
Нийт кинонуудын ихэнх хувийг хайрын тухай сэдэвтэй кинонууд эзэлдэг биз ээ. Хайр өөр өөр байдаг: зөөлөн хайр, чин сэтгэлийн хайр, галзуу хайр, хэмжээлшгүй их хайр гээд л… Хайр яг л авьяас шиг, хүн бүр өөр өөрийн түвшинд эзэмшсэн байдаг.
Танд энэхүү гайхамшигтай мэдрэмжийг олон янзар илэрхийлсэн киног мэдээлэлдээ нэгтгэн хүргэе.
The Artist
Энэхүү кино 5 Оскар авсан, харин нохой нь Каннын фестивалиас тусдаа шагналыг хүртжээ. Хар цагаан зураглалтай “Артист” кино нь ретро хэв маягийн кино бөгөөд ганц ч үг ороогүй уран бүтээл юм. Энэ кинонд сэтгэл хөдлөл, мэдрэмжийн түүхийг өгүүлдэг. Тиймээс энэ киног ойлгох цорын ганц арга бол тархиа унтраагаад зүрхээрээ мэдэрч үзэх юм.
Enough Said
Кинонд Ева болон Альбертын шинэхэн романы талаар өгүүлдэг. Азгүй тохиолоор Ева шинэхэн найз залуугийнхаа хуучин эхнэрийнх нь бариач байж таардаг. Ева сониуч зангаасаа болж яагаад Альберт эхнэрээсээ салах болсон шалтгааныг аажим аажмаар олж мэддэг. Насанд хүрсэн хосуудын романтик түүхийг өгүүлэх сайхан кино.
Sideways
Долоо хоногийн дараа гоонь эр Жек гайхалтай эмэгтэйтэй гэрлэнэ. 2 жилийн өмнө эхнэрээсээ салсан түүний зохиолч найз Майлз, сургуулийн багшаар ажилладаг ба уламжлалт гоонь эрчүүдийн баярыг тэмдэглэхийн оронд тэд Калифорни мужийн дарсны аж ахуй руу аялалд гарна. Энэ киног үзэхдээ виноны өнгө, үнэр, амтыг мэдэрч үзээрэй.
Her
Ганцаардмал зохиолч Теодор шинэ төрлийн техник, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн бүх хүслийг биелүүлэх зорилготой үйлдлийн систем худалдаж авдаг. Удалгүй Теодор болон Саманта үйлдлийн системийн хооронд хайр сэтгэлийн холбоо үүсдэг. Хэдий энэ түүх нь төсөөллийн боловч өөрийн бодит мэт зохиомжоороо хүмүүсийн сэтгэлд хүрдэг билээ.
Dabba
Маш ер бусын, гайхалтай Энэтхэг кино юм. Энэхүү кинонд дунд эргэм насны эхнэрээ алдсан ажилчин залуугийн талаар гардаг. Үдийн хоолны үеэр түүнд үргэлж гэрийн хоолтой сав ирдэг. Ингээд залуу, бүсгүй хоёр хоорондоо саванд тэмдэглэл үлдээж хоорондоо солилцож эхэлдэг.
The Spectacular Now
Сайн охин, муу залуутай нөхөрлөвөл юу болох вэ? Саттер бол зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг залуу. Шелли бол ухаалаг, хөдөлмөрч нэгэн, тэрээр өөрийгөө хэн болох, юу хүсч байгаагаа сайн мэддэг охин. Энэ хоёр тэс өөр хүмүүс янз бүрийн шалтгаанаар бие биедээ татагдаж эхэлдэг. Энэхүү кино амьдрал тийм ч хялбар зүйл биш гэдгийг харуулах болно.
Out of Sight
Энэ кинонд гэмт хэргийн талаар гардаг ч хулгайч Жек Фоули болон прокурор Карен Сиско нарын гайхалтай хайрын түүхийг өгүүлдэг. Жек шоронгоос оргон Кареныг барьцаалж машины багажинд нуугдахдаа тэд танилцдаг аж.
Submarine
Энэхүү киноны гол дүр болох Оливер эцэг эхийнхээ салалтыг болиулж, мөрөөдлийн охинтойгоо учрах гол зорилгыг өвөртөлж явдаг нэгэн. Хүний мөн чанарыг тод томруун харуулж чадсан гайхалтай кинонуудын нэг яриангүй мөн.
A Little Chaos
Энэхүү кинонд бид Людовик XIV хааны үеийн Францыг харах болно. Сабин Де Барра – цэцэрлэгчээр ажилладаг авьяаслаг эмэгтэй. Түүний ажил бол Версаль ордны цэцэрлэгийг төгс болгоход оршино. Сабин шинэхэн чухал уулзалтыг хүлээнэ, харин түүнтэй уулзах хүн хэн байхыг киноноос олж мэдээрэй.
Suite Française
Энэхүү кинонд Герман офицер Бруно болон Франц бүсгүй Люсиль хоёрын тухай өгүүлнэ. Залуу бүсгүй болон хөгжимчин байсан залуугийн хэврэгхэн хайрын хажуугаар хүний үнэ цэнэ болон дайн хүнд хэрхэн нөлөөлдөг талаар гарах болно.
Safe Haven
Кэти нам гүм, чимээгүй газар хайн өөрийн төрөлх хотоос зугтдаг. Тэрээр эргийн ойролцоо орших хотод байшин худалдан авч, шинэ танилуудтай болж, ажилд ордог. Үүнээс гадна өөртөө хоёр хүүхэдтэй бэлэвсэн эр Алекст дурлах боломжийг олгодог. Гэвч шөнө бүр хар дарж зүүдлэхдээ өнгөрсөн түүнээс холдохгүй нь гэж түүнд санагдана.
The Vow
Ой санамжаа алддаг кино хэтэрхий их юм шиг санагдаж болох юм. Гэхдээ энэ түүхийн өрнөл үнэхээр гайхалтай: хурим хийснээс хойш хэдэн жилийн дараа хосууд осолд ордог. Гол дүрийн эмэгтэйн ой санамж нөхөртэйгөө танилцахын өмнөх цаг хугацаанаас эхлэн арчигдсан байдаг. Залуу хайраа буцаан авчрахын тулд чадах бүхнээ хийж эхэлнэ. Энэхүү киног 1993 онд болсон бодит хайрын түүхээс сэдэвлэн хийжээ.
The Young Victoria
“Залуу Виктория” кино нь хувцаслалт чимэглэл сайтай түүхэн кинонуудын нэгд заавал орно. Тиймээс ч энэ кино олон шагнал авсан. Зохиолд Хатан хаан Викториягийн амьд ахуйн үе болон түүний засаглалын үеийн цаг хугацааг өгүүлнэ. Мөн бидэнд Альберттай гэрлэж түүний амьдрал хэрхэн өрнөхийг харуулна. Энэ кино Виктория бол агуу хатны туйл гэдгийг батлан харуулдаг. Мөн тэрээр зөвхөн хатан хаан ч биш, ээж мөн хайрт эхнэр юм.
Crazy/Beautiful
Хайр бол туршлага, тохиолдол, хувь тавилан юм. Карлос – ядуу айлын хөвгүүн. Николь – баян айлын дэггүй охин. Тэд 17 настай, магадгүй энэ л тэдний ганц нийтлэг тал нь байх. Тэдний санаандгүй сээтгэнэл тэдний дунд холбоо үүсгэнэ гэж хэн санах билээ дээ.
Going the Distance
Пиво ууж хоосон яриа өрнүүлэн өглөө нь гайхалтай сэргэлэн байдлаараа Эрин Гарреттыг гайхашруулна. Тэдний сонирхол, дур хүсэл жинхэнэ хайрын эхлэлийг тавьж тэд хамтдаа зуныг гайхалтай өнгөрүүлсэн юм. Гэвч Эрин Сан-Франциско дахь гэр лүүгээ харих, харин Гарретт Нью-Йорк хотдоо ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй болно. 6 долоо хоногийн мартагдашгүй цаг хугацааны дараа тэд энэ бүгдийг ингээд дуусгах үгүйдээ итгэлгүй байдаг.
Silver Linings Playbook
8 сарын турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн багш Пэт Солитано эцэг эхийнхээ гэрт буцаж ирэх ба эхнэртэйгээ эвлэрэхийг хичээдэг. Бүх зүйл Петийн төлөвлөгөөний дагуу явах боловч Тиффани гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.
Amour
Жорж, Анна хоёр бие биенээ халамжлан бүх насаараа хамт амьдарсан хосууд. Одоо тэд 80 гаран настай. Анна өвдөж түүний амьдрал аажмаар замхарч эхэлнэ: эхлээд ой санамжаа алдана, дараа нь биеэ захирч чадахгүй болох ба саажилттай болдог. Жорж сувилагчаар асруулахыг хүссэн ч тэд сэтгэлийн дулааныг мэдрүүлж чадахгүй гэдгийг ойлгон эхнэрээ өөрөө асрахаар шийддэг. Энэ кино нь тэсвэр хатуужилтай хайр, харилцан тусламж, нэгэндээ дэмжлэг үзүүлэх тухай өгүүлэх юм.
Les amants du Pont-Neuf
Гудамжны залуу Алекс машинд дайруулж хөлөө алдсаны дараа Парис дахь хамгийн эртний гүүрэн дээр очиход зүүн нүдний хараагаа алдсан зураач Мишельтэй таардаг. Тэдний хооронд маш хурдан өрнөлтэй хайр бий болдог.
Punch-Drunk Love
Барри Иган 8 хүүхдийн хамгийн бага, түүнээс бусад нь бүгд эмэгтэй бөгөөд ийм амьдрал зүрх муутай хүний хувь тавилан биш. Залуу аль хэдийн 30 нас өнгөрч байгаа ч одоо болтол хүнтэй хэвийн харилцаж сураагүй. Ялангуяа эмэгтэй хүнтэй. Нэгэн өдөр түүний амьдралыг өөрчлөх нэгэн хачирхалтай бүсгүйтэй учирна. Таны өмнө жирийн романтик инээдмийн кино байна гэж бүү бодоорой.
Bright Star
Энэхүү кинонд 25 насандаа сүрьеэгээр нас барсан Английн яруу найрагч Жон Китсийн түүхийг өгүүлдэг. Сүүлийн гурван жил Жон өөрийн амьдралыг дуусч байгааг мэдрэх үед түүний амьдралд Фэнни Браун гарч ирдэг.








Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Ay Bayaraa
2015/09/29 at 14:05
yu we 2iin uzsen yum bna
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Nyamdorj Erdenebayar
2015/09/29 at 15:32
Why? Titanic
Зочин
2015/09/29 at 15:47
Сэтгэгдэл * 4 ii ni uzsiin bn
Зочин
2015/09/29 at 21:14
The Notebook, Pride and Prejudice
Зочин1
2015/10/12 at 16:11
notebook. 50 first dates. Pride and Prejudice