж авсан билээ. Софи Марсогийн нөхөр болох тэрээр 2011 онд зохиолчийн ажлаар оролдож эхэлсэн ба “La fille porte-bonheur” романаараа Клод Шабролийн шагналыг хүртсэн байна. Тэрээр одоо ч кинонд идэвхтэй тоглосоор байгаа ажээ.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 3

4. Брижит Уилсон (Соня Блейд)

1990 онд Miss Teen USA-гийн ялагч болж байсан Америкийн жүжигчин, дуучин Брижит Уилсон одоо 42 настай. Анх 1992 онд телевизэд уригдсан тэрээр Last action Hero, Billy Madison, I know What You Did Last Summer, Mortal Kombat зэрэг кинонуудад тоглосон байна. 2009 оноос хойш Брижитт жүжигчний ажлаа орхисон ба одоо бүхий л цагаа гэр орон, үр хүүхдүүддээ зориулж байгаа билээ.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 4

5. Кэри-Хирюки Тагава (Шан Цунг)

Япон гаралтай, Америкийн жүжигчин маань 65 настай ба 36 насандаа анх Big Trouble In Little China кинонд олны дүрд гарсан байна. Мөн олон ангит кинонууд болох Star Trek: The Next Generation, Thunder in Paradise, Baywatch, Babylon 5 зэрэг кинонд жижиг дүр бүтээж байсан тэрээр Mortal Kombat, Pearl Harbor, Memoirs of a Geisha кинонд тоглосон ба ихэнхдээ эсрэг дүр бүтээдэг нэгэн.

Одоо жүжигчин маань Оросын найруулагч Егор Барановын “Йерей Сан” хэмээх кинонд тоглож байгаа ба кино зохиолоыг нь бичсэн Иван Охлобыстины хэлснээр Үнэн алдартны шашинд орохоор зэхэж байгаа гэнэ.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 5

6. Талиса Сота (Китано)

Америкийн жүжигчин, фотомодел, 48 настай. Mortal Kombat-ын Китаногийн дүр түүний жүжигчний карьер дэх хамгийн том дүр. Талиса 20 орчим кинонд тоглосны дотор Licence To Kill, The Mambo Kings, Piñero, Ballistic: Ecks vs. Sever зэрэг кинонууд бий билээ. 1990 онд People сэтгүүлээс шалгаруулсан “Дэлхийн 50 сайхан хүн”-ээр шалгарсан, 1995 онд “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан, 2002 онд Maxim сэтгүүлийн “100 ялдам бүсгүй”-н 58-р байр эзэлсэн зэрэг амжилттай нэгэн.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 6

7. Тревор Годдоард (Кано)

Mortal Kombat-ын Кано, Judge Advocate General-ын дэслэгч Мика Брамбагийн дүрээр алдаршсан Английн жүжигчин Тревор Годдард 2003 оны 7-р сарын 7-ны өдөр Хойд Холливуд дахь (Лос Анжелес, Калифорн) гэртээ нас барсан билээ. Тухайн үед 40 настай байсан түүнийг гэр бүл салалтаас болж амиа хорлосон гэж үзэж байсан ч задлан шинжилгээний явцад героин, кокаин, темазепама, викодин зэрэг хар тамхины тун хэтрүүлснээс болж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан учир түүний үхлийг азгүй явдал гэх болсон.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 7

8. Том Вудрафф jr. (Горо)

Кино зохиолч, продюсер, жүжигчин маань 56 настай ба 1987 оноос хойш энэ чиглэлээрээ ажиллаж байна. Тэрээр 50 гаруй кинонд тоглосноос X files, Evolution, Alien, Tales from the Crypt зэрэг нэртэй кинонуудад оролцон тогложээ. Тэрээр одоо ч кинонд тоглосоор байгаа юм байна.

Mortal Kombat киноны жүжигчид 20 жилийн дараа 8

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/25 at 13:28

    Горо харин өнгө ороод байна уу үгүй юу хэхэ

  2. Нямка

    2015/11/25 at 13:29

    Хөгширдөггүй хүмүүс вэ яг л хэвээрээ

  3. Зочин

    2015/11/25 at 13:45

    Горо царайлаг болцон байшдээ

  4. Jack Javkhlan

    2015/11/25 at 13:54

    ednaraar neg saak kino hiigeesei bilee yuun ter hulk mulk iroman staashaa

  5. Erdenebayar Boldbaatar

    2015/11/25 at 14:12

    Hogshirdoggui humuus ym bishuu

  6. Зочин

    2015/11/25 at 14:15

    5 st BUGD L ZALUUGIINHTAI ADILHAN HARAGDAJ BNSHUU MUDNAG YMAA

  7. mm

    2015/11/26 at 10:36

    hoo goro yuun goy iin kino deeree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *