Таны төрсөн ордод тохирох 12 шивээсний санаа

0

Хэрвээ та од эрхсийн зурхайд итгэн хувь тавилангаа даатгадаг нэгэн бөгөөд шивээс хийлгэх гэж буй бол өөрийн ордод тохирох шивээсийг сонгон хийлгээрэй. Таны ордод дараах шивээсүүдийг санал болгож байна.

1. Хонь

Хонины ордныхон эр зоригтой, адал явдал эрэлхийлсэн байдгаас гадна эрч хүчээр дүүрэн тул хүмүүсийг өөрийн эрхгүй өөртөө татах увдистай. Шууд зантай, элдэв маяг байхгүй тул шивээс ч мөн утга учиртай байх нь тохирно: амьтан – хонь, цэцэг – балжингарав, өнгө – улаан. Энгийн бөгөөд тодорхой.

Таны ордод тохирох 12 шивээс 2

2. Үхэр

Найдвартай, уран бүтээлийг үнэлж чаддагаас гадна тансаг байдлыг илүүд үздэг. Амьтан – бух, цэцэг – сараана, өнгө – улаан, ягаан.

Таны ордод тохирох 12 шивээс 3

3. Хамтатгах

Нийтэч, хөгжилтэй, гоц ухаантай чанар нь бусдаас ялгарах онцлог. Цэцэг – лаванда эсвэл май, өнгө – шар.

Таны ордод тохирох 12 шивээс 1

4. Мэлхий

Мэдрэмтгий бөгөөд халамжтай нэгэн. Ганцаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн суух дуртай. Аялал зугаалга, адал явдлыг эрэлхийлнэ. Амьтан – хавч, мэлхий, цэцэг – усан сараана, өнгө – мөнгөлөг

Таны ордод тохирох 12 шивээс 4

5. Арслан

Уран бүтээлч, өөртөө итгэлтэй бөгөөд маш их нөлөөтэй хүмүүс. Төрөлхийн удирдагчид байхаас гадна хүмүүсийн анхаарлыг татах увдистай ажээ. Өөрийн зааврыг дагаж мөрдөөгүй хүмүүсийг тэсвэрлэхгүй. Цэцэг – намуу, амьтан – арслан, өнгө – алтлаг.

Таны ордод тохирох 12 шивээс 5

6. Охин

Цэвэрч нямбай, төлөв даруу, тэвчээртэй. Ухаантай, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрнэ хэмээн өөртөө итгэлтэй байдаг. Дүн шинжилгээ хийх гайхамшигтай чадвартай, яаран дүгнэлт хийхгүй, олон хувилбар гаргаж асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ. Алоэ цэцэг яг тохирно. Өнгө – ногоон.

Таны ордод тохирох 12 шивээс 6

7. Жинлүүр

Идеалист, үнэнч шударга, ямар ч хүмүүстэй хэл амаа амархан ололцох чадвартай. Шивээсний хувилбар: жинлүүрийн сэдэв бүхий зураг, цэцэг – космея, өнгө –цэнхэр.

Таны ордод тохирох 12 шивээс 7

8. Хилэнц

Өөрийн дотоод ертөнцтэйгөө маш уялдаа холбоотой байж чаддаг учраас маш их сэтгэлийн хөөрөлтэй, эрхэлж буй ажил төрөл, сонирхож буй зүйлдээ ч маш их сониучирхан ханддаг. Амьтан – хилэнц, цэцэг – лянхуа, өнгө – шар.

Таны ордод тохирох 12 шивээс 8

9. Нум

Илэн далангүй, өөдрөг, байгальд хайртай хүмүүс. Урлаг, гүн ухааныг шимтэн судалдаг. Шивээс – харваач, цэцэг – нарцисс, өнгө –хөх.

Таны ордод тохирох 12 шивээс 9

10. Матар

Хөдөлмөрч, тэвчээртэй, найдвартай. Сахилга баттай бөгөөд шийдэмгий. Амьтан – ямаа, цэцэг – хадаасан цэцэг, өнгө – бор.

Таны ордод тохирох 12 шивээс 10

11. Хумх

Зөвхөн өөртөө итгэж найдна, шинэ санаа эрэлхийлж, шинийг нээхийг хүснэ. Шивээс – урсгал устай холбоотой бүхэн, цэцэг – примула, өнгө – хөх, цэнхэр, цайвар.

Таны ордод тохирох 12 шивээс 11

12. Загас

Энэ ордны хүмүүстэй хэл амаа ололцоход төвөггүй, мэдрэмтгий, даруухан бөгөөд сэтгэл булаам. Хүнд итгэмтгий, уян хатан хүмүүс. Шивээс – загасны сэдэвтэй зураг, цэцэг – нил, өнгө – мөнгөлөг.

Таны ордод тохирох 12 шивээс 12

6
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  2. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  3. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  4. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  5. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  6. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

  7. Баасанхүү Нямдорж

    Баасанхүү Нямдорж

    2015/10/21 at 13:16

    Hilents ingej shivhed hid boloh be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *