Өдөр тутам цэвэрлэгээ хийхгүйгээр гэр орноо эмх цэгцтэй, цэвэрхэн байлгахад туслах 10 арга

0

Эмх замбараагүй байдал бидний сэтгэл санаанд шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолсон. Тархинд эмх цэгц таалагддаг гэдгийг эрдэмтэд нэгэнт батлаад байна. Ундуй сундуй зүйл бидний нөөцийг шавхаж анхаарал төвлөрлийг эрс сулруулдаг ажээ. Гэр орон цэвэрхэн юм шиг харагдах хэдий ч нэг л сэтгэлд тавгүй мэдрэмж төрүүлэх тохиолдол бий: нэг л болж өгөхгүй. Үүнд харааны шуугиан гэгч зүйл буруутай: бидний тархийг ачаалуулах эд зүйл, байршил зэрэг нь тайван байхад саад болно.

Гэрээ дөнгөж сая цэвэрлэж дууссан ч гэсэн чухам ямар зүйл гэрийг замбараагүй харагдуулдгийг бид судалж үзсэн юм.

Илүү дутуу эд хогшлоо гаргаж хая

Бараг хэрэглэдэггүй эсвэл хааяа л нэг хэрэглэдэг эд зүйл харааны шуугиан бий болгож замбараагүй харагддаг. Иймэрхүү зүйлээс бушуухан салсан нь дээр. Ийм зүйлийг олж илрүүлэхийн тулд ленттэй лайфхак ашиглаж үзээрэй. Гэрээрээ явж “сэжигтэй” гэж үзсэн зүйл дээр лент наана. Тухайн зүйл хэрэг болбол лентийг салгаад хэрэглээрэй. Хэсэг хугацааны дараа ямар эд зүйл хэрэглэгдээгүй болохыг тодорхойлно. Ленттэйгээ удаан байсан эд зүйлсээс салах цаг нь болсон юм биш биз?

 

Ахуйн эд хогшилд нейтрал өнгө сонгоорой

© Depositphotos.com, © Depositphotos.com

Мэргэжлийн дизайнераар засвар хийлгэж, өнгөний хослол гайхалтай зохицсон ч гэлээ өрөөний ерөнхий төрхөөс ганцаараа сондгойрох эд хогшил гарч ирдэг. Дүрэм ёсоор тухайн эд зүйлийг бид бодлогогүйгээр худалдаж авсан: муурны хоолны сав, хүүхдийн хэтэвч, ор, хөнжлийн даавуу. Энэ тохиолдолд нейтрал өнгө сонгохыг хичээнэ: цайвар шаргал, саарал, цагаан.

 

Хүнсний бүтээгдэхүүнийг саванд хийж занших

© Depositphotos.com

“Юүлэх” гэдэг нэр томьёог химичид түлхүү хэрэглэдэг. Энэ нь шингэнийг тунадаснаас ялгаж авахад хэрэглэдэг нэр томьёо юм. Ахуйн хүрээнд бол бүтээгдэхүүний өөрийн сав баглаа, боодлоос авч шилэн эсвэл хуванцар саванд хийхийг ойлгоно. Хэрвээ та интернетэд бүх будаа, гоймонгоо тусгай саванд хийсэн байгаа зураг харсан бол тэр айлын гэрийн эзэгтэй худалдан авалтаа юүлжээ гэж ойлгоорой. Юүлэх – харааны шуугианаас салах хамгийн үр дүнтэй арга.

 

Хашхирч буй мэт төвөгтэй шошгыг хуулж ав

Юүлэхэд бага зэрэг хөдөлмөр шаардана, харин энэ арга хавьгүй амар. Уг сав нь өөрөө дажгүй бол хурц өнгийн шошгыг нь хуулахад л болно. Үсний сэнс эсвэл хумсны будаг арилгадаг бодисоор арилгахад сална. Тэгээд ч элдэв маяггүй савыг дахин ашиглах  боломжтой.

 

Илүү дутуу зүйлсийг – шүүгээ болон битүү тавиурт

© Depositphotos.com, © Depositphotos.com

Харааны чимээ үүсгэж, өөрчилж чадахгүй байгаа зүйлээ бид шүүгээ эсвэл битүү тавиурт нуучихдаг. Гэртээ аль болох сөрөг орон зай бий болгохыг хичээгээрэй: энэ нь тавилга, гоёл чимэглэл болон өөр бусад төрлийн эд хогшлоос ангид байхыг хэлнэ. Дизайнд үүнийг цэвэрхэн эсвэл “агаар”-ын гэж үнэлдэг. Объектуудыг өнгө, дүрс хэлбэр зэргээр нь хослуулан бий болгосон тохижилт юм.

 

Аяга таваг угаагч порлон болон шингэн саван нь зөөлөн өнгөтэй байна

Хувин савнаас эхлээд байнга сольж байх шаардлагатай нэг удаагийн хэрэглээний эд зүйл нь нейтрал өнгөтэй байвал зохино. Тийм учраас сойз, угаагч порлон, аяга таваг угаагч бодисын сав хайрцаг нь хурц биш өнгийнх байна.

 

Цахилгааны утаснуудыг нуу

Гэрт уламжлал ёсоор маш олон төрлийн цахилгаан хэрэгсэл бий – үүний зэрэгцээ цахилгааны утас төдий чинээ их байна гэсэн үг. Эхнээсээ цахилгаан утас далд явахаар зохион байгуулсан бол сайн л хэрэг. Гэхдээ тийм боломж байхгүй бол хавчаар, багцлагч, утасгүй цэнэглэгч хэрэглэхийг хичээгээрэй. Мөн цахилгааны утсыг чимэглэлийн элементээр нууж далдалж болно, жишээ нь хивсээр.

 

Хана болон аливаа зүйлийн гадаргууг тайван байлга

© Depositphotos.com

Хана, мөн тавцан дээр элдэв эд хогшил байрлуулах нь их. Олон тооны жааз, зурагт хуудас мөн соронзтой тогтооч зэрэг нь харааны шуугиан үүсгэдэг. Гэрээрээ нэг гоёл чимэглэл өлгөхийн оронд тодорхой нэг гадаргуу сонгох эсвэл гэрэл зургуудаа нэг сэдвээр бүлэглэж хадаарай.

 

Толийг болгоомжтой хэрэглэнэ

© Depositphotos.com

Заримдаа илүүц зүйл юу ч байхгүй, сантехник болон шал нь цэвэрхэн ч гэлээ нэг л эмх замбараагүй мэдрэмж төрөөд байдаг. Энэ үед гэр дэх гадаргууг сайтар ажиглаж хараарай. Толь болон гялалзсан гадаргуу – гоё төдийгүй орон зайг нэмэгдүүлсэн мэт. Энэ арга нь гэр эмх цэгцтэй байхад л үр дүнтэй. Харин толины эсрэг талд овоолсон хог новш байвал нөхцөл байдлыг хоёр дахин дордуулна гэж ойлгоорой. Тийм учраас тусгалтай тавиур, толинд маш болгоомжтой хандана.

 

Тохирох даавуу сонгоно

© Depositphotos.com, © sirtravelalot / Shutterstock

Даавуунд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй: хуванцар зүйлийг сонгож байсан шигээ мөн хурц биш зөөлөн өнгийг сонгоорой. Дэр, гар нүүрний алчуур, хөшиг, мөн индүүний суурь хүртэл гэрийн тохижилттой зөрчилдөх ёсгүй, харин ч улам чимж өөд нь татахаар зохион байгуулна.

Танай гэрт юу харааны шуугиан тарьж байна гэж бодож байна? Яаж засахаа одоо ойлгосон уу?

12
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *