Оцон шувууны амьдралын сүүлчийн хормууд

0

Оцон шувууны амьдралын сүүлчийн хормууд


Амьдрал гэдэг тэр чигээрээ амьдрах болоод амьд үлдэхийн төлөөх тэмцэл байдаг. Нэг нь үхэж байхад нөгөө нь төрж байдаг амьдралын өдөр хоногууд дунд нэг нь амьд явахын тулд нөгөөгөө барьж идэх, түүнийг бас нэгэн өөр нь зоогоо болгох их тэмцэл явагдаж байдаг нь амьдралын хууль билээ. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хорвоогийн гашуун үнэнийг харуулсан нэгэн тохиолдлын зургийг та бүхэнд хүргэж байна. Энэ бол ертөнцийн амьдралыг таньж мэдэж яваа бяцхан оцон шувуу их далайн усанд золгүй тохиолоор далайн ирвэс хавтай таарч, түүний хоол болж байгаа тохиолдлын зураг юм.Айж бачимдсан оцон шувуу далайн ирвэсний хурц шүдэт амнаас мултрахаар эцсийн хүчээ шавхан зүтгэх боловч далайн ирвэсний цахилгаан мэт хурдан дайралт, хүчит эрүүнээс зугтаж чадсангүй. Хэдийгээр далайн ирвэс хав энэ удаад оцон шувуугаар хооллож чадсан ч өөрөө хэзээ ямар хүчтэний олз болох нь тодорхойгүй юм. Энэ бол амьдралын хатуу хууль.

1. Энэ зургийг 2009 онд Бритиш Антарктикын газар нутгийн Палмер олтриг дахь Виенке /Wiencke/ арлын баруун хойд эрэгт орших Порт-Локрой /Port Lockroy/ боомтын усанд авсан ба энд оцон шувууд элбэг байдаг.
2. Залуу оцон шувууд гүехэн устай хэсэгт тоглох дуртай байдаг ч энд тэднийг аюул хүлээж байдаг байна. Далайн ирвэснүүд гүехэн усны ёроолд чулуу шиг хөдлөлгүй хэвтэн нуугдаж байгаад оцон шувуудыг ойртон ирэх үед гэнэт асар хурдтай дайран барьж авдаг байна.

3. Оцон шувууны хөлнөөс нэг л үмхэж чадсан бол далайн ирвэс түүнийг улам бүр гүн рүү чирдэг байна.

4. Залуу оцон шувуудад аюулыг урьдчилан мэдрэх чадвар хөгжөөгүй байдаг байна.

5. Далайн ирвэс хайргадахаас сэргийлж, далайн татлаганаас өмнө гүехэн эрэгт ирдэг байна.

6. Залуу оцон шувуу далайн ирвэсний амнаас мултрахыг оролдох боловч далайн ирвэс түүний хөлнөөс нэг л үмхсэн бол улам бүр усны гүн рүү чангаадаг байна.

7. Дараа нь далайн ирвэс оцон шувууны өднүүдийг зулгааж хаядаг байна.

8. Гүехэн усанд ангуучлах замаар хөрөөн шүдэт махчин өдөрт 12 хүртэл тооны оцон шувууг идэж дөнгөдөг байна.

9. Антарктик дахь далайн хавнуудын дундаас биеийнхээ хэмжээгээр хоёрт ордог, том биетэй далайн ирвэс нь оцон шувуунаас гадна хавч хэлбэртэн болон загас тэргүүтнээр хооллодог байна.

5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/02/02 at 17:23

    хөөрхий…

  2. McTavish

    2013/02/02 at 17:50

    өрөвдөлтэй юмаа

  3. MUNHJARGALTUGULDUR

    2013/02/02 at 19:27

    yagad zarim zurgiig ni oruulaagvi ym be dotorh mah ni garj bgaa zurag bdiishdee

  4. mastiphal25

    2013/02/02 at 19:41

    wow, stunning fotos [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  5. enkule_fires

    2013/02/02 at 19:46

    huurhii chaawaaaas

  6. Зочин

    2013/02/04 at 16:22

    unheer uhaantai amitan ymaa olzoo barijahdaa hurtel camerluu harsan bn hheh!!!

  7. jerry-man

    2013/02/04 at 16:31

    hoorhii doo

  8. Зочин

    2013/02/04 at 22:06

    hoorhii ene amitan jinhen baigalin shalgaral gdg ni ene bna da tiimee ho

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *