Хөхний даруулганы тухай 15 цуу яриа

1

1914 оны 9-р сарын 3-ны өдөр хөхний даруулга гэдэг зүйл төржээ, нэгэн эмэгтэй хоёр туузыг холбон хийж өөрийнхөө шинэ нээлтийг бүртгүүлжээ. Энэ цагаас хойш хөхний даруулгын хөгжил тасралтгүй өөрчлөгдсөөр ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор элдэв янзын домог мэт цуу ярианууд их болсон тул үнэн худлыг нь ялгахаар шийдлээ.

Цуу яриа 1: Спорт хөхний даруулга хөх томруулахад нөлөөлнө

Таны хөх өөрийн гэсэн хэмжээгээ генетикээр аль эрт тодорхойлсон байдаг бөгөөд спорт хөхний даруулга таныг дасгал хийхэд эвтэйхэн байлгахад л нөлөөлдөг.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 2

Цуу яриа 2: Хөхний даруулга зүүхгүй бол хөх унжина

Хөх генетикийн өөрчлөлт, хөхүүлсний дараа, турахаар эсвэл нас өндөр болохоор л унжина. Хөхний даруулга хөхийг сайхан харагдуулахаас биш хөхний булчинг чангалж уян хатан байдалд нөлөөлөхгүй.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 3

Цуу яриа 3: Шөнөдөө хөхний даруулгаа тайлахгүй унтвал хөхний хэлбэр алдагдахгүй

Хөхний даруулгатай унтана гэдэг бол тамлалт, хөхний уян хатан байдал, хэлбэрт ямар ч  нөлөө үзүүлэхгүй.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 1

Цуу яриа 4: Хөхний даруулгатай унтвал хөхний хэлбэр алдагдана

Хөхний даруулга таны хөхөнд ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүй, гэхдээ унтахад маш тухгүй байна гэдэг нь баттай.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 4

Цуу яриа 5: Хөхний даруулгыг хамгийн “чанга” дээр зүүх

Хөхний даруулгын тойрог нь аажимдаа 8 см хүртэл сунадаг. Ийм учраас эхлээд дунд түгжээн дээр зүүгээд, сунаад ирэхээр нь дотор талын түгжээн дээр тавьж зүүнэ.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 5

Цуу яриа 6: “Хатуулаг”-тай хөхний даруулга хорт хавдар үүсгэнэ

Хатуулагтай хөхний даруулга хөхний тунгалгийн системийг дарж хорт бодисыг хуримтлуулан хорт хавдар үүсгэдэг гэж ярьдаг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад таны зүүсэн хөхний даруулгын төрөл болон өмссөн  дотуур хувцас, бусад хувцасны хэлбэр аливаа нэгэн хорт хавдар үүсгэх ямар ч үндэслэл болж чадахгүй.

Halens_webb

Цуу яриа 7: Хөхний аяганы дундаж хэмжээ – В

Үнэндээ бол дундаж хэмжээ С юм, эмэгтэйчүүд хөхний даруулгынхаа хэмжээг буруу тодорхойлдог, тэгсэн хэрнээ мэргэжлийн хүнээс асууж зөвлөгөө авахаасаа ичиж зовдог.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 2

Цуу яриа 8: Хөхний даруулга 1 жил болно

Хөхний даруулгыг зааврын дагуу угааж цэвэрлэн зөв зүүхэд 8 сар л сайхан хэлбэрээ алдахгүй байна. Ямартай ч хэдэн сарын дараа хөхний даруулгын тойрог сунаж таны хөх ямар ч дэмжлэггүй болно.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 3

Цуу яриа 9: Бүх хөхний даруулгыг нэг аргаар оёдог

Харамсалтай нь үгүй шүү. Хөхний даруулга үйлдвэрлэгч нар өөрсдийн хэмжээсний тортой. Тэгээд ч өөр өөр загварын хөхний даруулга танд өөрөөр суух болно.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 6

Цуу яриа 10: Хөхний даруулга байнга зүүвэл хөх унжина

Хөхний уян хатан байдал, хэлбэр – бүгд тухайн бүсгүйн генетиктэй холбоотой. Зарим нэг бүсгүйчүүд хүүхэд хөхүүлсний дараа хөхний хэлбэр нь алдагдахгүй байхад, зарим нэг нь багахан жин хасах юм уу жин нэмэхэд хөх нь өөрчлөгддөг. Тэгэхээр хөхний даруулга ямар ч хамаагүй.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 7

Цуу яриа 11: Цайвар өнгийн хөхний даруулга бага мэдэгдэнэ

Цагаан өнгийн хөхний даруулга зүүвэл цамцны цаанаас мэдэгдэхгүй гэж бүсгүйчүүд боддог. Та үнэхээр хөхний даруулга зүүснээ нуухыг хүсч байгаа бол биеийн өнгөтэйг зүүгээрэй.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 4

Цуу яриа 12: Хөхний даруулгыг долоо хоногт нэгээс илүүгүй угаана

Хөхний даруулга хүний биед нягт наалдаж байдаг тул ариун цэврийн хувьд байнга цэвэрлэгээ шаардлагатай.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 8

Цуу яриа 13: Хөхний даруулгын аяганы хэмжээ тойргийн хэмжээнээс чухал

Аяга ч биш, хатуулаг ч биш, мөр ч биш зөвхөн хөхний даруулгын тойрог л хөхийг дэмжиж өгдөг юм. Тэгэхээр хөхний даруулга сонгохдоо цээжний тойргийн хэмжээндээ тохируулан аваарай.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 10

Цуу яриа 14: Нэг хөхний даруулгыг хоёр өдөр дараалан зүүж болно

Хөхний даруулгад “амралт” хэрэгтэй. Хөхний даруулга суналттай тул буцаж ердийн хэвэндээ орох шаардлагатай тул нэг даруулгыг хоёр өдөр дараалан зүүсний хэрэггүй.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 9

Цуу яриа 15: Хөхний даруулгыг хэдэн ч жилээр зүүж болно

Хэрвээ тийм байсан бол сайхан. Эмэгтэйчүүд ямар их мөнгө хэмнэх бол доо. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөхний даруулгын хугацаа 6-8 сар.Үүнээс хойш хөхний даруулга өөрийн хэлбэрээ алдана.

Хөхний даруулганы тухай 15 цуу яриа 5

3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *