Дэлхийн хамгийн аюултай 15 хот

1

Дэлхий дээр олон улс орнууд, маш их хотууд байдаг. Тэдний дунд очиж үзэхэд илүүдэхгүй сайхан газар их байдаг ч очоод дэмий газрууд ч бас бий. Тэдгээр газруудын жагсаалтыг танд хүргэе.

15. Кали, Колумб: номыг хавтсаар нь бүү дүгнэ

Кали хот дэлхийн хамгийн аюултай хотуудын нэгд тооцогддог. Энд дэлгэрч буй хар тамхины наймаа болон гэмт хэргийн бүлэглэлүүд хотыг улам ч аймшигтай болгосоор байна. Калигийн 100.000 хүн тутмын 83 нь амь насаа алддаг байна.

Жуулчдад анхааруулахад: Кали яг л эрвээхий шиг гайхалтай хот, гэвч ганц болгоомжгүй үйлдэл хийхэд мянган зөгий чамайг хатгах болно.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 1

14. Сан-Сальвадор, Сальвадор: 2015 онд 2000 гаруй аллага болсон

Сальвадорын нийслэл Сан-Сальвадорт нийт 570.000 хүн амьдардаг. Гэвч энд 100.000 хүн тутмын 45 нь амиа алддаг. 2015 оны дөнгөж эхний хагаст Сан-Сальвадорт 2200 хүн алуулсан гэх судалгаа гарсан байна.

Энэ хотыг өөрөөр “хүчирхийлэл”-ийн хот гэдэг, учир нь жирийн иргэд ихэвчлэн дээрэмчдийн буудалцааны үеэр хохирогч болцгоодог аж.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 2

13. Карачи, Пакистан: хамгийн аюултай мегаполис

Карачи нь Синд мужийн нийслэл бөгөөд дэлхийн хоёр дахь том хот билээ. Хэдий Пакистаны хамгийн том хот ч гэлээ хамгийн аюултайд тооцогддог.

Карачид дээрэм, хулгай, терроризм, аллага өдөр бүр тохиолддог зүйлсийн нэг. Энд 100.000 хүн тутмын 12,3 нь амиа алддаг ба 2015 оны үзүүлэлтээр энэ тоо нэмэгдсэн гэж үзэж байгаа аж.
Улс орон бүрийн нийслэлээр зочлох хүсэлтэй хүмүүс энэ хотыг жагсаалтаасаа хасахыг зөвлөж байна.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 3

12. Детройт, АНУ: Америкийн хамгийн аюултай хот

2013 болон 2014 оны Америкийн хамгийн аюултай хотоор тодорсон газар таныг ирээд хэрэггүй гэж зөвлөе. Нийт 700.000 хүн амтай Детройт хотын иргэдээс 100.000 хүн тутмын 45 хүн амь насаа алддаг бол 100.000 хүнээс 2072 нь гэмт хэрэг хийдэг аж. Тиймээс хотын оршин суугчдын 38.1% нь ядуу амьдардагт гайхаад байх зүйлгүй биз.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 4

11. Сана, Йемен: тогтворгүй хот

Өнөө үед Йеменийг дурьдахгүй өнгөрөх мэдээ мэдээлэл гэж алга. Учир нь Йемений нийслэл Сана дэлхийн хамгийн аюултай газруудын нэг юм.

2012 онд Засгийн газар унасны дараа улс төрийн нөхцөл байдал маш тогтворгүй болсон. Үүнээс үүдээд хотын гэмт хэргийн түвшин огцом нэмэгдсэн. Санад байнга ус болон цахилгаан эрчим хүчийг тасалж байдаг ба хот аажим аажмаар мөхөж байна.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 5

10. Могадишу, Сомали: хэний ч удирдлаган дор байдаггүй газар

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд “Сомали” гэдэг үг “далайн дээрэмчин”, “гэмт хэрэг” болон “Том Хэнкс” гэдэг үгстэй адил утгатай болсон. Сомалигийн нийслэл Могадишо дэлхийн хамгийн аюултай хотод тооцогддог.

Могадишо хотоос элчин сайдын яам болон НҮБ-ыг шилжүүлснээс хойш энд иргэний дайн эхэлсэн юм. Авлига, ядуурал, гэмт хэрэг, дэлбэрэлт нь эндэхийн өдөр тутмын бодит байдал аж.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 6

9. Сьюдад-Хуарес, Мексик: аллагын нийслэл

Сьюдад-Хуарес Мексикийн хамгийн аюултай хотуудын нэг бөгөөд хар тамхины наймааны төв юм. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл, аллага зэрэг нь энд өдөр тутам болж өнгөрдөг зүйлсийн нэг. Статистикаар 2010 онд өдөрт 8,5 аллага гардаг байсан бол 2013 оны байдлаар 530, харин 2014 оны байдлаар 434 болж өөрчлөгджээ.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 7

8. Багдад, Ирак: хохирогчид

Дайнаас хойш бөмбөгдөлт болон буудлагыг Багдад хотод амьдардаг хүн бүр эзэмших шаардлагатай болжээ. Хотын дэд бүтэц болон эдийн засгийг бараг сүйрсэн гэж хэлж болно. АНУ цэргүүдээ татаж авснаас хойш хот эргэн сэргэх гэж тэмцэж байгаа. 2014 он гэхэд наад зах нь 12.282 хүн амь насаа алдсан аж.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 8

7. Рио-де-Жанейро, Бразил: хулгай дээрмийн нийслэл

Хэдий Бразилийн бусад хотуудаар аллага их гардаг ч Рио-де-Жанейро аялал жуулчлалын төв учир гэмт хэрэг их тохиолддог.

2005 онд Рио дахь 100.000 хүн тутмын 42 нь амиа алддаг байсан бол сүүлийн жилүүдэд 100.000 хүн тутмын 24 болж буурч байгаа аж. Гэвч тэнд амь насаа алдахаас илүү дээрэмдүүлэх нь илүү магадлал өндөртэй байдаг. Гудамжинд дээрэмдүүлэх, эд зүйлсээ алдсан тохиолдол 2013 оны байдлаар 6626 байсан бол 2014 оны 12 сард 7849 болтлоо ихэссэн юм байна. Гэсэн хэдий ч хүмүүс дурсгалт газар, соёл, хөлбөмбөг болон Есүс Христийн аварга том хөшөөг харахын тулд Риод зочилсоор байгаа юм.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 9

6. Кейп Таун, Өмнөд Африк: Африк дахь хамгийн их хүчирхийлэл гардаг газар

Баруун Кейп мужийн нийслэл Cape Town нь Өмнөд Африк дахь хамгийн их хүн амтай хот юм.
Кейп Таунд 3,75 сая хүн байдгаас 100.000 хүн тутмын 8.428 нь гэмт хэрэгт өртдөг. Аллагын тоо ч мөн адил маш өндөр – 100.000 хүн тутмын 50,94.

Нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал болон зэвсэгт мөргөлдөөнөөс болж аллага, дээрэм, хүчингийн хэрэг байнга тохиолддог. Хэрэв та Кейп Таунд байгаа бол жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газраас хол явахгүй байхыг хүсэе.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 10

5. Гватемал хот, Гватемал: хүчирхийллийн хот

Хэдий Гватемал Өмнөд Америк дахь дурсгалт газар болон хөшөөгөөр дүүрэн сайхан хотын нэг боловч энд хар тамхи, гэмт хэрэгтэй холбоотой асуудал их гардаг.

Гватемал Мексик, Гондурас, Сальвадортой хамт хиллэдэг учраас мансууруулах бодисын үйлдвэрлэл, түгээлттэй салшгүй холбоотой байдаг. Үүн дээр нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал, ядуурал, зэвсгийн чөлөөт хэрэглээг нэмбэл дээрэм, зэвсэгт халдлага, хүний наймаа, машины хулгай ихэсдэг. Энд ойролцоогоор 100,000 хүн тутамд 42 орчим аллага гардаг.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 12

4. Кабул хот, Афганистан: дайны зөрлөг

Багдадын адил, Америкийн довтолгоо эхэлснээс хойш Кабул там болон хувирсан. Афганистаны нийслэл Кабул хот хэдэн арван жилийн турш дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болоод байгаа юм.

Эдийн засгийн тогтворгүй байдал болон ядуурлаас болж аллага болон хүний наймааны хэрэг их гарч байгаа бол улс төрийн тогтворгүй байдлаас болж зодоон цохион, халдлага ихээр гарч байгаа аж. Афганистан дахь бие биетэйгээ тэмцэх олон янзын хүч нь Кабул ирээдүйд урьдчилан таамаглах аргагүй болгож байгаа юм.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 11

3. Каракас, Венесуэл: гудамжны халдлага

Каракас гурван зүйлээрээ алдартай: санхүүгийн байдал, аллага, хар тамхи.

Каракас ойролцоогоор 3.5 сая хүн амтай бөгөөд энд 100.000 хүн тутмын 134 нь аллагад өртдөг. Тэдний ихэнх нь одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байгаа аж. 2014 онд Венесуэлийн аллагын тоо 24.000-д хүрч байжээ.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 13

2. Акапулка, Мексик: ямар ч хууль байхгүй

Өмнө нь Акапулка олон нийтийн спортын арга хэмжээ зохион байгуулахад нэн тохиромжтой газар байжээ. Хэрэв “жуулчны” бүсээс ганц алхам л гарвал та Мексикийн хамгийн аюултай хотод хөл тавина гэсэн үг юм. Энд 100.000 хүн тутмын 104 нь аллагад өртдөг. Орон нутгийн цагдаа нар үүргээ гүйцэтгэдэггүйн зэрэгцээ оршин суугчдын мөнгийг хүчээр авдаг аж. Мөн энд хар тамхи хэт хэтрүүлсний улмаас гудамжаар хэвтэх цогцос элбэг тохиолддог юм байна.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 14

1. Сан-Педро-Сула, Гондурас: дэлхийн хамгийн аюултай хот

Дэлхийн хамгийн аюултай Гондурасын хойд хэсэгт орших Сан-Педро-Сула нь хамгийн аюултай хотод тооцогддог. 2014 оны байдлаар 100.000 хүн тутмын 171 нь амиа алдсан байна! Энэ нь өдөрт 3 аллага болдог гэсэн үг юм. Энд мансууруулах бодисын наймаа, зэвсгийн наймаа, орон нутгийн бүлгүүдийн мөргөлдөөн байнга тохиолдоно. Хамгийн аймшигтай нь энэ бүх зүйлийг засгийн газар шийдвэрлэх гэж оролддоггүйд байгаа юм. Тиймээс Гондурас руу аялах аялалаа хойшлуулсан нь дээр шүү!

Дэлхийн хамгийн аюултай 15 хот 15

12
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. mgl

    2015/10/18 at 18:52

    Mongol ylsiin niislel ylaanbaatar xot 16 d bichigdene biz 1.xeel xaxuuli 2 .yls tur ediin zasgiin mafi 2. Olon yls damjigdan gemt xereg yildegsdiig uugshiryylegch 3.yls turd ni gadaadiin yzel sanaa barimtlagsad gazar avsan.4 3 saya xvn amiig xvcheer yadyy byyrai amidryylj bgaa tur zasagtai 5.yls truiin allaga xezee ilchlegdexgyi 6.alban tyshaal avilgald deed tsegtee xyrtel avtsan ene ylsad biznes xiix yamar ch bolomjgyi yynii tyld zaaval ydirdah alban tyshaaltand mungun torgyyli shagnal beleg selt barih ychirtai xyylichilaagyi ch xyylias ilyy togtson myy ylamjlaltai za bicheed bval shyyd aldag gazraas ilyy l um bna

  2. Зочин

    2015/10/18 at 19:22

    Монгол хамгийн тайван орноор 6д ордог утгагу юм ярихаа больмоорийн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *