Өмнөд Африкын фермээс 15,000 матар алдагджээ

0

Өмнөд Африкын фермээс 15,000 матар алдагджээ


Өмнөд Африкын хойд хэсэгт хоёр долоо хоногийн өмнө их хэмжээний хүчтэй аадар бороо орсон бөгөөд өнгөрөгч 20-ны Ням гаригт тус улсын Лимпопо Limpopo мужийн Лимпопо голын түвшин нэмэгдэж үерлэсний улмаас голын ойролцоо орших Раквена матрын фермийн эзэд үерийн аюулд өртөхөөс сэргийлж, матар хашсан байсан хашааныхаа хаалгыг нээхээс өөр аргагүйд хүрсэн байна. Лимпопо гол руу орсон хэдэн мянган матарны хагасыг нь барьж авсан ч үлдсэн хагас нь голын усанд чөлөөтэй үлдсэн гэж фермийн эзэн Зейн Лангман Zane Langman орон нутгийнханд мэдэгджээ.Зейн Лангман болон түүний хүргэн Йохан Бошоф /Johan Boshoff/ нар руу нутгийн фермерүүд утасдаж, гэрийнх нь эргэн тойронд матарнууд байгааг мэдэгдсэний ачаар хагас матарнуудаа барьж чадсан нь энэ гэнэ. Тус фермийн матарнууд нь Африктаа хамгийн том, Дэлхийн хэмжээнд томоороо хоёрт ордог том биетэй матар болох Нил матарны төрөл зүйл бөгөөд энэ төрлийн матар нь таван метр хүртэл урттай байдгаас гадна хамгийн аюултай нь хүн рүү хүртэл дайрдаг аюултай амьтан юм байна. Матарнуудын зарим нэг нь хагас өдрийн дотор фермээс 120 км-ийн алсад байх сургуулийн регбигийн талбайд хүрсэн байгаа тухай мэдээлэл ирсэн байгаа юм. Хэдийгээр матрын дайралтанд өртсөн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа хэдий ч амьтнаас хамгаалах мэргэжилтнүүд хүмүүсийг сонор сэрэмжтэй байж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа аж. Матарнуудыг нутгийн фермүүдэд махны чиглэлээр үржүүлдэг байсны зэрэгцээ арьсыг нь гар цүнх, бүс, гутал хийхэд ашигладаг байжээ. Фермийн эзэд болон бусад фермерүүд, нутгийн иргэд алдагдсан матарнуудыг барих ажил хийцгээж байгаа ба матрын нүд шөнийн цагаар улаанаар гэрэлтэж харагддаг учир тэднийг шөнө барих нь илүү амар байдаг гэнэ. Матар алдагдсан нь аюултай нөхцөл байдлыг үүсгээд байгаа ч азаар уг алдагдсан матарнуудын олонх нь 1-1,5 метрийн урттай жижиг матарнууд байгаа явдал юм.
 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/01/31 at 18:55

    yun ih matar vee yoo

  2. tmra

    2013/01/31 at 19:28

    matriin arisan tsunhnii buuchihjee

  3. mastiphal25

    2013/01/31 at 23:27

    woah [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  4. uniQu3

    2013/02/02 at 01:07

    hoorhii matruud

  5. hiter_tt

    2013/02/10 at 16:40

    matruud orgojee :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *