Амттай стейк хэрхэн хийх вэ?

4

Тэр болгон хоол хийгээд байдаггүй хүнд мах болгож иднэ гэхээр мэдэхгүй зүйл их мэт санагдах болов уу. Шууд давслах уу, түр хүлээх үү? Махаа огтлохоос өмнө нэг хэсэг махаа амраах уу? Тосоо аль хэр халаах вэ?

Энэхүү нийтлэлээр амттай стейк хийх нууцыг дэлгэж байна.

Алхам 1. Хоёр талаас нь давс, перец цацна

Амттай стейк хэрхэн хийх вэ? 2

Махаа хоёр талаас нь давс, перец цацаад дор хаяж 40 минут байлгана. Хэрвээ амт оруулах цаг байхгүй бол шууд халаасан хайруулын тавгандаа хийгээд шарж болно.

Зөвлөмж: 10 минут – багадна шүү.

Нойтон махан дээр давс цацахад шүүс ялгарч мах зөөлрөх нөхцөл болдог. 10 минутын дотор шүүс ялгарч амжихгүй, харин 40 минут хүлээхэд шүүс хангалттай ялгарах бөгөөд махны амт сайхан болно.

Алхам 2. Хайруулын таваг, тосоо халаана

Амттай стейк хэрхэн хийх вэ? 3

Хайруулын тавганд тосыг хийж утаа гартал нь халаана. Мах шарахад авокадогийн тос илүү тохирох бөгөөд тос халахдаа анхилам үнэр үнэртдэг. 190-200 C хэмд тосоо халаагаад махаа хийсний дараа галаа багасгаарай.

Зөвлөмж: Тасалгааны хэмд байгаа, халаагаагүй хайруулын таваг болон тосонд шарах махаа хийхгүй байхыг зөвлөж байна. Та махаа шарж чадахгүй, ус нэмж чанах хэрэг гарна.

Халсан тосны үнэр маханд шингэхгүй, халсан тосны гол зорилго бол махыг жигд шарж болгоход оршиж байгаа юм. Халсан тос маханд жигд тарах тул мах түлэгдэх эсвэл дутуу болохоос хамгаална.

Алхам 3. Махыг хоёр талаар нь тус тус 3-5 минут шарна

Амттай стейк хэрхэн хийх вэ? 4

Стейкний махыг хоёр талаас нь хэд хэдэн минут шарна. Шарахад шаржигнаж дуугарч байх ёстой бөгөөд шаргал-хүрэн шаржигнуур давхарга үүссэн байх ёстой. Хоёр тал хоёулаа түлэнхий төрхтэй болоход махны төвд хуруугаараа дарж үзэхэд зөөлхөн мэдрэгдэж байх ёстой.

Зөвлөмж: Махыг хажуу бөөрөөр нь шаралгүй, зөвхөн дээд доод хэсгийг л 3-5 минут шарна. Та махаа хурдан болгож идмээр санагдсан ч гэсэн ядаж 3 минут тэсвэртэй шараарай. Тэсвэргүй хүмүүст зориулсан нэг арга бий – хайруулын тавгаа сэгсрэхэд мах хөдөлж байвал болжээ гэж үзэн эргүүлж харуулаад шарж болно.

Алхам 4. Шарж болгосон махаа 5-аас багагүй минут байлгаарай

Амттай стейк хэрхэн хийх вэ? 5

Гал дээрээс шарж болгосон махаа аваад 5 минут амрааж байгаад таваглаарай. Ингэснээр таны стейкний махны шүүс шингэж улам амттай шүүслэг болно.

Зөвлөмж: Хэрвээ та яарч махаа зүсэж идвэл тавгаар дүүрэн шүүс гарах болно.

Стейкийг болгож байх явцад мах агшиж шүүс гадагшилдаггүй дотроо үлддэг. Махыг гал дээрээс авч хөргөх явцад мах эргэн сулрах бөгөөд дотор цугласан шүүс махаар жигд тархаж эхэлнэ. Шарсан махны гадна хэм 90 С хэмд, харин дотор хэсэг нь 50 С хэмд хүрдэг.

Амттай стейк хэрхэн хийх вэ? 1

Махаа хөрөхийг хүлээх зорилго нь махны гадна, дотно хэм нэг болж стейкний шүүс жигд тархахад оршино.

Алхам 5. Махны ширхэгийг дагуулж хэрчээрэй

Амттай стейк хэрхэн хийх вэ? 6

Стейк хийх бас нэгэн алтан дүрэм – зөв хэрчсэн махны хэрчим. Зөв хэрчсэн ямар ч муу мах сайхан амттай болох боломжтой.

Махны ширхэгийг дагуулж хэрчихэд стейк улам зөөлөн, шүүслэг болдог.

Алхам 6. Стейк дээрээ шинэ нимбэгийн шүүс шахаарай

Амттай стейк хэрхэн хийх вэ? 7

Хамгийн сүүлчийн алхам бол нимбэгийн шүүс шахах. Маханд өөх тос агуулагдах тул багахан гашуун шүүс таны хоолыг бүр амттай болгож өгнө.

Эдгээр энгийн аргуудыг ашиглан амттай стейк хийж өөрийгөө болон дотны хүмүүсээ баярлуулаарай.

8
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/04/10 at 20:20

    воов

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *