
Сум нэвтрүүлдэггүй хантааз болон бусад эд хэрэгсэл зөвхөн хууль сахиулагч, цэрэг армийнханд л хүртээлтэй байсан бол өнөөдөр жирийн иргэн та бид худалдан авч болохоор болжээ. Сум нэвтэрдэггүй хувцас, байдарк завь гээд сум нэвтэрдэггүй олон эд зүйлс байдгаас зарим нэгийг нь танд танилцуулж байна.
1. Сум нэвтрүүлдэггүй пальто
Үнэ: 1,1999.99 ам.доллар
Noir төрлийн кинон дээр загварлаг, үнэтэй пальто өмссөн нэгэн гардаг байсан билээ. Аз болж та өнөөдөр Kevlar загвараар хийсэн Bullet Blocker-ын ноосон/ноолууран сум нэвтэрдэггүй пальтогоор гангарах боломжтой боллоо.
2. Сум нэвтэрдэггүй цүнх
Үнэ: 799 ам.доллар
Ажлаа хийгээд сууж байхад тархийг чинь хэзээ зад буудахыг хэн ч мэдэхгүй учраас сум нэвтэрдэггүй цүнх хэрэг болно. Хэн нэг нь ажил дээрээ галзуурч буудаад эхлэхэд энэ цүнх таны аминд орно гэдэгт итгээрэй.
3. Сум нэвтрүүлдэггүй халаасны дөрвөлжин хаалт
Үнэ: 150 ам.доллар
Буудуулаад амьд үлдэнэ гэдэг гайхамшиг. Жеймс Бонд буудуулаад л амьд үлдээд байдгийг санаж байгаа байх. Сум нэвтрүүлдэггүй халаасны дөрвөлжин хаалтыг The Damned гэх бөгөөд цэргийн зориулалтаар ашигладаг сайжруулсан мяндсан утсаар хийсэн. Таныг устгах гэж буй дайсан тусгай газарт онилох хэрэг гарах болж дээ. Барааны чанарыг гэртээ шалгаад хэрэггүйг анхаараарай.
4. Сум нэвтэрдэггүй нисгэгчийн хүрэм
Үнэ: 849.99 ам.доллар
Top Gun кинон дээр Tom Cruise ямар ганган харагдаж байсныг санаж байна уу? Maverick-д сум нэвтэрдэггүй нисэх хүчнийхний хүрэм өмсгөсөн бол бүр л танхай харагдах байлаа. Bullet Blocker-ынхан ямар ч сум үл нэвтрэх нисэх хүчний хүрэм зохион бүтээж чаджээ.
5. Сум үл нэвтрэх буйдан (буйданд нуугдана)
Үнэ. 9000 ам.доллар
6. Сум нэвтэрдэггүй бууны сейф
Үнэ: 5470 ам.доллар
Шөнийн түрэмгийлэгч нараас айгаад шөнө унтаж чадахгүй байна уу? Тэгвэл The Bedbunker энэ асуудлыг шийджээ. 60 гаруй винтов бууны багтаамжтай ортой байхад та тайван нойрсож болно. Оронд нохой дагалдахгүй болохыг анхаарна уу.
7. Сум үл нэвтрүүлэх ковбой хантааз
Үнэ: 824.99 ам.доллар
Мэдээж та хуучны ковбойчуудын эрин үед очиж согтуу ковбойтой халз тулаанд нүүр учрахгүй биз. Гэхдээ ийм хантаазтай байхад таныг сумнаас бүрэн хамгаалах болно. John Wayne энэ төрлийн 10 гаруй хантаазтай гэж төсөөлөхөд буруудахгүй.
8. Сум үл нэвтрэх үүргэвч
Үнэ: 359.99 ам.доллар
Bullet Blocker-ыхан дэлхийн хүн төрөлхтөн бүгд киноны дүр биш гэдгийг мэддэг учраас жирийн хүмүүст зориулсан, жишээ нь оюутан эсвэл үүргэвчиндээ ажлын бичиг цаасаа хийгээд явдаг ажилтнуудад зориулсан эд зүйлс хийжээ. Амьдрал гэнэтийн зүйлээр баялаг тул таны жирийн амьдрал гэнэт Die Hard/Хатуу самар киноны үйл явдал болж хувирвал үүргэвч таныг сумнаас хамгаалах болно.
9. Сум үл нэвтрэх каяк завь
Үнэ: 2,388 ам.доллар
Далай тэнгис бол аюултай. Махчин загас, далайн дээрэмчин гээд л дайрах этгээдүүд захаасаа авахуулаад амар байлгахгүй. Харин сум үл нэвтрүүлэх шилний адил хийгдсэн энэ завь таныг хамгаалах болно.
10. Garrison Bespoke сум нэвтрэхгүй костюм
Үнэ: 20,000 ам.доллар
Дэгжин. Загварлаг. Сум нэвтрэхгүй. Garrison Bespoke-ийн костюм таныг гайхалтай харагдуулна. Ажил төрлийн шугамаар бусдад төгс харагдахаас гадна өөрийн аюулгүй байдлыг хангах ёстой дипломат, улс төрч болон бусад бүх л хүмүүс үүнийг сонгоход буруудахгүй. Хүний амьтай харьцуулахад костюмны үнэ хямдхан санагдаж болох юм. Костюмыг нанотехнологоор хийсэн, Kevlar-ийн загварыг бодвол 50 хувь хөнгөн, биеийн бүхий л хэсгийг сумнаас хамгаална.








FireXAH
2015/09/25 at 09:35
Гайхалтай бүтээлүүд байна.
bold
2015/09/25 at 12:36
Сэтгэгдэл *Unen bol