Эцэг эхчүүдийн мөнгөтэй харьцахдаа гаргадаг 11 алдаа

1

Бага насны хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн үг, хийж буй үйлдлүүдийг дуурайн хүмүүждэг. Харин эцэг эхчүүдийн гаргадаг атлаа анзаардаггүй хамгийн том алдаа бол тэдний мөнгөтэй харьцах харьцаа юм. Магадгүй энэ нь тийм ч том зүйл биш мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тун чухал зүйлсийн нэг юм.

1. Хувийн санхүүгийн тооцоо хийхгүй байх

Мэдээж мөнгөнд санаа зовохгүйгээр амьдарна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ орлого, зарлагаа тооцоолохгүй хүссэнээрээ мөнгөө үрэх нь хуримтлал үүсгэхэд саад болдог хүчин зүйл юм.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 1

2. Өртэй амьдрах

Их хэмжээний зээл авах нь хамгийн эрүүл бус амьдралын хэв маяг юм. Өөрсдийн хүчрэхгүй зүйлсийг авахын тулд мөнгө зээлэх нь таны санхүүгийн ирээдүйг тэр чигээр нь харанхуй болгодог. Ийм учраас мөнгө зээлнэ гэдэг хэр аюултай болохыг хүүдүүддээ хэлж ойлгуулаарай.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 2

3. Бусдыг дуурайх

Таны найз шинэ зүйл авсан болохоор та ч гэсэн түүнийг дагаж мөнгөө үрэх ёстой гэсэн үг биш. Хэрэв та тухайн үзлээр хүүхдээ хүмүүжүүлэх юм бол түүний хэтэвчин дэх мөнгө хүнийх болсонтой ялгаагүй юм.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 10

4. Үргэлж төлбөрийн карт ашиглах

Байнга төлбөрийн карт ашиглан юм худалдаж авах нь хажууд тань байгаа хүүхдийг бодит мөнгөний төсөөллөөс хөндийрүүлдэг. Ингэснээр хүүхэд мөнгөний үнэ цэнийг бүрэн ойлгохгүйд хүрэх ба шидэт карт л байхад хангалттай гэж итгэх болно.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 3

5. Өөрийгөө шагнан худалдан авалт хийх

Хэдий өөрийгөө эрхлүүлж дуртай зүйлээ авах нь тун сайхан байдаг ч уг үйлдэл олон давтагдахаас сэргийлэх хэрэгтэй. Заримдаа “би үүнийг авч дийлэх билүү?” гэж бодож байх нь зөв шүү.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 11

6. Мөнгөний талаар ярихгүй байх

Хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярих нь утгагүй хэрэг биш юм. Харин ч энэ нь хүүхдэд мөнгөний тухай ойлголт өгдөг ба үрэлгэн болохоос сэргийлдэг байна. Хэрэв та хүүхэдтэйгээ ярихгүй байваас хүүхэд тань үрэлгэн болоод зогсохгүй хамаг буруу таных байх болно.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 4

7. Маргааш үхэх юм шиг амьдрах

Олон хүмүүс өөрсдийнхөө хэрэггүй худалдааг “ганц л удаа амьдрах юм чинь” гэдэг үгээр зөвтгөдөг. Харин ингэж мөнгөтэй харьцах нь ирээдүйг тань балладаг байна.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 5

8. Хөрөнгө оруулах ба хуримтлуулах

Аливаа зүйлд хөрөнгө оруулж эсвэл мөнгөө хуримтлуулж сурах хэрэгтэй. Хэдий энэ нь урт удаан хугацааны үйл явц боловч үр шим нь арвин юм.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 6

9. Хямдралын үеэр худалдан авалт хийх

Тийм ээ, хямдралын үеэр худалдан авалт хийх нь ашигтай байж болно. Гэхдээ ашигтай байдаг тохиолдол нь цөөн юм. Учир нь бид хямдрал гэсэн үгийг хараад хэрэгтэйгээсээ илүүтэйгээр хэрэггүй зүйл авах нь олон.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 7

10. Мөнгөний талаар худал хэлэх

Магадгүй та эхнэр эсвэл нөхрөөсөө нууцаар худалдан авалт хийсэн байх, үүнийгээ нуун дарагдуулахын тулд хүүхэддээ ч захисан байж болох юм. Энэ нь тус нөхцөлд хоргүй мэт санагдаж болох ч тухайн үйлдлийг тань ажигласан хүүхэд цаашдаа ойр дотныхоо хүмүүсээс нууцаар мөнгө үрэх нь элбэг болдог байна.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 8

11. Мөнгө эрүүл мэндэд нөлөөлдгийг ойлгуулах

Мөнгө эрүүл мэндийн талаас хүний сэтгэл санааны байдалд маш ихээр нөлөөлдөг. Харин энэхүү сөрөг мэдрэмжийг дарж багасгах хамгийн идэвхитэй арга бол санхүүгээ өөрийн гарт оруулах явдал юм.

Мөнгөтэй хандахад эцэг эхчүүдийн гаргадаг 11 алдаа 9

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. amidral huurmag

    2015/10/19 at 01:18

    bugd huni aldaa buruu iim baildalaas boloh ene bugd huniig shaldand n buulgadag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *