Хамгийн бат бөх 14 эд зүйл

2

Тэгэхээр сум нэвтэрдэггүй кимоно байдаг гэвэл та итгэх үү? Эсвэл огт эвдэрдэггүй шүхэр ч юм уу? Эсвэл яасан ч ажиллаж байдаг утас ч юм уу? Итгэхгүй байна уу? Тэгвэл энэ нийтлэлийг уншаад үзээрэй.

1. Урагддаггүй ном

Энэхүү номыг цаастай адил материалаар хийсэн боловч урагдахгүй, мөн цоолох гэж оролдсон ч цоорохгүй. Хэрэв энэ таныг гайхашруулж чадаагүй бол нэмж хэлэхэд эдгээр номнууд усанд тэсвэртэй мөн хоргүй юм байна.

Хамгийн бат бөх 14 эд зүйл 1

2. Сум нэвтэрдэггүй кимоно

Миа Андо энэхүү кимоног мөнгөн бөгж болон зэвэрдэггүй ган материалаар хийжээ. Дэлхийн анхны сум нэвтэрдэггүй кимоно 25 сая долларын үнэтэй.

Хамгийн бат бөх 14 эд зүйл 2

3. Компьютерийн хугардаггүй гар

Энэхүү силикон гар нь ус нэвтэрдэггүйгээс гадна цэвэрлэгч бодисонд тэсвэртэй байдаг аж.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 1

4. Хугалж болдоггүй шүхэр

Энэ шүхэр борооноос хамгаалаад зогсохгүй зэвсэг болгон ашиглах боломжтой. Хэрэв та шүхрийг хугалах гэж оролдвол шүхэр биш харин та гэмтэх магадлалтай шүү.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 2

5. Эвдэрдэггүй жорлон

Энэ жорлон өнгөө алддаггүй, зэвэрдэггүй. Та үүнийг эвдлэх гэж хичээсэн ч эвдрэхгүй, учир нь үүнийг эмнэлгийн ган материалаар хийсэн юм.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 3

6. Жорж Форманы мах шарагч

Өөрийн агуу хүчээр дэлхийд танигдсан боксчин Жорж Форман хэврэг зүйлс рекламдахгүй нь лавтай. Энэ мах шарагчийг та хэзээ ч нокаутанд оруулж чадахгүй.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 4

7. Сум нэвтэрдэггүй костюм

Тиймээ, энэ костюм сум нэвтэрдэггүй. Энэхүү костюм ойролцоогоор 20 мянган долларын үнэ хүрдэг.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 5

8. Урагддаггүй нэрийн хуудас

Уг нэрийн хуудсыг Японы тоглоом зохиогч Нион Фальком зохиожээ. Фалькомын хэлснээр энэ нэрийн хуудас нь усанд тэсвэртэй бөгөөд ямар ч туршилтанд бэлэн гэнэ. Жеймс Бонд ийм нэрийн хуудаснаас татгалзахгүй л байх.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 6

9. Фендер гитар

Дэлхийд алдартай гитарнуудын нэг болох Фендер өөрийн бат бөх чанараараа дэлхийд танигджээ. Тайзан дээр хэд хэдэн рок одод энэхүү гитарыг эвдлэх гэж оролдсон боловч амжилтгүй болсон юм. Та YouTube дээр The Who хамтлагийн Пит Таунсхенд хэд хэдэн удаа Фендерийг эвдлэх гэж оролдсон боловч эцэст нь ядарснаасаа болоод зүгээр л орхиод явах бичлэгийг олж үзэж болно.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 7

10. Лего тоглоом

1 ширхэг лего 400-с дээш кг даралтыг тэсвэрлэх чадвартай. Хэрэв легон дээр хамаг хүчээрээ гишгэвэл үр дүнд нь таны хөлийн ул л өвдөж хоцорно.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 8

11. Ширмэн хайруулын таваг

Ширмэн тогоо ашигладаг хүмүүс л гал тогоонд хамгийн удаан байдаг зүйлсийн нэг бол ширмэн тогоо гэдгийг хамгийн сайн мэдэх биз ээ.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 10

12. Геркулес нүдний шил

Хэрэв танд хугардаггүй нүдний шил хэрэг болвол Геркулес нүдний шил яг танд зориулагдан бүтээгдсэн юм. Та түүнийг нугалж, дээр нь сууж, өшиглөж, бүр галын машинаар дээгүүр нь явж болно гээд бод доо.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 9

13. Эвдэрдэггүй нөүтбүүк

Эвдэрдэггүй нөүтбүүк болох Panasonic Toughbook CF-53 нөүтбүүк нь 2011 оноос худалдаанд гарсан бөгөөд хамгийн бат бөх компьютерээр шалгарсан юм.

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 11

14. Nokia 3210/3310

Nokia 3210, 3310 шиг бат бөх утас зах зээл дээр бий юу? Байхгүй л гэж бодож байна. Энэ утсыг 3 давхараас шидэж, лантуу болгож ашиглаж байхад ажилласаар л байсан юм!

Дэлхийн хамгийн бат бөх 14 эд зүйл 12

9
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/04 at 11:38

    odoo ch nokia 3310taigaa shuu yun ipjone ntr lol

  2. Зочин

    2015/11/04 at 12:33

    Ter rezinen keyboard-iig avaad hereggui gej zovloyo, yum bichihed ih tovogtei baidag yum. une ni ch hyamdhan, engiin keyboard ni deer shuu.

  3. Зочин

    2015/11/04 at 19:53

    lego bol hudlaa shuu bi shudeeree hazaad hugalj baisan

  4. Зочин

    2015/11/05 at 01:23

    Сэтгэгдэл *Legog shudeeree hemhelj bolnoo. hunii shud 1-3 tn hurtel daralt uzuulj chadadag gej unshij baisiin bna.

  5. saaltuur

    2015/11/05 at 06:36

    Shaaltuur

  6. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:27

    gaihaltai

  7. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:27

    gaihaltai

  8. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:27

    gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *